АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд маш хатуу нэмэлт хоригуудыг тавихаар бэлтгэж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар мэдээлсэн байна.
“Бид нэмэлт хоригууд тавина. Заримыг нь нэн даруй хэрэгжүүлнэ” гэж тэрээр мэдэгджээ. Шинэ нэмэлт хоригууд нь ямар байх талаар тэрээр тодруулж хэлээгүй аж.
“Иран баян улс болохыг хүсч байгааг бид эсэргүүцэхгүй. Гэхдээ, 5-6 жилийн дараа цөмийн зэвсэгтэй болохоор зорж байгаа бол энэ хүсэл нь биелэхгүй” гэж Д.Трамп хэлжээ.
Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр “Ираныг дахин агуу болгоцгооё” хэмээн ёжилсон байна. Ираны эрх баригчид уран баяжуулалтынхаа хэмжээг 2015 онд олон улсын хэлэлцээрээр хүлээсэн үүрэгт хэмжээнээсээ өсгөх болсноо энэ сарын 17-ны өдөр зарласан. Д.Трампын нэмэлт хориг тавих болсны шалтгаан нь энэ юм.