"Нүцгэн үнэн"-ийн түүх
Дээрх зураг нь 1896 онд энэхүү домгоор сэдэвлэн Францын зураач Жан Леон Жеромын – "Хүн төрөлхтнийг шийтгэхээр ташуур барин худгаас гарч буй нүцгэн Үнэн" хэмээх нэртэйгээр зурсан алдарт зураг юм.
Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ.
Худал:“~Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ. Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их удаан алхжээ.
Худал:~“Энэ худгийн ус их дулаан байна. Хамт усанд оръё” гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв. Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ.
Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэнийг хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцсаа буцаан авахаар хөөв. Гэвч чармай нүцгэн үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүртэйгээр нүүр буруулцгаж байв. Хөөрхий Үнэн худагтаа буцан орж ичгүүртэй нүцгэн биеэ нуух болов.
Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэний хувцсыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн хүсэл дурд нь нийцдэг болжээ.
...Байгалийн бүтээл, ҮНЭН хоёрт л гоо сайхан бий гэсэн санааг илэрхийлжээ.
Хэрэв тайлбарыг нь мэдэхгүй бол зүгээр ташуур барьсан нүцгэн эмэгтэй. Тэр нүцгэн тэгээд ташууртай, хилэгнэсэн царай зүстэйгээр юу хийх гэж байнаа л гэх байх.
Тэгэнгүүт хувцастай Худал түүнийг гүтгэнэ. Хүмүүсийг харж байгаад нь итгүүлнэ. Ингээд л хэн ч жинхэнийг нь мэдэхгүйгээр ахин ташууртай эмэгтэйг жигшинэ. Үнэн Худал 2ыг ялгаж салган ойлгоход бэрх гэж энэ буюу...
Эх сурвалж: Фэйсбүүк