Л.Пүрэвбаатар УБТЗХНН-ийн даргаар ажиллаж байхдаа 1.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан хаусыг албадан чөлөөлж байна
Өнгөрсөн оны 04-р сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гарсан юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг ""УБТЗ" ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм. Учир нь тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч уг байрыг өөрийн өмчлөлд авахыг санаархан маргаан үүсгэсэн нь ийнхүү шүүхэд хандахаас аргагүй байдалд хүргэсэн.
Харин өнөөдөр түүний 1,5 тэрбумын үнэтэй хаус буюу "улсын өмч"-ийг албадан чөлөөлж байна. Манай сэтгүүлч Ц.Анхзул, зураглаач Ч.Ганхүсэл нар мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.