Хэцүү цагт бодлоо хураан, хүрэнтэн би зүтгэж байна. Хөрс шороондоо амиа хүлхэн, хөх тэнгэртээ зүрхээ өргөсөн хөх монголын үр сад бид хүч түрэн тэмцэж байна.
Ариун бүхний дээд цагаан баяраа дээдлэн айл хотлоороо айлсан найрсаж байна. Хуурийн чавхдас хуй салхи шиг түрэн хурайлан хурайлан энхжингийн үүдийг нээж байна. Цан хүүрэг савсуулан цахилж яваа гөрөөс шиг, сунан сунайх талын хөх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгүй дуурсган байнам.
Азтай, одтой, хийморьтой, атганд нь амжилт багтсан, аманд нь ерөөл бялхсан азийн бардам монгол хүмүүн би тэнгэр өөд цэх бардам харж тэртээх ирээдүйн жаргаланг мэдрэн , цээж тэнэгэр цэх шулуун зогсож байна. Хажуу хавирганаас хайрах хатуу хүйтэнд үл ажран хангай шиг хайрхан уул ус, нутаг гол гольдролдооо уусан шингэж байна. Хаврын урьтай хамтатган хан байгалиа, халуун цуст Монгол зоноо хийморь цог жавхаа өөд уриалан хамтдаа хүч түрэн зүтгэж байна.
Тиймээ би үхэр Монгол, Тэнгэрийн Монгол, тэнхээ мэдэн би элэг зүрхээрээ мөлхөн эх болсон нутагаадаа тэмцэж байна. Энэ биеээ хугаслан эх үрсээ эвийлэн эх байгалиа хамгаалан, эмгэд өвгөдөө дээдлэн төрөө дээдлэн тэнгэртээ сүслэн сүслэн тэвчээр итгэл заан сүрлэг өндөр хангай шигээ сүр бардам төвхнөж байна.
Хувьтай жилдээ хураасан үрээ, хойтон жилдээ арвижуулдаг өнө эртний түүхээ үр удамдаа дамжуулан суугаа миний, таны хичээл зүлтгэлээр мөнхөд Монгол минь мөнхжин бадарч байг. Сүр сүлд нь тив дэлхийг донсолгосон, төрийн сүлдээ тэргүүндээ залсан тэнгэрээс улбаатай бидний түүх түм буман жилтэй дуурсаг.
Хэцүү хүнд үед амттанаас алслан, амиа галаа өргөдөг өргөн түмэн минь өнөөдөр хамтдаа өөдрөг сайхны төлөө өрсөж ухаажин тэмцье.
Тэртээ зууны эхэнд Тэнгэрлэг нэгэн хүү энэ монголд минь төрсөн юм. Тэнгэртэй анд барилцан гэр улсаа, төр улсаа түвшитгэсэн, арван гурав дахь үе бид арчаагаа алдан суух юм гэж үү.
Агуу том Бурхад амин Монголоо хамгаалаад алсын алс дахь жаргалант улс руугаа одолгүй аминчлан биднийгээ хамгаалдаг юм гэнэ лээ.
Тийм л учраас биднийг тэнгэр нь дандаа харж явдаг юм. Тиймээ, дээрээ Бурхадаар хамгаалуулсан, дэргэдээ эцэг хайрхан ижий далайгаараа энхрийлүүлсэн ээ дээ бид азтай улс шүү. Эвээ хүчээ нэгтгээд эрин зууны энхжингийн орон энэ монголынхоо төлөө байгаа бүхнээ өргөе.