Сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ
Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ. Холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насныхүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөж байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ.
Хар тамхи болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор хөнөөл, түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар нийгэмд ойлгуулж, таниулахад прокурорын байгууллага хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ.
Тухайлбал: Нийслэлийн прокурорын газраас “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр он гарснаас хойш нийт 10 гаруй их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, яриа таниулгыг явуулаад байна.