Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын баруун өмнөд нутагт газар хөдөлсний улмаас 12 хүний амь үрэгдэж, 135 орчим хүн гэмтсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн улмаас нурсан 73 байшингаас 9 хүнийг аварсан байна.
Нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар хэдэн зуун гал сөнөөгч ажиллаж байгаа тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв.
6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Сичуан мужад 5.1 магнитудын хүчтэй чичиргээ болсон байна. Чичиргээ даваа гарагийн оройноос мягмар гарагийн өглөө болтол үргэлжилжээ.
Эх сурвалж: Монцамэ