Гадны соёлын довтолгооноос хамгаалах "дархлаа" нь түүх гэв

Гадны соёлын довтолгооноос хамгаалах "дархлаа" нь түүх гэв

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Ардчилсан холбооны залуучууд “Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал” сэдэвтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 1200 гаруй залуус “Монголын төлөө” уриан дор чуулан, улс орны Сэргэн мандлыг бий болгоход залуусын оролцоо, манлайлал нэн чухал болохыг хэлэлцсэн юм.

Уулзалтын үеэр илтгэл танилцуулсан залуу түүхч, судлаач Ч.Содбилэг:

Уулзалтын үеэр илтгэл танилцуулсан залуу түүхч, судлаач Ч.Содбилэг:

-Сүүлийн үед улс орнууд эрчимтэй сэргэн мандлын уриагаа дэвшүүлэн, түүнийгээ ажил хэрэг болгож байна. Жишээ нь, Хятадууд 2012 оноос эхлэн Хятад үндэстнийг агуу ихээр сэргэн мандуулах “Хятад мөрөөдөл” гэх том төлөвлөгөө хэрэгжүүлээд байна. Солонгосчууд ч мөн “Солонгос мөрөөдөл” төлөвлөгөө хэрэгжүүлэн, Ази тивд соёлын “Зөөлөн хүчний бодлого”-оороо ноёлж байгаа билээ. Ийнхүү сүүлийн арваад жилийн турш дэлхийн улс орнууд “Зөөлөн хүчний бодлого” идэвхжүүлэх болсон нь бусад улс орны оршин тогтнохуйд аюул, занал болоод байгаа юм. Тэгвэл энэ бодлогын нөлөөнд автахгүй байж, өөрсдийгөө хамгаалж үлдэх хамгийн гол дархлаа бол тухайн үндэстний эх түүх, эх хэл, соёл бөгөөд залуучууд үүх түүхээ мэдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй.

Мөн тэрээр түүх бол байнга давтагддаг “цикл” буюу мөчлөг учир ирээдүйгээ мэдэж, алсын хараатай больё гэвэл өнгөрснөө судлах хэрэгтэй хэмээн залууст уриалсан юм.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл ёс суртахууны тухай илтгэлээ танилцууллаа

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл ёс суртахууны тухай илтгэлээ танилцууллаа

Тэрээр хүмүүсийн ёс суртахууны төрмөл өгөгдөл ялзарч, монголчууд хамгийн сайхан чанаруудаа алдаж буй талаар өгүүлсэн юм. XIII зуунд Монголд ирсэн гадны аялагчид монголчуудын цайлган сэтгэл, зочломтгой занг шагшин тэмдэглэсэн жишээ олон байдаг. Энэ нь монголчууд эрт үеэсээ ёс суртахууны өгөгдөл маш сайтай байсныг харуулж байгаа юм. Харин одоо тэрхүү өгөгдлүүд ялзарч, ёс суртахуун улам бүр дордсоор байгааг сануулан, залуустаа нэн түрүүнд ёс суртахуунтай байхыг захисан юм.

Мөн тэрээр ёс суртахууныг квант физик, тархи судлал, хууль зүй зэрэг олон шинжлэх ухааны үүднээс тайлбарласан нь сонирхолтой байлаа. Энэнхүү илтгэлд дурдагдсан нэгэн сонирхолтой зүйл нь манай улсын өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болох гэр бүлийн хүчирхийллийг хууль зүй, ёс суртахууны үүднээс тайлбарласан юм. Тэрээр   хэлэхдээ “Манай улсын Үндсэн хууль төдийгүй, НҮБ-ийн бүх орны хууль 1748 оны Ш.Л.Монтесье-гийн онолын дагуу зохицуулагддаг. Энэ онолоор хууль, ёс суртахуун хоёр тусдаа байх ёстой.

Гэтэл өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл зэрэг ёс суртахуунаар зохицуулагддаг зүйлийг хуулиар шийдвэрлэх гэж оролддог болжээ. Жишээ нь, зөрчлийн тухай хуулиар гэр бүлдээ дарамт үзүүлсэн хүнийг 7-30 хоногоор хоридог болсон. Үүний үр дүнд хоригдсон нөхөр нь шоронгоос гарч ирээд, хичнээн хүүхэд өнчирч үлдэхийг үл харгалзан гэр бүлээсээ шууд л салах шийдвэр гаргадаг нь эргээд гэр бүл салалтыг ихээр нэмэгдүүлж байна. Тиймээс онолын дагуу ч тэр ёс суртахуун хуулиас тусдаа байх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтыг хуулиар зохицуулах гэж оролдох биш, хүмүүст ёс суртахуун, нинжин сэтгэлийг нэн тэргүүнд суулгахын төлөө ажиллах нь чухал” гэсэн юм.

Уулзалтын үеэр Хөсөгтөн хамтлаг, реппер Цэцэ залуустай ая дуугаараа мэндчилэн, уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг татуулсан юм.

Х.Үүрийнтуяа

Б.Сарангэрэл

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419