Армандо Торрес: Оюу Толгойн гэрээг өөрчлөх боломжгүй
“Оюутолгой” ХХК 2018 оны жилийн нэгдсэн тайлангаа өнөөдөр /2019.06.18/ танилцууллаа. Мэдээллийн үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес УИХ-ын ажлын хэсэг Оюутолгой төслийг шалгасантай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал тэрээр: “Оюу Толгой, Туркойз Хилл Ресурс компани үндсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй.
Харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана. Манай компани УИХ-аас гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа ч хамтарч ажиллахад бэлэн" гэсэн юм.
УИХ-ын Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг Рио Тинто компанийггэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй, зардал болон бусад зардал мөнгөн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй, Монголчуудад үр ашиггүй гэх мэт дүгнэлтүүд гаргасан билээ.