Монголын банкнуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж дуустлаа ОУВС санхүүжилтээ түтгэлзүүлжээ
Олон Улсын Валютын Сан Монгол Улсад "Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр" хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөртэй холбоотойгоор ОУВС Монголын нэр бүхий банкнуудад дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлага өгсөн юм.
Үүнтэй холбоотойгоор ч банкнууд дүрмийн сангаа зохих хэмжээгээр нэмэгдүүлжээ.
Харин ОУВС уг банкнууд дүрмийн сангаа хэрхэн нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь тодруулахаар аудитын шалгалт оруулсан байна.
Гурван сарын турш хийх шалгалтын дүнгээс шалтгаалж, ОУВС 6 дахь удаагийн санхүүжилтээ зогсоожээ.