Их, дээд сургуульд элсэгчдийн “ЭЕШ-2019” орон даяар Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар өнөөдөр эхэллээ.
Энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлснээс 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Энэ удаа ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан шууд зассанаараа онцлогтой. Шалгалтын хугацаа дуусахад тусгайлан бэлтгэсэн шууд засах байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлж буй юм.
Нийслэлийн 23 дугаар сургуульд ЭЕШ-ын Монгол Улсын түүхийн шалгалтын материалыг энэхүү дэвшилтэт технологи ашиглан зассан юм. Тус шалгалтыг өнгөрсөн жилийн 169 шалгуулагч өгснөөс шалгуулагчийн нүдэн дээр шалгагч машин оноо, дүнг шууд дүгнэж, нэгэн зэрэг мэдээлж байлаа.
Олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг нэвтрүүлснээр жил бүр ЭЕШ-тай гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.