Эхнэртээ базуулж буй он жилүүд

Эхнэртээ базуулж буй он жилүүд

Анх сууж байхад манай эхнэр үгээ тоолсон даруу эмэгтэй байлаа. Яригч нь шатчихсан телевизийн удаашруулчихсан бичлэг лугаа амар амьтан.
Хичээлээсээ ирж л байдаг, явж л байдаг. Хааяа нэг гангар гунгар гээд надтай сайхан ярьнаа.

Арваад жил амьдарлаа. Эхний гурван хүүхэд гарлаа. Зан нь өөрчлөгдсөнгүй ээ. Их гайгүй.
4, 5 дахь хүүхэд гарлаа.
Одон аваадахсан чинь хэрэг бишдлээ. Ямар ч хүнд биеэ тоох гэж нэг өвчин байдагдаа.
Одон авсныхаа маргаашнаас нь бараг одонгоороо савж алах нь халаг. Дөрвөн хүүхдийг чинь төрүүлж өсгөлөө болоо юм бишүү гээд л.
Хэргийн бүрэлдэхүүнээрээ бол хүүхэд гаргах чинь харилцан үйлдэл биздээ. Манайд бол шал өөр байна.
Эхнэр муухай эвдэрч байнаа.

Хүүхдүүд хичээлдээ онц авхаар миний хүүхдүүд гээд л. Чих халууцуулахаар чиний хүүхдүүд гэж ирээд л. Арай царайлаг соортоо намайг дуурайсан гээд л. Жаахан халтайсан нөхдийг чамайг дуурайсан гээд л. Алдаа нь аавынх, оноо нь ээжийнх.

Энэ хөлд орохгүй хэнийг дуурайсан яст мэлхий шиг удаан юм бэ гэж хааяаа сэтгэлдээ шивнэж тайтгарна би. Аргагүйдээ ээж нь одоо ч хөлд сайн ороогүй удаан амьтан шүү дээ гэж амандаа бувтнана. Эхнэрт хаягласан шүүмжлэлийг ил хэлэхээ байгаад удаж байна.

Тавын таван хүүхдийг чинь гаргасан хүнийг чи ер нь юу гээд байнаа гэхэд би дуусаа. Эхнэрээ төрөхөд шөл нтр бариад гүйж байсан, жирэмсэн үед нь илүү их хайрлан халамжилж байсан, эхнэрээсээ дутахгүй жирэмсэн явсан өдрүүд минь цагаан зээр шиг бут явна.
Сайн нөхөр чинь эхнэртэйгээ цуг төрдөг ш дээ гэхээр Элбэгдорж та хоёрын уран цэцэн үгэнд хулхидуулж хамаг залуу насаа барлаа гэсэн царайгаар намайг ширтэнэ.

Энэ хүү их залхуу байна, хэнийг дуурайв гээд л надруу том харна. Хүүхэд байхдаа ээжээрээ, өтөл насандаа эхнэрээрээ залхуугаа дуудуулж явна даа.

Сүүлийн үед манай эхнэрийн гаргаж байгаа араншингууд залуугийн манай ээжийнхтэй тун адилхан санагдах боллоо.
Энэ хоёр хуйвалдаж тохирсон мэт адилхан ажиллаж байна. Шударга бусын хонгил энд л байна.
Жишээ нь
Оройтвол уурлана, хоолыг нь голвол уурлана, хувцасаа завааруулвал уурлана, усанд орсонгүй гэж уурлана, усанд хурдан орлоо гэж уурлана. Усанд орчихоод ваннаа угаасангүй гэж уурлана. Эд нарын загнасанаар усанд орсон бол би хоёр нутагтан болчих байлаа.

Архи амсвал уурлана, тамхи татвал уурлана. Заваан байна гэж уурлана, залхуу байна гэж уурлана. Өвдвөл янгуучиллаа гэж уурлана, өлсвөл тэвчээргүй гэж уурлана. Үг сонссонгүй уурлана. Энэ найз чинь хүн, тэр найз чинь чоно гээд л.

Нэг л ялгаа байна. Ээж ДҮҮ нараа хар гэж загнадаг байсан бол эхнэр ХҮҮХДҮҮДЭЭ хар гэж загнадаг.

Саяын зургаан сарын нэгэнд ээжийнхээ хоёрдугаар одонг гуйж зүүв. Манай хүн одонгоо зүүчихээрээ даналзаад байдаг болохоор нь ижилхэн үзэлцэх гэж байгаан. Цол хэргэм адилхан шүү гэдгээ батлан харуулах санаатай. Одон одонгоо ширтэлцээд л үзэх боллоо.
Даанч хэн ч анзаарсангүй. Эхийн энгэрт л тод гялалздаг болохоос миний муу давчуу цээжин дээр харгаддаггүй эд бололтой. Ядаж байхад араб эхнэрийн алчуур шиг эрээн цамцтай байсаныг ч хэлэх үү.

Орой мэдээгээр одон авсан ээжүүд гунхаад л аавууд нь баярлалдаж гүйлдээд л сүйд майд. Фэйсээр л дүүрэн одон авсан ээжүүдийн гоё ганган зураг.

Ээдээ сүйдтэй ч баярлах юу л бол. Дөрвөн хүүхэд гаргаж төрийн одон авсан эхнэрийнхээ өмнө удахгүй “амьтан” болохоо мэдэхгүй хөөрч гүйлдээд эд нар ч гэнэн байна даа гэсэн шүү юм бодож суулаа, хашир аав.

Хүүхэд нэмэгдэхийн хирээр Шагж муу банди ажлаасаа төдий чинээ эрт ирэх хуультай. Бараг ажил хийх ёсгүй эхнэртээ туслах ёстой. Тэгсэн хэрнээ орлого хангалттай олох шаардлагатай.
Гэртээ муухай ааш гаргахгүй, номхон хүлцэнгүй байх ёстой. Хүүхдүүдийнхээ хажууд зүй бус үг хэлэхгүй байх зэрэг зарим нэг дутагдлуудаасаа бүрэн ангижрахыг эхнэр чинь шаардана.
Хүүхэд гаргах тусам эхнэр чинь чамайг илүү их анзаарна. Цаадуулын чинь ааш зан ширүүсч хэд хэдэн фронтоор өргөн давшилтуудыг хийнэ.
Эхэндээ бид тэдгээр дайралтуудыг хэрэндээ эсэргүүцэх боловч хүүхдүүд хэмээх нэмэлт хүч орж ирсэнээр будаа болно.
Жаахан оройтоход шууд хүүхдүүдээр залгуулна. Эхлээд хүү “Аав хурдан ир”. За байжийлдаа миний хүү. Аав нь удахгүй очино.
Дараагийн удаад охин залгана. Охин “Ааваа таныг санаад байна, хурдан ирээчээ” гээд наль шал болно. Байгалаасаа бид чинь охиндоо нуга. Сайртай өвдөг, сахалтай хошуу минь умалзаад л явчих нь.
Цаана нь эхнэр мафийн босс шиг яриа давхар сонсож дохиж зангаад л.
Босс өөрөө залгавал нөхцөл байдал асар хүндэрсний дохио. Юу ч байсан хаяад л явахаас өөр сонголтгүй. Гүйгээд л харьдаг болждээ.

15 жилийн өмнө бол Шагж утсаа салгаад л алга болдог байлаа. Яасан ч их зориг, зүрх үү базарваань. Муу юм холуур өнгөрөг гэж бодогдох жишээний. Тэр үеэ бодохоор хүрэл зүрх ч хайлна.

Базуулж дээ бид. Миний найзууд бидний үеийнхэн цөм эхнэртээ базуулсан байна. Би эхнэртээ базуулаагүй ээ гэж бодох тусам эхнэртээ базуулсан байна. Хадмын нэрийг дуудаад манай эхнэрт өгчихдөг тэр одонд их учир бий.

Бидний оролцоогүй юм шиг тэр ОДОН-той ээжүүд энэ хонгилыг үүсгэсэн хүмүүс шүү.
Вино уух ахыгаа хараад Ууганаа бид хоёр “цаадах чинь базуулчихаж гээд инээлдэж” билээ. Уух юмны градус буурч идэх юмны хэмжээ багассаар.

Анх эхнэртэйгээ сууж байхад би босс байлаа. Хашгираад л хөөрөөд л. Юм бүрийг би мэднэ гэж цээжээ дэлдээд л. Эхнэрээ хааяа гарахаар нь хардах, цагдах маягтай.
Мөнгө төгрөгний тооцоог чухам өөрөө бариад л.
Энэ бүгдийн дэргэд эхнэр чимээгүй яваад л байсан. Хааяа нэг хүүхэд гаргаад л байсан. Би хөөрөөд л энүүгээр тэрүүгээр чинь би хүүтэй боллоо, охинтой боллоо гэж давхиад л.
Одоо яасан, чимээгүй базжээ. Бөхөөр бол аажим аажмаар барьцаа ахиулсаар нэг л мэдэхэд би шодооны барьцанд орчихож. Аалиндаа дасгаж, хоолондоо уусгаж байгаад л биднийг атгаж.

Одоо хааяа найзуудын дэргэд худлаа том дугархаас цаашгүй. Найзууд явлаа би олзны Япон шиг л хүлцэнгүй.
Эхнэртэйгээ хоюулахнаа үзэлцэхээс сүнсээ гартал айдаг болжээ. Дэргэд хүн амьтан байвал худлаа ганц нэг дугараад л.

Эхнэр тодорч би бүдгэрч байгаа он жилүүд минь гэж. Хүн амьтанд би тэрний нөхөр ш дээ гэхээр бараг таниад байгаа юмуудаа.

Нас яваад, л зүс яваад л хамаг юм явж байнаа. Зүс бол яваагүй ээ анкнаасаа нээх зүстэй байгаагүй. Ерөнхийдөө хүнэрхүү төрхтэй, өндөр 176см 89 кг жинтэй. Хонины орд, хоол сайн хийнэ, ямар ч зангүй. Бүх илүү дутуу зангаа эхнэртээ үрээд дууссан, ийм нэг амьтан байна хахаха.

Намайг залж байна гэж бодож байвал 4 дэх хүүхдээ гаргаад үзэлдээ. Одон аваад үз. Оосорлож алдаг байхгүй юу.
Тэр одон гэдэг чинь эхнэр үүрдийн босс гэдгийг төрөөс баталгаажуулж байгаа цэргийн цол мэдэвүү. Эхнэр Генерал чи муу байлдаг ч гэсэн үг. Бид сагалаа гэхэд л нэг муу шалихгүй Жа л явсан байгаан. Одоо бол нэг муу сонсогч.
Хэзээ ч битгий бууж өг гэдэг үг эхнэрийн өмнө хүчин мөхөстдөг.

Анх бид хоёрын унтлагын ор бол ариун нандин бодьгалын сүм байлаа. Одоо яасан. Хүүхэд үйлдвэрлэдэг, хүүхэд орилолдож тоглож байдаг тавцан болсон.

Амьдрал сайхан байнаа. Би өөрийгөө их зөв яваа гэж бодож байна. Учир нь эхнэртээ базуулсан учраас.
Гэж бодох чинь өөрөө асар их дарангуйллын систем мөн үү, айн?
Сайн, сайхан амьдрал минь гэж...

Эхнэртээ базуулж буй Халзаа, Чинзоо, Чинзориг болон бүх найзууддаа зориулав.

Шагж Гэлэн

52
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419