Ээж охин хоёр...
Эрдэнэцэцэг Мяангаа гэх залуутай фэйсбүүк хувь чатаар харьцажээ.
Хувь чат гэдэг сайхан үгтэй зурвас. Хувьтай хүнд дотоод сэтгэлийг учруулах гүүр. Иймээс л залуу түүнийг үргэлж гоо сайханыг нь магтаж бичсэн урт сайхан үгтэй зурвас чатаар дүүрчээ.
Мяангаа түүний утасны дугаарын аваад анхны болзооны өдрөө Эрдэнэцэцэгт цэцэг, чихмэл бамбарууш бэлэглэх нь сэтгэлийн татахад ихэд нөлөөлжээ. Тэд болзох болгонд гайхалтай бөгөөд хагас сарын турш үргэлжилсэн юм. Ингэж сэтгэлийн өөртөө улам татасаар эхнэрээ болгон гэртээ авчиржээ. Хамт амьдрах хугацацаанд амтатны сайхныг идэж, үнэтэй бүхнийг өмсөж, юугаар ч дутаж явсангүй. Бүх зүйл нь элбэг хангалуун амьдарсан учраас охин төрүүлж өсгөв. Гэвч бүх сайхан зүйл удаан үргэлжилсэнгүй. Намба ухаан төгс нөхөр нь гадуур хүүхний сайхантай ханилаад эхнэр хүүхдээ тоосонгүй. Гэр бүлд гуравдагч этгээд орж ирсэнээр хэрүүл тасарсангүй.
Нэгэн орой нөхөр нь өөрийн жинхэнэ төрхөө согтуудаа илчилэв.
Өвлийн хүйтэн үе байв. Эхнэр нь гэртээ охиноо унтаж байхад нь сарнай цэцэг хэрхэн үнэрлэдэг билээ, яг тэгж үнэрлэлээ.
Гэнэт нөхөр нь согтуу орж ирэв. Согтуудаа яг л өөр хүн мэт болчихсон.
Төдөлгүй нөхөр нь эхнэртээ агсам тавьж, зэрлэгээр харааж аймшигтай зодов.
Эхнэр нь яагаад өөрийг нь зодсоныг огт ойлгосонгүй. Тэр шөнө нөхрийнхөө гарт арай л амь үрэгдээгүй. Ингэж зодох нөхөрт ч зодуулж байгаа эхнэрт ч яаж сайхан байхав дээ.
Нөхрийн үйлдлээс болж хэдэн жилийн турш гэрэлтсэн аз жаргал хоромхон зуурт зэрэглээ мэт арилжээ. Тийм дээ ч нөхрөөсөө салах тухай бодож эхлэв. Нөхөр нь өглөө сэрээд уучлалт гуйлаа. Орой нь бас л согтуу орж ирээд дахиад л мангас авираа давтав.
Аргагүй эхнэр нь нөхөртөө "Би бие муутай охиноо аваад явлаа" гэв. Тэгтэл нөхөр нь догшин ширүүнээр уурлаж байж ядав. Энэ ааш нь сүүлдээ улам сэдэрч эхнэр хүүхдээ гэрээсээ гуталгүй чигээр нь хөөж явуулжээ.
Эхнэр нь өвлийн тэсгим хүйтэнд хүүхдээ тэврээд хөл нүцгэн уйлчихсан алхах үед. Гадаа цасан дээр хөлийн шинэхэн мөр гарч, нүүр нүдгүй цасаар шуурлаа.
Ядаж байхад шинэ, хуучин гэлтгүй орон сууцнуудын хаалга кодтой тул орох амаргүй. Арай гэж орцонд ороод 9 давхрын шатан дээр хүүхдээ тэврээд сууж хонов.
Маргааш өглөө нь охины бие өвдөх тохиолдол байнга гарчээ. Тэгсэн ч хүүхдээ тэврээд гадуур ажил хайж явав. Бяцхан охиноо өлсгөхгүйн тулд цайны газрын хог шүүрдэж охиныхоо эм тариаг авч, жоохон хоолоор гол зогоов. Хаа сайгүй олдсон бүх л ажлыг хийж явлаа. Оройдоо 24 цагын цайны газарт очиж хоноглодог болов. Өдөр хоногийг арай ядан аргацаах үед. Түүний сэтэл санаа улам л муудав. Хамгийн хэцүү нь хүүхэд нь байнга уйлж, бас гэдэс нь өлсөөд уур нь хүрлээ. Өөрийг нь ийм байдалд хүргэсэн нөхрөө бодохоор л үзэн ядах сэтгэл төрөв. Түүнд сэтгэл хөдлөлийн өчүүхэн ч ул мөр үлдсэнгүй. Тэрээр магтах, муулахын аль алиныг мартжээ. Зөвхөн нэг л зүйл сэтгэлийн сэргэлт л байв. Тэр нь ганц охиноо харах бүртээ бүх л зовлон гунигаа мартаж орхино. Гэхдээ л нөхрийнхөө амиа бодох үзэл, илт муухай санааг чамлалтгүй мэдэрчээ. Тэгээд явсаар явсаар амьдардаг ажил олж гэнэ.
Бурхан болоод хүмүүнд нэгэн адил мартагдсан орцны жижүүрийн ажил байв. Баргийн хүнд зогсоогоороо ч багтахгүй. Өргөөшөө нэг алхам, уртаашаа гурван алхам өчүүхэн зайтай. Охиныхоо төлөө орцны шал угааж амьдрах нь ганц төгрөгний гарзгүй. Өвлийн ид хүйтэнийг давах зол завшаан.
Орцны нэг давхрын шатны доод хэсгийн жижигхээн гурвалжин зайнд ном зохиол бол нүдний жаргал. Тиймээс л ээж нь сургуулийн багшаас зурагтай ном гуйж аваад охиндоо уншиж байлаа. Номны сүүлийн хуудсанд алимны модтой зургийг охин сайтар харав. Охин ээждээ алимны модтой болох нь түүний мөрөөдөл гэлээ. Ээж нь охиныхоо хариуд ихэд тайван:
– Ээж охиндоо алимны мод тарьж өгнө өө” гэж амлав. Ээжийнхээ энэ үгэнд охин хамгийн ихээр баярлаж догдолжээ. Дөнгөж цас, мөс хайлж хаврын урь орох үед ээж нь ажилсан цалингаа аваад охинтойгоо гэнэт явцгаав. Цалингаараа жижиг зуслангийн байшин түрээслэж амьдралын дэвшилт ахив. Байшинд орсон өдрөө л ээж нь охиныхоо унтлагын өрөөний цонхны ойролцоо алимны мод суулгажээ. Тэгээд зуны эхээр алимны модыг усалсаар л байв. Гэнэт өсөж яваа охинд нь хувь тавилан хатуу ханджээ. Охин нь сүрьеэгээр өвдөж эхэлсэн байж. Ээж нь аргалж чаргалавч эдгэрсэнгүй улам муудаад, орноосоо ч босож чадахаа болив. Эцэст нь охин хоёр жил гариу ээжээрээ асаруулж бүрэн эдгэрчээ. Тэр өдөр ээж нь охиндоо алимны мод тарьсан гэж хэлэв. Энэ мөчид нь охинд бараг мартагдсан нэгэн зүйл гэнэт өөрт нь мэдрэгдэв. Охины сэтгэл гэнэтэд догдлон унтлагын өрөөний цонхоо нээлээ. Үнэхээр нүд баясгам дүүрэн алимны мод байх нь тэр. Бүдийн мөчир бүрт нь том том алим харагджээ. Модны навчнууд нь яг л хүний дэлгэсэн алга шиг нарны гэрэлд гийв. Тэр ч бүү хэл алимны модны доор нь туулай, ямаа үзэгдлээ. Өдийг хүртэл хайрлаж асарсан ээж нь мөрөөдлийн биелүүлж өгчээ гэж охин ойлгов. Алимны мод анх тарьж өгнө гэхэд яаж баярласан билээ яг л түүн шиг баярлах сэтгэл энэ мөчид дахиад төржээ.
Төгсөв.
Өгүүллэгийг бичсэн Н.Эрхболд