Миний ээжийн Сантын нутгаар...

Миний ээжийн Сантын нутгаар...

Миний ээж Цэнджав овогтой Гармаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо Хүнгүй Хоёр Маргаз Баяннуур Мойвын дэнжээр нутагтай хориннэгэн Дэмбэрэлийнхэн болон Бичээчийнхэн гээд зангууны хэрээ шиг ахан дүүстэй, хүүхэд байхдаа хааяа нэг Сантын ой голдуу тэмдэглэлт үеэр хурдны морь унах нэрийдлээр яаж ийж байгаад эжийтэйгээ хамт Сантын нутгаар зочилж  Мижээ дархан Баяр Бантхай Сольравдан Сайннямбуу Чулуужав Пүрвээ ахынхан гээд л ээжийн талын ахан дүүстэй золгодог байв.

Мишиг Мижээ дархан ээжийг очиж золгох болгонд гар хуруунд нь тааруулан  эрдэнийн чулуун шигтгээтэй мөнгөн бөгж бугуйвч зэрэг урлан хийж бэлэглэдэг байсан одоо ч миний эгч дүүст тэдгээрээс хадгалаастай бий. Сартуул нутгийн олон бүсгүйчүүд Мижээ дарханы гар урлалаар гангаран, зүүгээд явж байхыг харсан хүн Аан Мижээгийн хийсэн эд байна мөн ч сайхан цэвэр бөх эд дээ хэмээн ур хийцийг нь анддаггүй нь сэтгэлд нэг л дотно.

Ээж минь олон жил өнжин байж төрсөн нутагтаа хааяа нэг очиж хөгшчүүлтэйгээ золгоод элгээ жаахан дэвтээгээд эргээд л ажил амьдрал мал ахуй үр хүүхэд бидэндээ яаран буцдаг холын бэрээчүүдийн нэг байв. Манай сартуул нутагт ялангуяа зуд турхантай жил болгон Сант Сонгиныхон элс давж говь руу нүүж орж ирдэг тавиад оны тээр нэгэн жил эжий минь гол гаталж говь туулан элс даван нүүдэллэж явахдаа миний аав Жамсрангийн Доржпаламтай танилцаж айл орон болоход аавынх нь оронд аав болсон авга ах Баяр Бантхай нь гурван зуугаад шар халзан голдуу хонь ээжийн өмч хэмээн тууж авчирч өгсөн одоо ч гэсэн тэдний үр төл олон шар халзан хурга миний дүү Улсын аварга малчин Эрдэнэ-Оргилын хоттой хонинд өсөж үржин байгаа нь өвөг дээдсийн минь өлзий буян хишиг юм даа.

Ээжийн минь өвөө Сартуулын Барга отгийн Төмөр дарга бол Бор гэдэг хүнээс 1863 онд төрсөн бол эмээ Булган нь 1874 онд төрсөн бөгөөд Төмөр даргынх Цэнджав, Чимиддамба, Бузьмаа, Магсаржав, Баяр, Жамбал гэсэн хүүхдүүдтэй ба ууган хүү Цэнджав нь миний ээжийн аав. Булган эмээгийн удам угсааг Дэмбэрэлүүд, хорин нэгэн Дэмбэрэлийнхэн гэдэг нь эхээс 21-үүлээ байсантай холбоотой бөгөөд  дээрх хоёр ураг омог Сантын нутгийнханд нилээд түгээмэл тул бидний ахан дүүс Сантынхантай бараг бүгдтэй нь төрөл садан байхаа

Төмөр дарга түүний дээд үеийнх нь Улиастайн газар бичиг хэрэг хөтлөгч байсан учир Бичээчийнхэн гэдэг бөгөөд Төмөр дарга, Т.Чимиддамба, Т.Баяр бантхай гээд эзэрхэг цагийн эрдэм номтой гавж лам, энэ цагийн гавъяат түүхийн шинжлэх ухааны доктор М.Санждорж зэрэг ухаан билэг төгс эрдэмтэй хүмүүс энэ ургаас цөөнгүй бий. Бидний нагац ах М.Санждорж маань жараад онд Завхан нутгаас төрсөн анхны доктор бол түүний охин доктор С.Төгс эгчийн бүтээсэн Мэс заслын зориулалттай малын гаралтай шөрмөсөн утас нь 2015 онд Олон улсын инновацийн уралдаанд тэргүүн байр эзэлж Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас Алтан медаль хүртсэн, мөн манайх гэдэг айлаас эрдэмтэн зохиолч яруу найрагч Доржпаламын Сумьяа тэргүүтэй хэд хэдэн доктор профессор төрөөд байгаа  нь бид өвөг дээдсийнхээ өлзий хишиг малын буян заяаг төдийгүй номын цагаан буяныг ч бас үргэлжлүүлж авч явах учиртайг ухааруулж байдаг юм.

Миний ээжийн аав Төмөр дарга ууган хүү Цэнджавыгаа лам болгохоор Тэгшийн хүрээнд шавилан суулгаад нэг удаа хүүгээ эргэж очиход хүү нь Би Гоожав тойны бага охинтой заавал гэрлэнэ, Үгүй гэвэл аав хүүгийн хооронд тангараг тасдана гэж айлгасаар байхад нь арга буюу хүүгээ хүрээ хийдээс холдуулж орон гэр төхөөрч гэрлүүлжээ. Ийнхүү ээжийн минь ээжийг Хун тайжийнханы удам Гоожав тойны бага охин Даваасүрэн гэдэг бөгөөд Гоожав тойн жаахан халсан үедээ Манай сартуулд миний хоёр охиныг гүйцэх хүүхэн хэнсэн билээ хэмээн даналздаг байсан гэдэг.

Үнэхээр Гоожав тойны бага охин Даваасүрэн гэж уяхан туяхан урангоо танхил бүсгүй байж, нүүдэл суудал болоход нутаг усны савдаг сахиусыг баярлатал гоёчихоод жингийн тэмээ ачаалж дуусахыг хүлээж ядан бууцны бэлд тэнгэрийн үүл шиг морио хөтлөн сууж байгаад ачаа хөсөг бэлэн болоход сая нэг ачаагаа хөтлөн хөдөлдөг цэвэр цэмцгэр үзэсгэлэн гоо нэгэн байсан гэдэг. Гоожав тойны нөгөө охин нь Чулуужав, Шинэн хэмээх хоёр хүүтэй бөгөөд бидний багад нагац Чулуужав гэж өндөр хөх эр зуны зунд Сантаас  элс давж манайд зорьж ирдэг аав ээжид архи дарс бидэнд бэлэг сэлт банка хэмээх гоё чихэр ганзагалан авчирч өгдөг байж билээ.

Ээжийн аав Цэнджав монгол төвд хятад хэлтэй тул Завхан аймгийн сургуулийн анхны багш нарын нэг, Сант сумандаа дарга, намын ухуулагч, намын дарга зэргээр улаан хувьсгалч болж хожмоо хоршоо дарга хийж байхдаа хүмүүст зээлээр бараа таваар өгч байгаад гучаад оны их давалгаанд өртжээ. Хэдийгээр хоршооны барааг зээлээр авсан хүмүүсийн нэрс хар данс бичиг баримт нь байлаа ч гэсэн авч үзэлгүй хамаг гэр орон, мал хөрөнгийг хуу хаман хурааж эцгийг нь их хэлмэгдүүлэлтэнд аваад явахад ээж нарын дөрвөн нялх амьтан эмэг эх Булганы гар дээр үлдсэн гэдэг.  

Орон гэр ч үгүй тэдэнд нутгийнхан нь унь хана тооно тал талаасаа цуглуулсаар тарлан цоорхой ч нэг жижигхэн гэр барьж өгчээ. Ингээд ээж тэд өвлийн хүйтэнд үхэр баангуут аргал нь хүйдэс болохоос  өмнө амжиж өнөөх гэрийнхээ цоорхойг шавж наасаар байгаад нэгэн өвлийг давжээ. Тэгээд зун нь баруун аймгуудаас тууварчид дайран ирж цай уунгаа сүргийнхээ ноорч суларсан ноосыг авч болно гэсэнд дөнгөж арав гаран настай ээж минь дүү нараа дагуулан харганы ноос түүж эсгий хийх гэгчээр тууврын суурь хонины хаа гуяанаас нь  хангалттай хэмжээний ноос зулгааж түүгээрээ эсгий хийж гэрээ хөөрхөн бөмбөгөр цагаан болгосон гэж нагац ах Санждорж маань хуучилдаг байсан.

Өвөө Цэнджав хүүхдүүддээ Гал Тогоо Тулга гэх мэт гаж сонин нэр өгсөн бөгөөд ээж багадаа Гал гэсэн нэрэндээ таарсан ажил ам гэж ёстой гал дөл шиг нэгэн байж, нэг удаа ээж худаг дээр тэмээгээ услаад зогсож байтал хотоос ухуулгын ажлаар яваа намын төлөөлөгчтэй тааралдаж гэнэ. Тэр төлөөлөгч ээжийг цаашлуулах маягаар Бор л байна хөдөөнийх байлгүй, ботго торомтой байна говийнх байлгүй хэмээн мэндлэхэд хариуд нь  ээж Цагаан л байна хотынх байлгүй, цадиггүй л байна жангуудынх байлгүй гэсэн гэдэг. Тэгээд ээжийн ам ажлын гал дөлийг нь жаахан ч дарах гэсэн үү лам хуврагаас асуусан уу яасан мэдэхгүй Гал хэмээх нэрийг нь өөрчилж Гармаа болгосон түүхтэй.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419