“Эрх мэдэлтэнд үйлчилдэг цэцтэй байсан цагт Үндсэн хуулиа өөрчлөөд нэмэргүй”

“Эрх мэдэлтэнд үйлчилдэг цэцтэй байсан цагт Үндсэн хуулиа өөрчлөөд нэмэргүй”
Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын форумыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгууллаа.  Энэ үеэр хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой. Энэ удаагийн форум Эрхзүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал нэгдсэн хуралдаанаас гадна арав гаруй  салбар хуралдаанаар үргэлжиллээ. Тухайлбал, Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчдын хараат бус байдлыг хамгаалах, Төрийн өмчийн удидлага, хувьчлал засаглал, эрхзүйн зохцуулалт, Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, “Шүүгчийн томилгоо” зэрэг салбар хуралдаанд мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсч,гарц гаргалгааг ярилцлаа. Салбар хуралдааны сэдвүүдийн хүрээнд өрнөх хэлэлцүүлгүүд  оновчтой эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэж буйг оролцогчид онцолж байв. Хуульчдын индэр болдог энэхүү форумд 400 гаруй хуульч хүндэт зочдоос гадна УИХ-ын гишүүд, Элчин сайдын яамдын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа. Хуульчдын форумын гол сэдэв болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зарим төлөөллийн байр суурийг хүргэе.
 
Хуульзүйн ухааны доктор Т.Мэндсайхан: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ
 
-Одоогийн Үндсэн хууль  муу хууль биш. Гол нь хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Үндсэн хуулийн цэц маш муу ажиллаж байна. Үндсэн хуулийг өөрчлөхөөр бол хамгийн түрүүнд энэ хуулийг хамгаалах үүрэгтэй цэцийн асуудлыг нухацтай ярих хэрэгтэй.
 
Үндсэн хуулийн цэц улс төрөөс хараат бус, мэргэжлийн түвшинд ажиллаж чаддаггүй. Үндсэн хуулийн хэрэглээг янз бүрээр тайлбарладаг. Жишээлбэл, Үндсэн хуулийн 52.2-т шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах холбоотой заалтыг цэц огт өөрөөр тайлбарладаг. Жирийн иргэд шүүгчтэй хамт хэрэг шийдвэрлэж болохоор заалтыг эсрэгээр нь ашигладаг цэц ажиллаж байхад хэчнээн сайхан хууль гаргаад нэмэргүй. Цэцийн гишүүн мэргэшсэн хүн байх ёстой. Мөн олон дахин томилох хэрэггүй. Дахиж сонгогдох боломжгүй хүн хараат бус ажиллаж чадна. Маргаан гарахад эрх мэдэлтэй, эрх барьж байгаа намд ашигтайгаар шийддэг энэ байдал хэвээрээ байвал Үндсэн хууль өөрчлөөд нэмэргүй. Үндсэн хуулийн цэц эхлээд холимог тогтолцоогоор сонгууль явуулж болно гэсэн. Гэтэл яг сонгуулийн өмнө болохгүй гэж шийдсэн нь улс төрийн дарамтанд ажилладгийг нь харуулсан. Үндсэн хуулийг өөрчлөхдөө цэцийн томилгооны заалтуудыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Шүүн таслах ажиллагаанд иргэдийг оролцуулдаг ойлголтыг тодотгомоор байна.
 
Хуульч Н.Туяа: Ард түмэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өнцгөөс нь танилцуулж байгаа нь чухал
 
-Үндсэн хуулийн өөрчлөлт бол хүн бүхэн сэтгэлээ чилээж, саналаа хэлэхийг хүсч байгаа сэдэв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь цаг үеийн шаардлага байж болох ч хэрхэн өөрчлөх вэ гэдгийг маш сайн бодож тунгаах ёстой. Улс орны эрхзүй, нийгмийн тогтолцоог зохицуулдаг бүхний эх сурвалж болсон эцэг хуульд гар хүрэхдээ хянамгай хандах хэрэгтэй. Улс орон ямар замаар хэрхэн хөгжих, ямар шүүх прокурортой байх, засаг захиргааны нэгжийг Үндсэн хуулиар зохицуулж байгаа учраас нэмэлт өөрлөлт оруулахдаа олон талаас нь хэлэлцэж, болгоомжтой хандах учиртай. Ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв. Гэхдээ ард түмэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өнцгөөс нь танилцуулж байгаа нь чухал. Улс төрийн намуудын янз бүрийн эрх ашгийн үүднээс танилцуулж дэмжүүлэх юм бол хэрэггүй. Олон талаас нь судалж, шинжилж мэргэжлийн үүднээс олон нийтэд зөв мэдээлэл өгөхийн тулд хуульчдын үүрэг, хариуцлагатай байх ёстой. Хууль болоод эрхзүйт тогтолцооны амин сүнс нь шударга ёс, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Эрх мэдлийн зарчим алдагдсанаас янз бүрийн гажуудал үүсч байна. Эрх мэдлээ зөв хуваарилах л чухал юм. УИХ, Засгийн газрын харилцаа ямар байх, “давхар дээл”-ний асуудал хүндрэлтэй санагддаг.
 
Хуульч Ж.Эрдэнэбаатар: Үндсэн хууль боловсруулах технологи хуулийн дагуу явагдахгүй байна
 
-Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх шаардлага бий. Гэвч Их хурал дээр одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд цаг хугацаа, боловсруулж байгаа технологи учир дутагдалтай.
 
Нэгдүгээрт, нэг нам дангаар парламентад 65 суудалтай нөхцөлд сөрөг хүчин, бусад намуудын дуу хоолойг сонсохгүйгээр хүчээр батлуулж болохгүй. Улс орны хөгжлийн тулгуур болсон хуулийг цаг хугацаа шахаж хүчээр батлуулах ёсгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөхөд Ерөнхийлөгчийн саналыг аваагүй. Хамгийн чухал нь ард түмний саналыг сонсох ёстой. Зөвхөн УИХ, намын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн гишүүдийн санал, үзэмжээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш их хор нөлөөтэй, цаашлаад энэ байдлаар хөнгөн хуумгай шийдвэр гаргах боломжгүй юм. Хууль боловсруулах технологи хууль журмын дагуу явагдахгүй байна гэж үзэж байгаа. Ард түмнээс санал асууж, Ерөнхийлөгчийн институци бусад нам бүлэгтэй зөвшилцөх зайлшгүй шаардлагатай. Энэ янзаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч нам хугацаа давчуу, хүч түрэн батлах юм бол улс оронд маш их хор хөнөөлтэй.
 
Хуульч Л.Баярт: Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв
 
-Одоогийн Үндсэн хуулийг ардчиллыг дэмжсэн хэтэрхий чөлөөтэй, хуучирсан, анхны Үндсэн хуулийн зарчим агуулгыг зөрчиж байна гэж үзэж байх шиг байна. Уг нь Үндсэн хуульд тэр бүр гар хүрэх шаардлагагүй. Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв. Түүнээс нэг нам юм уу хуульчдын хүрээнд асуудлыг шийдвэрлэвэл иргэдийн эрх зөрчигдөнө. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг улсын орныг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний асуудал. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй. Нийгмийн урсгалын дагуу эрх мэдлийн хуваарилалт яригдаж байгаа болохоос одоогийн Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалт тодорхой хэмжээнд байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд хэтэрхий улстөржиж байна. Сайн нягталж, хянамгай хандаж, зарчим үндсэн чиглэлд нийцүүлэхгүйгээр  улс төрчид эрх мэдлээ хамгаалахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419