Ээж минь...

Ээж минь...

Миний ээж Завхан аймгийн Сантмаргаз сумын хориннэгэн Дэмбэрэлийнхэн болон Бичээчийнхэн овогт Цэнджавын Гармаа 1926 онд Баяннуурын эрэг дээр төржээ. Манай сартуул нутагт ялангуяа зуд турхантай жил болгон Сант Сонгиныхон элс давж говь руу нүүж орж ирдэг тэр  нэгэн жил эжий минь гол гаталж говь туулан элс даван нүүдэллэж явахдаа аавтай минь танилцаад хадмын нутагт үлдсэн холын бэр хүн. Ээж минь миний аав Жамсрангийн Доржпаламтай айл гэр болж Амарсанаа тайжийн бэр болсноос хойш арваад хүүхэд төрүүлж өсгөж тавь гаран жил Ургамал сумын Баян-Улаан бригадад мал маллаж амьдарчээ

Ээж намайг хөлд орох хүртлээ цулцгар цагаан биетэй, огт уйлдаггүй, уурлахаараа дэмий л биеэ базлаад байдаг хүүхэд байсан гэдэг, харин хөлд орсноос хойш байнга л гадаа наранд зундаа харлаж өвөлдөө борлож явдаг болсноос ээж надад Мухар бор гэдэг нэр хайрласан юм.  Миний бие бага байхдаа их сониуч сахилгагүй, болохгүй гэсэн юмны цаана заавал гардаг, аавдаа загнуулдаг, ээжээрээ өмөөрүүлдэг хүүхэд байв.

Ээж аргал түүх, хонинд явахдаа намайг бүсэлхийгээр оосорлон ханын шийрнээс уяад явдаг байв. Энэ нь гадаа гарч осгож хөлдөх, зуух руу түлэгдэх зэрэг аюулаас хамгаалах зорилготой байв. Би бага байх гурван наснаас хойшхи бүх зүйлийг тод санадаг юм. Хамгийн анхны ухаан  орж тод санадаг зүйл бол хоёр нас өнгөрч байхдаа ээжийн зуухнаас гаргасан халуун нурман дээр чармай нүцгэн сууж анх мэдээ орж байснаа санадаг юм. Тэр үед манайх Цагаанчулуутынхаа хаваржаан дээр байсан, мал ид төллөж байсан үе юм.

Бага байхдаа хурга ишигтэй их тоглодог байсан. Хөлд орж мэдээ орсноос хойш орны хөлд уяагдахгүй хаа сайгүй дэмий тэнэж харзны зах, хурганы хашаа хавиар өдрийг өнгөрөөнө. Зуны дэлгэр сайхан өглөө ээж унтаж байгаад сэрээд арваад хүүхдээ бүртгэж үзэхэд нөгөө Цогоо хаана ч байхгүй байхыг олж мэдсэн ээж ихэд сандран, хаачив ийчив, харзанд унаад үхсэн болов уу хэмээн айж харзны захад байх хурганы хашааг зүглэж ирэхэд би хурга ишгэн дотор тайван гэгч унтаж байсан гэдэг. Хүүе миний хүү гэх дуунаар гурван настай жаалхүү би нойроо харамлан, нүдээ нухлан ихэд дурамжхан босож ээжийг дагаж гэртээ орж, ээжийн өглөөний цайны халуун галд дахин нам унтсан гэдэг.

Ээж маань юмханаар юм хийдэг нэг багаж хэрэгслэлийг олон зориулалтаар ашиглаж чаддаг, харганы ноос түүж эсгий хийх анзааны хөдөлмөрч хүн байв. Галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж, араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгодог байсан нь үүний нэг өчүүхэн жишээ юм.

Манай нутагт 1967-68 оны мичин жилийн өвөл айхтар зуд болсныг би сайн санадаг юм. Тэр зуднаар манай аав ээж хоёр ганц ч борлон үхүүлэлгүй онд мэнд орж Аймгийн аварга малчин болж ээж маань  Завхан аймгийн Туяа сонин дээр гарч мандаж байлаа

Энэ нь аав ээжийн маань нөр их хөдөлмөр, Аргалын хар уулсын маань нөмөр нөөлөг байсан болов уу.

Аавыг өнгөрсөн жилийн тэр зун ээж биднийгээ аваад бүх мал идээгээ туугаад өөрийн төрсөн нутаг зэргэлдээ Сантмаргаз сум руу нүүхийм болоод явчихав. Тэгээд намайг найман сарын ид халуунаар За миний хүү яваад хэдэн тэмээгээ олоод ир гэдэг юм байна. Би ч ухасхийн хөтөлгөө морьтой өглөө үүрээр таван литр хар цай, хэдэн боорцог ааруул богцолж аваад л эгц урагшаа дөчөөд км аавынхаа Аргалын харын өвөлжөө хүрээд баруун тийш морьдынхоо жолоо залан хөдөө сээрээр самнан, эзгүй хээрээр эмээлээ дэрлэж хоноглосоор Дааган дэл хүрч тэмээгээ ихэнхийг цуглуулсаар айлын өвөлжөө өвсний хашаа бараадуулж бөөгнүүлсээр ганц олоогүй Хар тэмээгээ гурав хоног хайж хайж бүр аргаа ядан орхиод олсон таван тэмээгээ бөөгнөрүүлж аваад гэрийн зүг жолоо эргүүлж билээ.

Бусах замдаа шөнө хээр мөн л эмээлээ дэрлээд тохмоо дэвсээд одон орон судлалын Маабазар багшын хичээл, тэнгэрийн тоо томшгүй олон одыг харж хэвтэхдээ дэлхий ертөнцийн тухай шохоорхон бодож, орчлон ертөнц амьдрал ахуйн учир начрын тухай толгойгоо гашилган бодон хэвтээд зүүрмэглэх шиг болоход хэн нэгэн чихэнд Хүү минь ямар ч юманд санаа зовних хэрэггүй, бүх юм маш энгийн бөгөөд гурван юмны нэгдэлд оршдог юм гэж шивнэх шиг болж билээ. Өглөө босоод хартал дэвсээд унтсан төхөм байдаггүй.

Эргэн тойронд хартал үүд хоймрын чинээ газар харганы ёроолд эмээлийн тохом хэвтэж байх юм. Салхинд хийсээд л явж дээ гэж бодоод морьдоо эмээллэж мордоод замдаа Загиржав Адиагийнхаар буугаад амны цангаагаа гарган хүйтэн хярам залгилах зуураа юу болсон тухайгаа өгүүлтэл Адиа Манай нутагт газрын гүүц гэж тийм юм байдаг юм, хээр дэвсээд унтаж байгаа хүний тохом энэ тэрийг аваад шидчихдэг юм зүгээрээ зүгээр гэж тайтгаруулж билээ. Газрын гүүц нь байсан уу, Тэнгэр элч нь байсан уу ямар ч гэсэн надад нэг тийм юм тохиолдох нь тохиолдсон юм

Тэгээд гэртээ таван тэмээгээ туусаар ирэхэд манай нутгийн Цэрэндорж ах манай ээж, дүү хоёрыг нүүлгэхгүй байх талаар ихэд нухацтай зөвлөн цай ууж ёстой л нэг үглэн зөвлөн сууж байв. Манай нутгийнхан түүнийг хүмүүст зөвөлгөө их өгдөг болохоор нь тэрүү Үглээ Цэрэндорж гэж авгайлдаг ч Цэрэндорж ах их сайн хүн байсан, тиймдээ бэлэвсэрч хоцорсон ээж бидэнд тэгэхэд аавын ёсоор ахын ёсоор чин сэтгэлийн зөвлөгөө өгч байжээ. Цэрэндорж ах Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Зуны зун амралтаараа нутагтаа ирмээр байдаг, чамайг гээд Сантруу явах болдог. Ийм л байна. Битгий нүү гэж ятгасаны дээр Хар тэмээгээ миний хүү олсонгүй ирлээ. Яаж нүүхэв гэж ээж хэлээд бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг Аргалын хар Хүнгүйн голын хооронд нүүн суун сахисаар хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ Тэнгэрт халиж билээ.

Миний ээж яаж арваад хүүхдийнхээ гутал хувцасыг оёж, зуны аагим халуунд нэгдлийн гурванзуугаад хонь өдөрт хоёр удаа сааж, араг аргаар аргал түүж, өвлийн хүйтэнд араг аргаар цас хайлж биднийг хооллож ундалж хүний зэрэгтэй болгосон юм болоо. Одоо бодоход ээж маань хоногт гурав дөрвөн цаг л унтаж, хүзүү голдуу яс мөлжиж, хусам, хоолны үлдэгдэл голдуу идэж, бидэнд цай хоолныхоо хамгийн дээжийг нь өгч байж.

Ээж аав маань биднийг ер нь хоол хувцас хунар гээд юугаар ч дутааж байгаагүй. Яахав хөдөөгийн тэр үеийн амьдрал, зуны дэлгэр цаг гээд бид арав хүртлээ чармай нүцгэн өссөн. Харин арван наснаас хойш ичээд нэг даалибан дотоожорхуу юм өмсөнө. Ээжийн зуны гурван сарын турш хамгийн их хэлдэг хэлц үг нь Хай, тэр үхэр тугал, хонь хурга нийллээ Цогоо миний хүү гүйгээрээ л гэдэг байлаа. Би ч голын сайр говийн зангуун дээгүүр хар хурдаараа хөл нүцгэн гүйн үхэр тугал, хонь хургыг хоёр тийш салгадаг байв. Одоо бодоход тэр хурдаараа л ээжийнхээ ачийг хариулж байж дээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт болж өнгөрсөн олон улсын марафон гүйлтийн насныхаа ангилалын мянгаад хүнээс мөнгөн медаль авч, хоёрт орсон нь багадаа ээжийнхээ хонь хурга, үхэр тугалыг нийлүүлэхгүй гэж өдөржин гүйжээснийх болов уу.

Хэрэв нэг л өдөр хонь хурга нийлвэл тэр өдрийн нэгдэлд тушаах дал наян литр сүү будаа. Аав ээж хоёр маань сум нэгдлээс өгдөг үйлдвэрлэлийн даалгаварыг хамгийн түрүүнд аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хаадаг хүмүүс байж билээ. Ер тэр үеийн хүмүүс тийм л байсан, нам засгийн даалгавар ч хатуу байж дээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419