Хүн бүр өөр өөрийн арга замаар хөрөнгө цуглуулдаг. Зарим хүмүүс 1 биткойныг 1$-той тэнцүү байхад нь худалдаж авч хадгалаад 20.000$ болоход нь зарж баяждаг бол, нөгөө хэсэг нь насаараа хөдөлмөрлөөд хангалттай сайхан амьдарч чадахгүй байх нь бий.
Гэсэн хэдий ч тэд энэ 2 аргаар жинхэнээсээ мөнгийг цуглуулж хадгалах боломжгүй юм, учир нь нэг нь зүгээр л азтай байсан, нөгөөх нь ажил хийж байгаа ч алдаа их гаргаад байнаа л гэсэн үг.
Судлаач Том Корли баян хүмүүс болон хангалттай хөрөнгө чинээтэй биш хүмүүсийн хоорондын дадал зуршлын ялгааг олохоор сонирхон судалгаа явуулсан байна. Тэрээр энэ 2 бүлэгт 5 жилийн турш ажиглалт явуулж сонирхолтой үр дүнд хүрчээ.
1. Шинэ хүмүүстэй танилцах дургуй
Баян хүмүүс шинэ хүмүүстэй танилцаж ярилцах дуртай байдаг. Чинээлэг хүмүүсийн 68% нь шинэ хүмүүстэй танилцах, уулзалдах дуртай гэж хариулжээ. Харин ядуу хүмүүсийн 11% нь шинэ танилтай болох нь сонирхолтой байдаг гэж хариулт өгсөн байна.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн олонхи нь өөрийн сайн сайханы төлөө хүчин чармайлт гаргаж өөртөө тусладаг онцлогтой ажээ. Тэд баярын болон тэмдэглэлт онцгой өдрүүдээр хуучин танил гэлтгүй шинэ танилцсан хүмүүст ч мэндчилгээ хүргэхээ мартдаггүй.
2. Мэргэ төлөгт итгэдэг
Маш чухал асуудлуудтай тулгарах үед баян хүн амьдралынхаа замыг өөрсдөө шийддэг гэж боддог. Харин ядуу хүмүүсийн 90 хувь нь тэдний зовлон зүдгүүр, тэдний хяналтанд байдаггүй, бусад хүчин зүйлээс болдог, бурхан тэнгэр намайг ивээсэнгүй гэж хувь заяагаа буруутгадаг байна. Мөн тэд өөрсдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд боловсролд биш харин зөн билэг, мэргэ төлөг болон сугалааны билетэнд хөрөнгө оруулалт хийдэг.
3. Өөрийн хийж буй ажлыг үзэн яддаг
“Би хийж байгаа зүйлдээ дуртай”гэж санхүүгийн хувьд амжилттай яваа хүмүүсийн 85% нь хэлж байна. Ядуу хүмүүс өөрсдийн хийж байгаа ажлын дутагдалтай талыг илүү их өөлдөг.Энэ өнцгөөс харах юм бол та яагаад ч өөрийн орлогыг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх бизээ. Хэрвээ та өөрийн ажилдаа дуртай биш бол ажлаа солих нь зөв.
4. Өөрийн эрүүл мэндээ анхаардаггүй
Чинээлэг хүмүүс өөрийн эрүүл мэндээ маш их анхаарч цаг зарцуулдаг байна. Үүнд эмчид тогтмол үзүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, спортоор хичээллэх (амжилттай яваа хүмүүсийн 76% нь 7 хоногт 4 удаа биеийн дасгал хөдөлгөөн хийдэг байна), зөв хоололт, муу зуршлаа хаях зэрэг багтана. Харин бага орлоготой хүмүүсийн 13% нь л эрүүл мэнд сайн байх нь амжилтанд хүрэхэд нөлөөлнө гэж үздэг.
5. Эрсдэл хийхээс айдаг
Хөрөнгө мөнгөгүй хүмүүсийн ердөө 6% нь л өөрсдийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхийг тулд эрсдэл хийхийг зөвшөөрсөн. Харин чинээлэг хүмүүсийн 50% нь эрсдэл хийж яагаад болохгүй гэж хариулсан. Баян хүмүүсийн олонхи нь амьдралдаа нэг ба түүнээс олон алдаа гаргасан ч түүнд ач холбогдол өгөлгүйгээр даван туулж чадсан байдаг байна.
6. Реалити шоу, савангийн дуурь үздэг
Чинээлэг биш хүмүүсийн 78% нь телевизийн шоу нэвтрүүлэг, савангийн дуурь үзэж хэн нэгний амьдралыг сонирхож байдаг. Гэтэл баян хүмүүсийн ердөө 6% нь энэ төрлийн нэвтрүүлэг үздэг гэнэ. Баячууд телевиз, интернет, сошиалд цаг зарцуулах дургүй бөгөөд өдрийн ердөө 1 цагийг л иймэрхүү зүйлд зориулдаг байна.
7. Ном уншдаггүй
“Уншихгүй байна гэдэг нь сэтгэхгүй байна гэсэнтэй агаар нэг юм” гэж Достоевский хэлсэн байдаг. Хөрөнгөлөг хүмүүсийн 88% нь ном зохиол унших дуртай. Тэд өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн сонин сэтгүүл, түүх, уран зохиолын ном уншихад өдөрт багадаа 30 минут тогтмол зарцуулдаг. Гэтэл ядуу хүмүүсийн 2% нь ном уншихад цаг гаргадаг ажээ.
8.Оройтож босдог
Tom Corley ажигласнаар амжилттай, өндөр орлоготой яваа бизнес эрхлэгчдийн тал хувь нь ажлын өдөр эхлэхээс багадаа 3 цагийн өмнө босдог бөгөөд энэ нь ойролцоогоор өглөөний 5 цаг юм. Тэд эрт босч ажлаа төлөвлөөд өөртөө цаг гаргаж хувийн ажлыг амжуулдаг. Гүйж спортоор хичээллэх нь ч бий.
Олон тооны чинээлэг хүмүүс 10-15 минутыг чимээгүй орчинд бясалгаж өнгөрөөдөг. Эрт босно гэдэг хангалттай унтаагүй гэсэн үг биш. Хөрөнгөтэй хүмүүсийн 89% нь 7-8 цагийг унтахад зарцуулдаг бөгөөд 21-22 цагийн үед ихэвчлэн нойрсдог байна.
9.Дэмий хүмүүстэй цаг нөхцөөх
Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүсийн 96% нь өөрийн амьдралаа ярьж гомдолдог, үглэж, хов жив цуурч байдаг хүмүүстэй ойр дотно байдаг. Харин амжилттай яваа хүмүүс эерэг хандлагатай, өөрт нь хүчтэй нөлөө үзүүлж, амжилтад хүргэж чадах хүмүүстэй нөхөрлөхийг хичээдэг. Та өөрийн цаг заваа үнэ цэнэтэй хүмүүстэй танилцах нөхөрлөхөд зарцуулах хэрэгтэй шүү.
10. Үрэлгэн байх
Ихэнхи хөрөнгө мөнгө муутай хүмүүс олж буй орлогоосоо илүү ихийг зарцуулж байдаг. Үнэтэй гар утас, машин, хувцас хунарт өөрт байгаагаас илүүг зарцуулдаг, зээлээр авдаг хүмүүсийг бид мэднэ.Харин чинээлэг хүмүүс орлогоо хуваарилж зарцуулдаг.
20%-ийг хадгаламжинд, 25%-ийг үл хөдлөхийн зээл эсхүл түрээсээ төлөхөд, 15%-ийг хоол хүнсэнд, 10%-ийг үзвэр үйлчилгээнд, 5%-ийг машиндаа гэх мэт зарцуулах ба үлдсэн мөнгийг хувцас, эмчилгээ, боловсрол зэрэг байнгын бус зүйлд зориулдаг ажээ.
Эх сурвалж: Фэйсбүүк