Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл
- Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь тайлбарлаж харилцан ойлголцож сурах.
- Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх.
- Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх.
- Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй хором тэвчих.
- Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах.
- Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.
- Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн дэмжин сонсож өгөөрэй.
- Хөршийн мундаг хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН шийдэлгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.
- Хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Түүний оронд хүүхэдтэйгээ ярилцаарай.
Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)