“Нисдэг жаал” Ш.Энхийн-Од

2019-06-11, 10:12 Cпорт 1,094 0
“Нисдэг жаал” Ш.Энхийн-Од
Дэлхийн хэмжээний мэргэжлийн сагсан бөмбөгийн тэмцээнийг дэлгэцээр үздэг байсан цаг саяхан. Харин одоо эх орондоо олон орны сагсан бөмбөгийн шилдгүүд оролцсон тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Энэ спортыг сонирхогчид өнгөрсөн долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд зохиосон 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ийг үзэж, багаа хөгжөөн дэмжив. Эрэгтэй, эмэгтэй ангилалд 40 баг оролцсон энэ тэмцээнд манай тамирчид ялангуяа, эрэгтэй баг чамлахааргүй амжилттай оролцож, фэнүүдийнхээ цөсийг хөөргөв. Тодруулбал, хөлбөмбөгийн “Талын хөх чоно” баг Брунейн багтай энэ сарын 7-нд 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглож 2:0-ээр буулгаж авсан байна.
 
 “FIBA 3Ч3 U18 World Cup 2019” ДАШТ
 
Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон энэ тэмцээнд 33 орны 40 багийн 160 гаруй тамирчин оролцсон.  3х3 U18 ангилалд өрсөлдсөн манай эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай С хэсэгт оноолт таарсан. Харин  хэсгийнхээ эхний тоглолтыг Латвийн багтай хийж 20:16 харьцаагаар буулгаж авснаар тэмцээнийг амжилттай эхлүүллээ. Ингэснээр хэсэгтээ дөрвөн хожилтойгоор тэргүүлсэн АНУ ард бичигдсэн. С.Тулгаа дасгалжуулагчийн удирдлага дор хоёр сар бэлтгэл хийснээ харуулж А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар  өрсөлдөгч багуудтайгаа эн тэнцүү тоглолтыг үзүүлснээр хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Ийнхүү үзэгчдийнхээ анхаарлыг татсан манай сагсчид дараагийн тоглолтдоо Беларусийн багийг 21:15, Гүржийн багийг 18:16-гаар хожжээ.
Гэвч энэ сарын 6-нд хэсгээсээ гарах тоглолтод АНУ-ын багт 21:10-ын харьцаатай хожигдож, хэсгийнхээ II байрт шалгарлаа. Харамсалтай нь хасагдах шатны А хэсгээс шалгарсан Туркийн багтай хагас шигшээд тоглох эрхийн төлөө тоглож 21:18-аар буюу гурван бөмбөгийн зөрүүтэй ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн. Гэвч чамлахааргүй амжилт үзүүлж шилдэг найман багийн тоонд багтаж өөрсдийгөө хэн бэ гэдгийг баталж,сагсан бөмбөг хэмээх спорт Монгол Улсад хөгжсөнийг үзэгчдэд төдийгүй бусад орноос ирсэн багийнханд мэдрүүлж чадлаа. Цахим ертөнцөд сагсан бөмбөг сонирхогчид энэ тэмцээний онцлох тамирчнаар Ш.Энхийн-Одыг онцолж байна. Мөн багийнхаа тоглолтыг дэмжсэн сонирхогчид цахим ертөнц дэх “Mongolian 3х3 Basketball Association/MGL 3Ч3” хуудаст  тэдэнд урам хайрласан үгийг харамгүй бичсэн байв.
 
Тухайлбал, “Та дөрөвт амжилт, Энхийн-Од сайн байна. NBA-д тоглоорой. Амжилт залуусаа, үнэхээр үүнийг бахархал гэнэ” гэх мэтээр урам хайрласан үгсээр багаа дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэмцээний эхний хоёр өдөр тоглолтын явцад тоглогч бүрийг авсан оноогоор нь байр эзлүүлэхэд Ш.Энхийн-Од багтсан байна. Тэрээр хоёр өдрийн тоглолтод 22 оноо авснаар ОХУ-ын багийн тамирчин Данил Чикаревын хамт тоглогчдын жагсаалтыг тэргүүлсэн юм.
 
Түүнчлэн тоглолтын дөрөв дэх өдрийн онцлох тоглогчоор шалгарчээ. Багийнхны ярьснаар энэ амжилтад хүрэхэд тэд цуг байрлаж, бэлтгэлээ хийж байсан нь нөлөөлсөн ажээ.
Харин эмэгтэй ангилалд өрсөлдсөн манай эмэгтэй баг тэмцээний С хэсэгт Франц, Нидерланд, Филиппин, Чехийн багтай таарсан. Гэвч тоглолтын эхний өдөр манай эмэгтэйчүүд Филиппинд 20:14, Чехэд ганц оноогоор буюу 14:13-аар хожигдов. Улмаар энэ сарын 6-нд болсон хэсгээс гарах сүүлчийн тоглолтод Нидерландын багийг 11:10-аар хожсоноор анхны түүхэн ялалтаа байгууллаа. Харамсалтай нь ганц хожилтойгоор тоглолтоо өндөрлүүлсэн байна. Манай эмэгтэй багийн тоглогч Э.Энэрмаа тоглолтын эхний өдөр өндөр 16 оноо авснаар БНХАУ-ын тамирчин Хианглинг Вутай хамт хамгийн их оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ. Мөн багаараа XV байрт орсон байна. Ийнхүү дөрөв хоног үргэлжилсэн 3х3 төрлийн 18 хүртэлх насны тэмцээнд АНУ-ын эрэгтэй баг Туркийн багийг 18:17-гоор хожсноор аваргын цомын эзэн боллоо. Удаах байрт Турк, Аргентин орж мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Харин ОХУ-ын баг хүрэл медалийн тоглолтод Аргентины багт 21:18-аар дийлдсэнээр IV байр эзэллээ. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын баг түрүүлж, дараагийн байрт Шинэ Зеланд, Францын баг орж мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
 
“Талын хөх чоно”-ууд анхны ялалтаа байгууллаа
 
Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээн Брунейн Даруссалам багийг 2:00 буулган авсан байна. Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 7-нд хийсэн тоглолтын ес дэх минутад  багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтыг амжилттай гүйцэтгэснээр эхний гоолыг багтаа авчирлаа.
Ийнхүү тоглолтын эхний хагаст 1:0 давамгайлж эхэлсэн Монголын шигшээ баг хоёрдугаар үеийн 69 дэх минутад тоглогч Н.Наранболд дараагийн гоолыг хаалттай цохилтоос хийж хожлоо бататгав. Харин хоёр багийн хооронд хариу нэхэх тоглолт өнөөдөр Бруней улсын Боромей арлын Султаны нэрэмжит талбайд болох юм байна.
Энэ тоглолтын талаар “Medee.mn”цахим хуудаст “Талын хөх чоно” багийн Герман дасгалжуулагч Майкл Вайсс “Тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ ганц тоглолтоор шийдэгдэх асуудал биш. Тиймээс тайвширч болохгүй. Бид Бруней руу 12 цаг ниснэ. Залуус маань сайн амрах ёстой. Бидний хувьд хожлоо бататгаж, дахин тоглохыг хүсч байна. Бид эсрэг багийнхаа хамгаалалтын алдааг ашиглах хэрэгтэй. Гарааны 11 тоглогчдод сэтгэл хангалуун байна. Тэднийг үнэлэхгүй байж болохгүй. Ялангуяа, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Д.Төрбат нар сайн байлаа. П.Энхбилэг ч мундаг байсан. Бид Брунейд 35 хэмийн халуунд тоглоно. Тиймээс нөхцөл байдал хэрхэн өрнөхийг мэдэхгүй байна. Гэхдээ бидэнд сайн нөөц бололцоо бий. Техникийн ур чадвар бидэнд байгаа гэдгээ харуулчихлаа. Манай багийн хамгаалалт сайн байсан учраас тоглолт 2:0-ийн харьцаатай өндөрлөлөө. Эсрэг багийн тоглогчид нутагтаа сайн тоглож чадна гэж харж байна. Тиймээс биднийг ямар нөхцөл хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Гэхдээ бид хожих боломжоо алдахгүй” гэж ярьсан байна. Өнөөдөр  болох тоглолтын оноо, 6-нд болсон онооны нийлбэрээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан  шатны эрхийн төлөө тоглох шийдвэрлэх давааг давах ажээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419