“Бүх цэргийн наадам”-д Т.Дүгэрдорж түрүүлж, “Цэргийн арслан” цол хүртлээ
"Бүх цэргийн наадам"-ын бөхийн барилдаанд 256 бөх уран мэх уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харъяат, цэргийн харцага Т.Дүгэрдорж 8 даван түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, “Алдар” спорт хороо хамтран жил бүр зохион байгуулдаг Цэргийн наадмын дэвжээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, аралтай, бяртай арслан Б.Цэдэнсодном дайчин барилдаж үзүүрлэн "Жавхлант" чимэг нэмсэн байна.
Их шөвөгт шалгарсан Завхан аймгийн Баянтэс сумын харъяат, уран барилдаант арслан Ш.Пүрэвгарьд "Хичээнгүй" чимэг нэмж, Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, аймгийн нэмэх начин "Өндөр" хэмээх О.Мөнх-Эрдэнэ Цэргийн харцага цол хүртлээ.
Их шөвгийн дөрвөн бөх Алдар спорт хорооны бөхчүүд байв. Дунд шөвгийн наймд шалгарсан Булган аймгийн харъяат, хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар "Нэмэх" чимэг нэмж, Увс аймгийн харъяат сумын заан Э.Мөнх-Эрдэнэ /Н.Батсуурь аваргын удмын бөх/, сумын заан Т.Батсүрэн нар Цэргийн начин цолны эзэд болжээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг