Сибирийн нутгаас 31 мянган жилийн өмнө хамаарах хүний шүд олджээ
ОХУ-ын зүүн хойд хэсэгт орших Сибирийн бүс нутгаас 31 мянган жилийн өмнө хамаарах бага насны хүүхдийн хоёр шүд илэрсэн байна. Хүний гарал үүслийн судалгаанд нэг том судлагдахуун болж буй уг олдвор мөстлөгийн үед их хавтан дамнан Сибирээс Хойд Америк руу нүүдэллэсэн их нүүдэлтэй холбон тайлбарлах бүрэн үндэслэлтэй юм.
ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Копенгагены их сургуулийн эрдэмтдийн хамтарсан олон улсын судалгааны баг яг одоо олдворыг судлан тайлан бэлдэж байна. Эхний дүгнэлтээр хоёр сүүн шүд өсвөр насны хүүхдийнх болохыг нь тогтоожээ. Яна голын баруун эргээс олдвор илэрсэн бөгөөд тус хэсгийг хамгаалалтад авч малтлагын ажлаа үргэлжлүүлж буй аж.