48:24
“ПетроЧайна Дачин Тамсаг"-ын удирдлагууд манайд Монгол хүн ажиллавал хог л цэвэрлэж болно гэжээ
Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр 2019 оны 1-р сараас эхлэн “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компаний үйл ажиллагаа явуулдаг 19, 21-р талбайд тээврийн хэрэгслүүдэд Монгол компани оруулах асуудлыг хөөцөлдөн ажилласан байна. Зам Тээврийн Хөгжлийн Яам, АТҮТ зэрэг холбогдох төрийн байгууллагууд ч сайшаан дэмжсэн аж. Энэ үеэр маш олон ноцтой зөрчил илэрсэн гэж тэрээр үзэж буй юм байна. Тодруулбал “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компани нэг удаа хил нэвтэрдэг ачааны машин гэсэн нэрээр кран зөвшөөрөлгүй оруулж ирсэн байна. Мөн “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанийхан Монгол улсын хууль бидэнд хамаагүй, манайд Монгол хүн ажиллавал хог л цэвэрлэж болно гэдэг аж.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.