Сайн явах санааных, гундах 1 өдөр байхад мандах 1000 өдөр байдаг юм шүү!

Сайн явах санааных, гундах 1 өдөр байхад мандах 1000 өдөр байдаг юм шүү!

Өглөө ажилдаа очих санаатай автобусны буудал дээр зогсч байтал нэгэн жижгэвтэр жийп машин тулж ирээд зогсдог юм байна. Цонхоор нь нэг л танил толгой цухуйсан нь олон жилийн өмнө дунд сургуулийн нэг ангид сурч байсан нөхөр минь байлаа. “Нарантуул” зах дээр гэр бүлээрээ цайны газар ажиллуулаад нэлээн удаж байгаа нэгэн л дээ. Хааяа нэг “Нарантуул” орвол түүний ажиллуулдаг цайны газраар орж гайгүй амттай хоолыг нь буудаж явсан удаа цөөнгүй.

Эхнэр нь сайн тогооч юм билээ. Орох болгонд л жижгэвтэр хоолны газар нь үйлчлүүлэгчдээр дүүрэн байх. Манай ангижав ч хэзээний л улаа бутраад хөлс нь бурзайчихсан хоол түгээж зогсоно. Товчхондоо ашиг орлого сайтай хөөрхөн мөнгө хураагаад л байгаа хоёр л доо. Харин ганц гэм нь хэзээ хаана ч уулзсан ангийн маань нөхрийн амнаас олигтойхон үг бараг л унахгүй дээ. Өглөөхөн уулзахад л “Манай энэ хавийн замын бөглөрөл гэж, ёстой нэг там юм аа. Ингэж байхаар бүр хаачихдаг болоосой. Энэ муу ямбий тэрэг бас л доголдоод эхэллээ. Сая Цагаан сарын өмнөхөн л үзүүлсэн юмсан.

Бас л хэдэн төгрөгөөр засуулсан болохоос доо. Аа тэгээд манай машин засдаг нэртэй гарууд юу ч хийж чадахгүй мөртлөө амандаа орсон үнийг нэхээд суучихна даа. Замын бөглөрөл дунд гэлдрүүлсээр байтал нэг л мэдэхэд орой болчихсон байх юм. Ёстой нэг завхарсан юм. Өчигдөр орой нэг жаахан хатуурчихсан айраг уучихсан чинь гэдэс эвгүйрхээд хэрэг алга аа” гээд өнөөх л хэдэн олиггүй үгээ үглэж явсан. Офицеруудын ордны буудлаас 13 дугаар хорооллын уулзвар хүрэх хооронд ангижавын маань амнаас ганц ширхэг гялтайх гэрэлтэй үг гараагүй л юм даа. Ангижавынхаа амнаас унадаг олиггүй үгсийг бодон бодон үүнийг бичиж сууна.

Сайн явах санааных

Бидний амьдралд тохиолдож буй юм болгон учир утгатай байдаг нь бидний өөрсдийн үйлдэлтэй нягт холбоотой, эх үүсвэртэй болохоор хэн ч бай амьдралдаа илүү хүндрэл, бэрхшээл амсахгүйн тулд өөрийгөө өөрчлөх, хэнд ч, юунд ч бүр өөртөө ч муу юм хийхгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна. Хэн ч гэсэн амьдралдаа тохиолдсон хариуцлагыг үүрэх л ёстой. Хүн бүрийн оюун санаанд сайн, муу бодол эргэлдэн байдаг.

Сайн нь давамгайлан муугаа устгавал аз жаргалтай, эрүүл саруул байж түмэн олноороо хүрээлүүлж чаддаг. Харин муу санаа нь давамгайлбал бурууг бусдаас хайж, хариу үйлдэл хийсээр байгаад насыг бардаг ажээ.Үүнийг монгол ардын зүйр цэцэн үгэнд “Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна” гэж хэдхэн үгээр гайхамшигтай онож хэлсэн байдаг.

Аливаа хүн өнөөдрийнхөө эдэлж, амсаж яваа аз жаргалаа өөрөө ойлгож, мэдэрч сурвал аз жаргал таныг тойроод л байж байгаа. Харин аливаа аз жаргалыг хаа нэгтээгээс хайгаад байвал зовлон л нэмэгдэнэ. Хүн өөрөө аз жаргалтай байгаагаа мэддэггүй учир нь амьдралд тохиолдсон элдэв муу муухай зүйлийг ухаан бодлоосоо таягдан хаяж чадахгүй, тархи толгойдоо агуулсаар л байдгаас болдог байна.

Хүн болгон “Сайн явах санааных” гэдэг гуравхан үгний утга учрыг ухан бодож, санаж сэрж явахад л бүх зүйл тэгшрээд явчихна. Хүн маш агуу, маш хүчтэй, хүн мөрөөдлийнхөө дуусашгүй их хүчээр амьдардаг.

Аз жаргал

Аз жаргал бол замгүй зам, зорилгогүй зорилго юм. Хүн болгон л аз жаргалтай амьдрах юм сан гэж боддог. Гэтэл тэр аз жаргал нь ердөө ч олдохгүй байх шиг санагдах нь бий. Тэгээд л хэзээ нэгэн цагт аз жаргалтай болно доо гээд хүлээгээд л байдаг. Харин хүлээгээд ирдэггүй, хайгаад олддоггүй тэр аз жаргал маань өөр хаана ч биш бид бүгдийн зүрх сэтгэлд л байж байдаг.

Ямар ч хүн аз жаргалтай байгаагаа мэдэрдэггүй. Тиймийн тулд өнөөдрөөс эхлээд л өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж байгаагаа мэдрээд сурчих хэрэгтэй. Аливаа бурууг бусдаас хайх хэрэггүйн дээр өөрийнхөө талаар үргэлж өөдрөгөөр бодож явах ёстой.

Бэлгэ дэмбэрэлгүй үг хэллэг болох “үгүй, байхгүй. чадахгүй, болохгүй, миний ажил бүтэхгүй байна, надад аз жаргал хэзээ ч ирэхгүй байх” гэх зэргээр хэлэхгүй байхыг хичээхийн дээр үглэх, уурлах, загнах, хардах, гомдох нь өөртөө байгаа аз жаргалыг үгүй хийх хамгийн энгийн бөгөөд хялбархан түгээмэл арга юм. Хэн ч бай баярлаж догдлох болгонд нь сайн сайхан энерги, эрчим хүч наалдан шингэж байдаг. Гудамжаар алхаж явахад хэн нэгэн сайхан бүсгүй ойр хавиа цэлмэтэл инээмсэглэсээр зөрөн өнгөрөхөд сэтгэл сэргэх шиг л болдог шүү дээ.

Хүнээс ялгарч байгаа сайхан энерги бүхнээс бага гэлтгүй хүртэх л хэрэгтэй. Ер нь аз жаргалд саад болдог гол хүчин зүйл нь өөрийгөө дутуу үнэлдэг хүнд л тохиолддог бусдыг муулж, хорлох гэсэн атаархал, хорон үйлдэл, амны бэлгэгүй чалчаа яриа тэргүүтэн л байдаг. Дотор сэтгэлдээ хар хорон санаа агуулж явдаг хэн ч гэсэн хавь ойрынхоо хүмүүсээс илүү гарах гэж яваад амьдралын гол чиг шугамаа алдаж, хамаг сайн сайхан аз жаргалаа гээчихдэг билээ. Энэ бүхнийг ухаалаг, гэгээлэг замаар шийдэх шийдэл нь аливаа хүн аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж , өрөөл бусдаас цуглуулж авч сурах нь л гол юм.

Найздаа хандах үг

Арван жилийн ангийн нөхөр минь дараа уулзахад түвшин бэлгэтэй, дүүрэн жаргалтай мэндийн сайхан үгстэй золгоорой. Өдөр бүрийг баяр жаргалтай өнгөрүүлж, орой бүр гэр лүүгээ инээмсэглэл цацруулан яаран яаран зориорой. Алтан нарны доор өдөр бүр амьдарч яваа тань их хувь заяа, хэмжээлшгүй аз жаргал шүү.

46
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419