ТЕГ-ын даргын томилгоог хууль бус гэж үзэн ҮХЦ-д ханджээ
ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг хууль бусаар томилогдсон гэж ҮХЦ-д өгчээ. Энэ жил манай тагнуулын дарга нар ихээхэн барцадтай байна.
Нэг үе монгол Рихард Зорге гэх нь холгүй шагшигдаж байсан хошууч генерал Б.Хурц олны дунд бараг мафийн гүйцэтгэгч шахуудаа хүртэл элдвээр хэлүүлж, “Цагдаагийн үүдэнд чулуу нясалж” сууна. ТЕГ-ын тусгай хүчнийхэн том даргын тушаал биелүүлсэн биш олны дунд зэвсэггүй манаач нарт ир бяраа гайхуулдаг, айлын зоорь ухдаг нэр хоч зүүж орхив. Хэд хоногийн өмнө хурандаа Д.Гэрэл ажлаа өгч байна, нэг том дарга нь ёс бус хэрэг үйлдэж, Прокурорын байгууллагад шалгуулж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдахад ТЕГ-ын дарга нар ихэд цочирдсон бололтой элдэв мэдэгдэл хийсэн нь бүр нэрмэж орхив.
Гэрэл даргыг тойрсон дуулиан үүгээр дуусаагүй байна. Өчигдөр Баянзүрх дүүргийн иргэн А.Амгалан, Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томилсон, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн захирамж нь Төрийн албны хуулийг зөрсөн гэж ҮХЦ-д нэхэмжлэл гаргажээ. Төрийн албаны хуулинд боловсон хүчний насны дээд хязгаарыг 65 гэж заасан байдаг юм байна.
Гэтэл Гэрэл дарга энэ жил 69 насны сүүдэр зооглож байгаа аж.