48:24
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэг ил боллоо
С.Зориг агсны амийг хохироосон хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг нийтэд ил боллоо.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар МҮОНТ-ээр бичлэгийг нийтэд дэлгэлээ. Уг бичлэг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн бол өнөөдөр бичлэг ийнхүү нийтэд ил боллоо.
Уг бичлэгт Б.Содномдаржааг зодож, дарамтлан хүчээр хэрэг хүлээлгэхийн тулд яргалж буй, Т.Чимгээ шөнийн 11:35 минутад цээж нүцгэн эрэгтэй оруулж дарамтлуулж хүчээр хэргийн хүлээлгэн яргалж буй бичлэгт үлджээ.