Эмэгтэй хүний хүч асар их, заримдаа бүүр яах ч аргагүй болтол маш нарийн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүн чамайг хэн ч биш гэж бодвол чи хэн ч биш л болно. Аймшигтай , сөнөөгч хүч шүү. Нөгөө талаас бол хэрэв эмэгтэй хүн “Бүх юм сайн сайхан байна. Ийм л эр хүн надад хэрэгтэй. Энэ бол миний л хүн мөнөөсөө мөн ” гэж бодох аваас эр хүн шууд өөрчлөгдөж , цэцэглэж эхэлдэг “
Олег Торсунов
Тэгээд би бодолд орлоо. Их удаан бодлоо, зарим үйл явдлыг амьдаралаараа тууллаа. Харин өнөөдөр бодлуудаа та нартай хуваалцахаар шийдлээ.
- Тэр бол азгүй амьтан
- Түүнд итгэх аргагүй
- Тэр юу ч чадахгүй
- Тэрний юу ч бүтэхгүй
- Би илүү сайхан жаргалтай байх тавилантай
- Тэр заавал өөрчлөгдөх ёстой
- Тэр маш их дутагдалтай
Энэхүү жагсаалтыг цагийг нь олж зогсоохгүй л бол тасралтгүй үргэлжилнэ. Бид энэ жагсаалтаа өөрийн найз бүсгүйчүүдтэй, ээжтэйгээ байнга гомдоллон хуваалцдаг, үгүй юм аа гэхэд өөрийн толгойдоо байнга эргэлдүүлж байдаг
Бид яагаад ингэдэг вэ?
Бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадна, тэгээд бидний амьдрал өөрчлөгдөж бид зөөлөн, ялдам, хайрлагч нэгэн болж хувирна гэж итгэж байдаг. Гэхдээ эхлээд тэр компьютерын хамаарлаасаа салж, миний хүссэн хэмжээний мөнгө олдог болж хаашаа ч юм намайг урьж, юу ч юм бэлэглэдэг болох ёстой.
Өөрчлөгдөг л дээ
Бид хүүхэд насандаа саатаж өөрийн амьдрал болон өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсэлгүй зөвхөн л эр хүнээс өөрчлөлт гарахыг хүлээгээд байдаг. Хэрэв эр хүн өөрийн дутагдлаа засчихвал би аз жаргалтай болох болно гэдэг бодол маш гэнэн бодол юм шүү. Хүний алдааг л дөрөөлж анхаарлаа хандуулах явдал нь өөрийн алдаа дутагдлаа олж харахгүй байдалд хүргэдэг.
Бусдыг шүүмжлэхдээ бид өөрийгөө олж хардаггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харах нь их хүнд ба эмзэг байдаг ба хэрэв өөртөө шударга хандвал алдаа дутагдлаа засах хэрэгтэй болдог. Нөхрийхөө алдааг засах гэх нь хамаагүй хялбар ба бусдад гомдоллож дэмжлэг хүртэх нь илүү амттай байдаг.
Би сайн, тэр бол муу
Бид нөхрөө буруутгангаа тэнгэрт хөөрч, түүнээс илүү ухаантай, илүү гэж боддог. Бусдаар анхаарал яаж хүртэхийг бид нар мэддэггүй. Түүнээс дээр гарсанаар бид дэмжлэг хүртээд байх шиг болдог.
Нөхрөө шүүмжилж, түүний тухай муугаар рих хэрэггүй, хэрэв тэгвэл нөхөр чинь салаад явчихна, нууц амрагтай болчихно гэдгий интернет ба хэвлэл мэдээллээс байнга л олж хардаг. Бидний сэтгэл тавгүйтэж дотор арзганасан үедээ бид дээрхийг хамгийн сүүлд боддог. Бид сөрөг болгоноо гадагш нь гаргах хэрэгтэй.
Бид үүнээ дотроо хадгалаад байж чаддаггүй ба гаргах хүнээ хайж эхэлдэг
Бид дотор тулгуургүй, насанд хүрсэн хүчийг өөрөөсөө мэдэрдэггүй учраас өөрсдийгөө өрөвдүүлэх, дэмжүүлэх хэрэгтэй байдаг учраас гомдоллож, нөхрөө шүүмжилдэг. Сул дорой байдлаа яахаа бид мэддэггүй. Өөрийнхөө амьдралыг бие даан хэрхэн өөрчлөхөө бид нар мэддэггүй. Бидний амьдралыг өөрчилчих байх гэсэндээ бид бусдыг тунихийг эрмэлздэг. Үнэндээ хүүхэд шиг гэнэн ойлголт байгаа биз?
Бид нөхрийхөө талаар найз бүсгүйчүүлдээ юм уу ээждээ гомдоллохдоо өөрийгөө хаацайлан тэдний дэмжлэгийг авахыг хүсдэг.
Энэ үнэхээр хүүхэд шиг гэнэн хуурталт шүү
Бид түүнд болон бусдад түүнийг муу гэж хэлж ярихдаа далд ухамсартаа бидний амьдралыг сайхан болгоогүйнх нь төлөө түүнээс хонзонгоо авч байдаг. Тэгсэнээр бид нөхөр лүүгээ энерги шилжүүлэлтийг дотроо блоkлож түүнийг дэмжихээ больчихдог.
Энэ нь юунд хүргэдэг вэ?
Нөхрийхөө тухай муугаар ярих бодох үедээ эмэгтэй хүн түүнийг үл хүндэлж, бодлоороо түүнээс холдож, энергийн хувьд түүнийг дэмжихгүй болдог. Түүний хамаг л юм нь бүтэлгүйтэж эхлэж, мөнгө олдохгүй болж, тэрээр сэтгэл гутралаа архиар тайлахыг хичээж эхлэх ба бид түүнийг хүндлэл ахадсан хүн, бидний зөв байсан гэсэн бодолдоо улам бүр автагдаж эхэлдэг. Бид битүү тойрогт орчихдог. Ийм нөхцөлд эр хүн юуг ч өөрчилөх хүчгүй болчихдог.
Хэрэв бага дээр нь л зогсохгүй бол шүүмжлэх сэдэв заавал олддог. Энэ бол маш муу үйлдэл юм шүү. Түүний тцхай муугаар бодож, найз бүсгүйчүүл болон ээждээ муугаар ярихаар улам бүр өөрийн зөв юм шиг бодогдож эхлэх ба ингэснээр өөрсдийн харилцааг нураагаад зогсохгүй өөрийгөө ч үгүй хийж байгаа юм.
Энэ нь мэдрэлийг савлуулж, эмэгтэйн зүрх сэтгэлийг хатууруулж, бид өөрийн сэтгэлийг хордуулж, өөрийн махбодийг сөрөг бүхнээр бохирдуулахад хүргэдэг.
Ингэхдээ энэ муу бүхнээ хадгалж цааш нь дамжуулдаг гээч
Сөрөг бодлууд маш их энергийг шавхдаг. Эр хүний хувьд эмэгтэй хүний оролцоо, энерги, сайшаал нь эр хүнийг боловсруулах, амжилтанд хүргэх хамгийн үнэт түлш нь юм. Эм хүн нөхрийхөө тухай муугаар бодож байсан цагт эр хүнд амжилтанд хүрэх, танд таалагдах ямар ч боломж үгүй болдог.
Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлахгүй байдал гаргаснаараа хүүхдүүддээ ч муу нөлөө үзүүлж байдаг.
Одоо санахыг хичээгээд дараахи асуултанд хариулаарай:
• Танай ээж чинь аавыг чинь хүндэлднг байсан уу?
• Та үүнийг яаж ойлгож байсан бэ?
Та үүнийг зөвхөн мэдэрч л байсан. Хүүхдүүдэд юуг ч тайлбарлах шаардлагагүй. Хэрэв та эр нөхөрөө үл хүндэлдэг бол:
• Хүүхдүүд муу сурч эсэргүүцлээ илэрхийлдэг
• Таны үгэнд үл орж, тантай бүдүүлэг харьцаж эхэлдэг
• Бүхнийг эсрэгээр нь хийж, муу хүүхдүүдтэй нийлж, буруу зуршилд автаж эхэлдэг
• Тэд цаашдаа гэр бүлийн харилцаанд орж чадахгүй болчихдог
Нөхрөө үл хүндлэх нь асар их үнэтэй, их үр дагавартай
Нөхрийхөө талаар бусдад гомдоллосоноор та “ тэр чиний хань биш ээ ” “ сал, сал ” мэтийн зөвлөгөө их сонсдог. Энэ хэлэлцүүлэгт та өөрийгөө биш өөрийн зүрх сэтгэлээ бус өрөөлийн бодол санааг сонсож байгаа шүү дээ.
Нөхрийхөө тухай ээждээ гомдоллох үед та ээжтэйгээ үл харагдах шижмээр холбогдож хүүхэд хэвээрээ байна гэсэн үг юм. Ээжтэйгээ хамтран нөхрийхөө эсрэг болсоноор та тодорхой хэмжээнд нөхрөөсөө урваж байна гэсэн үг юм. Эх хүн бол өөрийн хүүхдээ өрөвдөөд гомдоосон нэгнийг загнах л болно. Ингэснээр тэгээд юунд хүрэх юм? Ээж чинь нөхрийг чинь хүндлэхээ болино. Дараа нь та нөхрийгөө нэр төрийг сэргээх чинь маш хэцүү болно.
Шударга бай л даа, хэрэв тэр үнэхээр муу бол түүнээс яваад л өг, тэгээд ээжтэйгээ амьдар
Та дэмжлэг авахын тулд найз бүсгүйдээ гомдоллосноор тэр нь ам дамжин яригдаж бүр таны тухай яриагаар хүртэл хачирлагдан түгэх болно. Таны нэр ч бас сэвтэх л болно. Ингэх хэрэг байна уу? Эсвэл та өөрийн найз бүсгүйгээ ” эрэлхэг Бор шиг ” ганц ч үг –цааш ярихгүй гэж гэнэхэнээр бодож байна уу?
Та нөхрийхөө тухай муугаар ярихдаа өөрийгөө хамаагүй илүү гэж бодож байдаг. Та өөрийхөө бардам давлиун занг хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүн нөхрийхөө тухай муугаар ярьж эхлэхдээ нөхөртэйгээ холбогдох үл харагдах шижмийг таслаж өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед бол гэр бүл гэж үгүй болно. Нөхөр нь өөрийн амьдралаар амьдарна. Та үүнийг нь мэдрээд хамгаалалтанд орж буцах замаа хайж эхэлнэ. Тэгээд эцэст нь яагаад бидний хооронд ийм болчихов оо? Бид яагаад хамтран амьдрагчид болчихов оо гэсэн тэнэг асуулт гарна
Нөхрөө буруутгаснаар та өөрийн мэдэлгүй түүнийг “ муу ” бүхэн рүү түлхэж байгаа юм. Тэр өөрчлөгдөөд ч хэрэггүй. Тэгвэл бид хэнийгээ буруутгах болж байна аа?
Өөрийх нь тухай бодсон муу бодол бүрийг чинь эр хүн тооцож, таны хувьд мөрөөдлийн залуу нь байхаа больсоноо мэдэрч, та түүнд хайргүй болсоны гэдгийг чинь мэдрэх ба ийм үед буйдан дээрээ хэвтээд танаас хариугаа авч эхэлдэг. Бид дахиад л муу мухайгийн тойрогт орж эхэллээ. Буйдан дээрээ хэвтэнгээ тэрээр өөрийхөө тухай огт мэдээгүй олон олон зүйлийг сонсож мэдэж авч байдаг. Гэтэл бид түүнийг гавьяа амжтилт руу түлхэх гээд байгаа шүү дээ.
Яах вэ?
Нөхрийхөө тухай муугаар ярих нь бүү хэл бодох ч үгүй болох нь чухал. Бид өөрсдийн бодлыг ил гаргаж хэлэхгүй ч гэсэн тэдгээр нь материаллаг байх ба болит байдалд нөлөөлж л байдаг юм. Та нөхрийхөө талаар гомдоллохоо больсон ч дотроо азгүй амьтан гэж бодсоор л байх аваас юу ч өөрчлөгдөхгүй урдныхаасаа ч дор болж мэднэ.
Энэ бүхнийг л би дандаа алдаж байсан юм л даа.
Төгс төгөлдөр нөхрийн талаарх бодлоосоо салах. Энэ бодол бидний дотор маш гүнзгий суусан байдаг болохоор энэ бодлоосоо ангижран салахад маш хэцүү байдаг. Амьдрал яагаад ч юм ийм л зохион байгуулалттай байдаг. Бусдыг өөрчлөхийн тулд тасралтгүй уйгагүй тэмцэж болдог л доо, Гэхдээ энэ санаагаа жаахан л сулруулж орхиход сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон чинь үлгэрийн юм шиг л өөрчлөгдөж эхэлдэг.
Төгс төгөлдөр хүнийг хүсэх явдал нь төгс төгөлдөр эцэгтэй байх гэсэн дотоод бодолтой холбоотой. Энэ хүсэл нь байрандаа зогсоод л “ тэнгэрийн муухай арилах ”-ыг хүлээхэд хүргэдэг. Та юу гэж бодож байна? Төгс төгөлдөр эр хүн гараад ирэх үү? Таны эр нөхөр чинь яг юу юу хийх ёстой, ямар орлоготой байх талаар хүсэл горьдлогоосоо сал.
Энэ горьдлого хүсэл нь өвдөлт, сэтгэл гутралаас өөр юунд ч хүргэхгүй
Та хажууд эрийхээ талаар муугаар ярихаа больмогц түүнийг өөрчлөх бодолоосоо ангижирдаг. Тэгсэнээр та түүнийг яг байгаа чигээр нь л хүлээн авдаг. Өөрчлөгдөх гэдэг нь эр хүний зорилтод багтдаггүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эр хүн бол баримлын шавар биш. Харин эмэгтэй нь өөрчлөгдөх ёстой юм. Эмэгтэй хүн л өөрийн уян зөөлөн байдлыг хөгжүүлэх учиртай.
Таны найз бүсгүйчүүд зөвхөн таны үгэнд итгэж, таны ашиг сонирхолын л үүднээс ханддаг учраас хэзээ ч тэдэндээ нөхрөө бүү муул. Тэд үнэнийг ялган салгаж зөв хариулт зөвлөгөө хэзээ ч өгч чадахгүй. Тэдний зөвлөгөө нь дандаа л буруу байдаг. Тэгвэл тэднээс зөвлөгөө авах гээд яах юм бэ?
Эр нөхрийхөө талаар найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдөж байгаа эмэгтэй бол хүүхэд гэдгийг санаж яв. Өөрийн хүч энергийг нөхөртөө чиглүүлэн шингээхийн оронд өөрийн найз бүсгүйчүүлдээ зарцуулж байдаг.
Хэрэв та хажуу дахь эрийхээ талаар муугаар бодож байгаа бол энэ нь танд л ямар нэг учир байна, та түүнээ олж харахыг хүсэхгүй байна гэсэн үг.
“Бусдаас олж харсан болгон бидэнд байдаг. Таны дотор байгаа юмыг бид гаднаас нь харна. Өрөөлийг харахдаа таны сэтгэлд мэдрэгдэх бүхэн бидний энергид байж байдаг. Өөрчлөлт хийх анхны алхам бол өрөөлийг биш өөрийгөө олж харах” Мария Ракитина
Өөрийн бодлуудаа хянаж эхэл. Хажууд эрийхээ талаар муугаар бодож эхлэх л юм бол энэ нь та ямар нэгэн сөрөг бодолд автаж өөрийн зовлон шаналалын бурууг түүнд тохохыг хүсэж байна гэсэн үг. Ийм үеүдээ сайтар мэдрэн тогтоож бусдад бурууг тохох гэсэн эрмэлзэлдээ сэтгэлийн тэнхээ гаргаж өөрийгөө хазаарла.
Хохирогч байхаа боль
Өөрийн эрийг хүндлэх явдалд суралц. Тэгэх аваас эр хүн үүнээ эргэн тойрондоо шилжүүлж түүнийг бусад хүмүүс хүндэлдэг болно. Түүнийг хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг мэдэрч сур. Энэ нь эр хүнийг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Түүний амжилт олох нь гарцаагүй болох ба энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Эмэгтэй хүн хажууд эрийхээ давуу тал энэ тэрийг мэдрэн өөгшүүлсэн цагт эр хүнд жигүүр ургах мэт болж тэр азтай байж, түүний хийсэн бүхэн нь амжилттай болно. Тэр хэзээ ч буйдан дээр налайн хэвтэхгүй, гэрийн мухар сахихгүй.
Эр хүн аз жаргалыг боловсруулан гаргаж чаддаггүй юм. Тэр зөвхөн хажууд эмэгтэй нь хэрхэн түүнийг хайрлаж байгаа, хүндэлж байгаа, үнэлж байгаагаас шууд шалтгаалан аз жаргалыг олдог.
Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай.