Американ ковбой...

Американ ковбой...

Эр хүний үнэр гэж байдаг бол ёстой хажууд нь суухад л ханхлах шиг болдог монгол адуучин эр, американ үхэрчин ковбой залуу, Донын казак тариачин мужик гуравт эрх чөлөө эрэмгий зориг хүн чанар гээд нийтлэг төстэй олон сайхан шинж чанарууд дархлаастай байдаг бөгөөд харамсалтай нь тэд хаана ч ялгаагүй гүндүүгүй сайхан сэтгэлээсээ болоод  хорон муу санаатнуудад Цахиур Төмөр шиг түгжилдүүлэх хулхидуулах сэгсрүүлэх явдал нилээд түгээмэл байдаг.

Аристократ ихэмсэг яравгар англичуудыг бодоход америкууд өнөөдөр ч  гэсэн ковбой сэтгэхүйгээсээ тэгтлээ салаагүй нь тэдний халбага сэрээг ч нэг их авч үздэггүй, хээ шаагүй бүдүүн баргын зан байдал, ус их уудаг соёлоос ажиглаж болно. Энэ нь  гурван зуугаад жилийн өмнөөс адуу үхэртэй ноцолдож ан гөрөө хийн архи дарснаас шартан халуунд үргэлж ам нь цангаж явдаг ковбой нар захын нэг газар ороход үүнийг нь мэддэг үйлчлэгч хүүхний үг дуугүй өгөөд сурсан хүйтэн ус уудагтай нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн та америкийн ямарч хоолны газар ороход үйлчлэгч нар литрын савтай үнэгүй мөстэй ус авчраад ширээнд дээр үг дуугүй түлхдэг нь ийм ковбой сэтгэхүйтэй холбоотой.

Өлөгчин чоно хөхөж өссөн өнчин хоёр хүүхдээс үүссэн Ромын эзэнт гүрнээс залгаад англо-саксон мэтийн арван хаанчлал  европт дахиад үүссэн ч дэлхийд нөлөөгөө хадгалсан хэвээр байсан шашин төрийг хослуулан баригч Ромын хамба тухайн үед  дэлхийн газар нутгийг  тив тивээр нь өөрийн үнэнч дуулгавартай шавь болох католик португаличуудад өмнөд америкийн зүүн хэсгийг, испаничуудад баруун хэсгийг нь төв америктай нь, француудад хойд америкийг  гэх мэтээр хувьцаа хишиг болгон бэлэглээд харин үргэлж урдаас нь өрвөлзөж эсэргүүцэж байдаг протестант англо-саксоны нөхдүүдэд юу  ч хүртээлгүй орхисонд тэд тэгэхээс  тэгэх гэсэн юм шиг яг тэдний тэг дундуур нь дайрч ороод одоогийн америк гэж гүрнийг бор зүрхээрээ байгуулсан түүхтэй. 

Эрх чөлөөг эрэлхийлж очсон тэд эхэндээ адуу мал ан гөрөө алт мөнгөөр амиа аргацаасан,  дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн хэсэг эрчүүд байсан бол яван явсаар сүүлдээ ковбой хэмээх нийгмийн цоо шинэ давхаргыг үүсгэн үзэл бодлоороо нэгдэн нийлж хүрээгээ тэлсээр улмаар бослого хувьсгал гарган тусгаар тогтноход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Шинэ тулгар Америк цэцэглэн хөгжих тусам дэлхийн өнцөг булан бүрээс эрх чөлөө олз омог шинэ амьдралыг хайх цагаачид үй олноороо америкт ирэх болсны дотор итали сицили гаралтай сайн эрчүүд олноор очиж өөрсдийн үндэсний соёл мафийн сэтгэхүйг америкийн эрх чөлөөт нийгэмд тулгах, улмаар улс төр эдийн засгийг нь атган мафийн зохион байгуулалтанд оруулахыг завдсанаар гучаад онд Америк гүнзгий хямралд өртсөн байдаг.

Засгийн газраас согтууруулах ундаа мөрийтэй тоглоом зэрэг мафи гэмт хэргийн үүр уурхай болсон бүх зүйлийг хатуу хориглох болсноор эрүүгийн ертөнц ил биш далд бүр газар доогуур нууц байдалд орж улам гаарсан юм. Ялангуяа эрх чөлөө хатуу дарс мөрийтэй тоглоом сайхан бүсгүйд нугасгүй өссөн ковбой эрчүүдийн бие сэтгэлийн жаргалыг нэг дор цогцоор нь эдлүүлэх ганц газар нь гангестеруудын  байгуулсан газар доорхи нууц хотууд  байлаа.

Нууцсаад байх юу байхав дээ, бүх эрх мэдэлтнийг худалдаад авчихсан эрүүгийн ертөнц ноёрхож байсан гучаад оны тэр үед ямартаа боол хятадуудаа алдчихгүйн тулд хот дотор хятад хүн чөлөөтэй явах нь бүү хэл газар дороос траншейны нүхнээс хоншоороо цухуйлгах л юм бол нам буудах захирамжийг хотын амбан захирагчаар гаргуулж хэрэгжүүлж байсан үе бөгөөд  тэдний нэг нь одоогийн Орегон мужийн Пендлетон хотод нэгэнт музей болон хувирчээ.

Иймэрхүү бүх хууль бус үйлдлийн цогц үйлчилгээ үзүүлэх гангестеруудын газар доорхи нууц  хот нь цайлган сэтгэлт ковбой нарын хөлс хөдөлмөрөө урсгаж олсон  мөнгийг богц богцоор нь ганц сэгсэрдэг газар нь байв. Ууланд ан гөрөө хийж адуу үхэртэй ноцолдсон бие сэтгэлийн харшаагаа тайлах гэж тэд үе үе уулнаас бууж хамгийн хүндтэй зочноор нууц хотын шузганд дээр буухад тэднийг харуул буюу одоогийнхоор бол секьюрити нөхдүүд уриалгаханаар хүлээн авч газарчлаад морь малыг нь харж хандах, долоо хоногоор ч тэднийг өвслөх услах үүрэг хүлээхээс гадна дотогш нь гадна дотны хамаагүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, газар дор нууц хотыг өдрөөс өдөрт өргөжүүлэн барих боол хятадууд траншейны нүхээр  оргон зугтахаар цухуйх юм бол духанд нь сум зоож нам буудах үүргийг давхар хүлээнэ.

Газар доош буусан ковбойг ресепшэн хатагтай хүлээн авч халуун усанд оруулж сахал үсийг засч янзлан хиртэй хувцас хунарыг угааж цэвэрлэн индүүдэн үнэртэй ус цацуулан цаад өрөөнд оруулахад хуурай хуулиар хориотой байдаг хатуу дарс виски төрөл төрлөөрөө өрөөтэй байна. Дуртай юмаа шимэх зуураа мөрийтэй тоглоомд азаа үзэн мэргэжлийн тоглогч хүнд гарын гангестеруудад ядах юмгүй сэгсрүүлнэ.

Тэгээд тэндээ архи хүүхэн мөрийтэй тоглоом гээд аль болдоггүй юмаар туйлсаар байгаад туйлдсан ковбой тас үсрэн унах, агсан согтуу тавих үед секьюрити нөхдүүд манайхаар бол эрүүлжүүлэх маягийн өрөөнд оруулаад цоожилчихно. Өглөө босоод амны цангаа шараа тайлах төдийгүй ханаж цадаагүй бие сэтгэлийн цангаагаа долоо хоногоор ч үргэлжлүүлэн гаргана. Мөнгө төгрөг нь дууссан ч баар буудлын эзэгтэйгээс  дараа сардаа авчирч өгөхөөр тохирч хүүтэй зээлдэн дахин хэд хонон хамаг хүч хэрэгслэлээ баран арайхийж нэг юм ранчо зуслангийн бараа харсан ч  ахиад бурзайж бурзайж байгаад сардаа шахам эргэдэг ковбойн иймэрхүү амьдрал засгийн газраас бүх зүйлийг буцаагаад эрх чөлөөтэй болгох хүртэл үргэлжлэсэн гэдэг. 

https://www.tripadvisor.com/Attraction_Review-g52016-d1486624-Reviews-Pendleton_Underground_Tour-Pendleton_Oregon.html

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419