2019-2020 онд зарлагдах гадаад улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбрүүдийн жагсаалт

2019-2020 онд зарлагдах гадаад улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбрүүдийн жагсаалт

Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.Олон улсын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж хүн бүрт бий. Тиймээс та гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол яг одооноос эхлэн нарийн төлөвлөгөө гарган бэлдэж эхлээрэй.

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ /FULBRIGHT/

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.

Тус хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр АНУ-д суралцах боломжтой.

Уг хөтөлбөр манай улсад 1994 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Жилд 13-15 оюутан хамруулж, магистрын зэргийн бүрэн тэтгэлэг олгодог байна.

Хугацаа: Энэ оны нэгдүгээр сард хөтөлбөрийг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас зарлана.

Үндсэн шаардлага:

  • 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT 80-90, TOEFL PBT/ITP 550-575, эсвэл IELTS 6.5-7.0 оноотой байх;

Холбоос: https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/fulbright-mn/ (https://mn.usembassy.gov/mn/)

 

АВСТРАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /AUSTRALIA AWARDS/

Австралийн сургалтын тэтгэлэг нь хөгжлийн төлөө даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд тус улсын засгийн газраас олгодог олон улсын нэр хүндтэй тэтгэлэг юм. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр явуулна.

Хугацаа: 2019 оны хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 30-нд дуусна.   

Үндсэн шалгуур:

  • Бакалаврын дипломын голч оноо 3 ба түүнээс дээш байх;
  • Academic IELTS-ийн голч оноо 5.5-аас доошгүй (эсвэл TOEFL-ийн дүйцэх), нэгж оноо 5-аас доошгүй дүнтэй байна.
  • 2019 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар, хоёроос дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотолно.

Холбоос: https://dfat.gov.au/people-to-people/australia-awards/pages/australia-awards.aspx

 

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн ирээдүйн манлайлагч нарыг дэмжих, олон улсын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.

Хугацаа: Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг.

Үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь элсэн орох хичээлийн жилийн есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд бакалавр эсвэл магистрын зэрэг авсан байх ёстой.  
  • Бакалаврын хөтөлбөрт суралцах бол ахлах сургуулийн голч дүн нь 80 хувь хүрсэн байх;

Холбоос: http://http//www.studyinkorea.go.kr/mn/sub/gks/allnew_invite.do

 

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна. Нийт элсүүлэх оюутны тоо дунджаар 200-300 байдаг.

Хугацаа: Жил бүрийн гуравдугаар сард нээгдэж, зургаадугаар сард хаагддаг.

Үндсэн шаардлага:

  • Бакалаврт суралцах бол 17-25 хүртэлх насны Монгол улсын иргэн байх; Ахлах сургуулийн голч дүн 80-аас дээш байх;
  • Магистрт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны Монгол улсын иргэн байх;
  • Докторт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол улсын иргэн байх;
  • Мэргэжлээрээ 2-3 жил ажилласан байх;

Холбоос: http://www.campuschina.org/

 

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Монгол, Франц улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт элсүүлэх оюутны тоо дунджаар 10 байдаг.

Хугацаа: Гуравдугаар сард нээгдэж дөрөвдүгээр сард хаагддаг.

Үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь 25-35 нас хүртэлх Монгол улсын иргэн байх;
  • Мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх;
  • Франц хэл: DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ; DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ; TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;
  • IELTS 6.5 аас дээш оноотой байх;

Холбоос: https://mn.ambafrance.org/-Mongol-

 

ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /DAAD/

Герман улсын засгийн газраас жил бүр 100 мянга гаруй оюутнуудад тэтгэлэг олгон дэлхийд тэргүүлэх боловсролын зэргээр хангаж байна.

Хугацаа: Жил бүрийн наймдугаар сард зарлагдаж, аравдугаар сард хаагддаг.

Үндсэн шаардлага: Та бакалаврын зэргээ сүүлийн 6 жилийн дотор хамгаалсан байх шаардлагатай. 18 наснаас эхлэн өргөдөл гаргах боломжтой.

Холбоос: https://www.daad.de/en/

 

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЧЕВИНИНГИЙН ТЭТГЭЛЭГ /CHEVENING/

Чевенинг нь Их Британийн Засгийн газраас академик мэдлэг өндөртэй, олон улсын манлайлагч залуучуудад олгодог тэтгэлэг юм.

Тус улсын магистрын хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай байдаг. Монгол улсаас жилд дунджаар 10-20 оюутан элсүүлдэг.

Хугацаа: Жил бүрийн наймдугаар сард нээгдэж, арваннэгдүгээр сард хаагддаг.

Үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь 25-35 нас хүртэлх Монгол улсын иргэн байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Бакалаврын голч оноо 3.0 ба түүнээс дээш байх /2.8, 2.9 оноог хүлээн зөвшөөрөхгүй/
  • IELTS 6.5, TOEFL IBT 79 оноотой байх;
  • 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Хөтөлбөрөө дуусаад 2 жилийн дотор эх орондоо эргэн ирэх;

Холбоос: http://https//www.chevening.org/

 

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусыг Орос улсын дэлхийн шилдэг дээд боловсролын байгууллагад суралцах боломжийг олгоход чиглэсэн хөтөлбөр болно. Нийт элсүүлэх оюутны тоо 300-500 байдаг.

Хугацаа: Жил бүрийн нэгдүгээр сард нээгдэж, хоёрдугаар сард хаагддаг.

Үндсэн шаардлага:

  • Бакалаврт суралцах бол 21 нас хүртэлх Монгол улсын иргэн байх; Ахлах сургуулийн голч дүн 80-аас дээш байх;
  • Магистр, докторт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны Монгол улсын иргэн байх;
  • Орос хэлний бэлтгэл бүрэн хангасан байх, эсвэл Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болон ОХУ-ын их дээд сургуулийг 3.0 оос дээш хувийн амжилттай суралцаж төгссөн байх;

Холбоос: http://mng.rs.gov.ru/ru/activities/697

 

ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Тус улсын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг удахгүй зарлах гэж байна. Энэ нь жилд 11,000 өргөдлийг хүлээн авч 560 оюутныг сонгон шалгаруулдаг маш өрсөлдөөнтэй тэтгэлэг юм.

Хугацаа: 2019 оны хоёрдугаар сарын 15-нд нээгдэж, гуравдугаар сарын 28-нд хаагдана.

Холбоос: https://www.mfat.govt.nz/en/aid-and-development/new-zealand-government-scholarships/new-zealand-scholarships-for-international-tertiary-students/apply-online-for-a-new-zealand-scholarship/application-opening-and-closing-dates-for-your-country/

 

УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 2019/2020 оны хичээлийн жилд Монгол оюутнууд суралцуулах сонгон шалгаруулалт эхэлжээ.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна.Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, суралцуулах сургууль гаргана.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг хүлээн авна.

Үндсэн шаардлага:

  • Бакалаврт суралцах бол 17-25 нас хүртэлх Монгол улсын иргэн байх;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны Монгол улсын иргэн байх;
  • Өргөдөл гаргагч зөвхөн Боловсролын яамны дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтой.

Холбоос: http://studyinhungary.hu/study-in-hungary/menu/stipendium-hungaricum-scholarship-programme

 

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
/Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан/

 
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан/-ийн бүртгэл зарлагдлаа.
 
Бүртгэл  Монгол Японы Төв дээр явагдана. (Монгол-Японы төвөөс асууж лавлахгүй байхыг хүсье) Хөтөлбөр тус бүрийн удирдамж, болон шаардлагатай бүрдүүлэх материал, авах шалгалтын жагсаалт зэрэгтэй дараах холбоосоор орж танилцана уу.

 

Жич:
Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1

Эх сурвалж: undraa.mn

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419