Харин ОХУ-аас Монгол Улсын хил давж нийт долон удаа ой, хээрийн гал түймэр орж ирсэн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.8 тэрбум, түймрийг унтраахад 449.7 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ хугацаанд Улсын онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, цагийн байдлыг үнэлэх, бие бүрэлдэхүүнийг түймрийг голомтод хүргэх, буцаах болон шаардлагатай техник, багаж хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн хүргэх зорилгоор нийт есөн удаа Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е нисдэг тэргийг дайчлан ажиллажээ.
Нийт түймрийн голомтод онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 3372 хүн, найман нисдэг тэрэг, 434 техник хэрэгсэл, 93 морьтойгоор ажиллалаа