Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна + Аймгуудын цаг агаар
МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НӨӨС 06 ДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29-нд тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.