УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 градус, Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
|