Чөлөөт бөхийн “Байгаль опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод боллоо. Гурван өдөр үргэлжилсэн барилдаанд манай улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар алтан медаль хүртлээ. Мөн спортын мастер Н.Анударь мөнгө, олон улсын хэмжээний мастер Б.Чимгээ нар хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хонгорзул мөнгө, А.Батцэцэг, П.Шинэхүү нар хүрэл медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг мөнгө, 74 кг-д Б.Бямбадорж, 65 кг-д Б.Нямдорж нар хүрэл медалийн эзэн болсон. уэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 125 кг-д П.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдлаа.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин