Цөмийн зэвсэг эрх зүй...

Цөмийн зэвсэг эрх зүй...

Цөмийн зэвсэг гэж гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ.  Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Орос Америк Хятад Англи Францаас гадна, Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтдаг бөгөөд цөмийн зэвсгийн 80 хувь нь Орос, Америк хоёрт ноогдож байна.

Монгол Улс нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн материалын биечлэн хамгаалалтын тухай конвенци, Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци, Цөмийн болон цацрагийн ослын үед харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенци, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенци зэрэг цөмийн зэвсгийн талаархи бүх олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон. 

Эдгээрээс цөмийн зэвсгийг хянах олон улсын гол хуулийн нэг бол Монгол Улс анхнаас нь нэгдэн орсон 1996 оны Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ /ЦТБХГ/ бөгөөд одоогоор уг Гэрээг хүчин төгөлдөр болгоход голлох үүрэгтэй заавал соёрхон батлах ёстой атомын цахилгаан станц, цөмийн судалгааны реактортой 44 улсаас 36 нь л батлан Хятад Америк зэрэг 8 улс батлаагүй үлдээд байгаа тул уг Гэрээ хүчин төгөлдөр болоогүй хэвээр байна.

Уг гэрээний давуу тал нь гэвэл, ЦТБХГ-ний хэрэгжилтийг олон улсын хяналтын систем байгуулж хянахаар заагдсан бөгөөд уг системийг байгуулах нийт ажлын 75 хувийг эдүгээ хангаад байна. Энэхүү олон улсын хяналтын системд одоогоор нийтдээ 300 гаруй станц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрт цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлтийг хэмжих, нэл авиаг тодорхойлох, далай тэнгисийн усан дахь дуу авиаг хэмжих гидроакустикийн, агаар дахь цацрагийн тархалтыг судлах радинуклидийн станцууд багтаж байна.

Эдгээр хяналтын станцуудын цуглуулсан мэдээллийг Вена дахь Олон улсын мэдээлллийн төвд боловсруулж, Гэрээнд оролцогч орнуудад тодорхой хугацаагаар түгээж байх учиртай. Монгол Улс энэхүү олон улсын хяналтын системийн станц байгуулах үйл хэрэгт хориод жилийн өмнөөс нэгдэн орсон нь цөмийн зэвсэггүй статусаа зарласан манай улсын хувьд улс төр, аюулгүй байдал мөн шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтойгоос гадна уг хяналтын станцуудын мэдээллийг манай шинжлэх ухааны байгууллагууд газар хөдлөлтийн судалгаа болон бусад судалгаанд бүрэн ашиглах боломжтой бөгөөд манай мэргэжилтэнүүд орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, ажиллах боломжийг давхар олгож байгаа юм.

Цөмийг зэвсгийг хураах хоёрдахь чухал гэрээ бол 2017 онд НҮБ-ын гишүүн 122 улсаар дэмжигдэн батлагдсан Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээ юм. Уг гэрээг одоогоор цөмийн зэвсэгтэй 9 улс, НАТО-гийн холбооны ихэнх улсууд, Япон зэрэг цөмийн өндөр технологитэй орнууд дэмжихгүй байгаа тул хараахан хүчин төгөлдөр бус, зөвшилцөл үргэлжилж байна. Дашрамд дурдахад уг Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээг анх санаачлаж НҮБ-д зүтгүүлж батлуулсан  Цөмийн Зэвсгийг Устгах Олон Улсын Хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) гэдэг байгууллагыг мөн жил буюу 2017 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.

1986 оны Чернобылийн цөмийн авари, 1995 оны Токиогийн метронд үйлдсэн химийн террорист халдлага,  Москвад үйлддэгсэн цацрагийн террорист халдлага,  2001 оны боомын нянг америкийн сенат болон хэвлэл мэдээллийн захиа дугтуйд хийн тараасан биологийн террорист халдлагын дараа их гүрнүүд G8 /Орос 2014 онд Крымээс болоод хасагдсан/ энэхүү үй олноор хөнөөх зэвсэг буюу хими биолог цацраг цөмийн асуудал нь нэг улсын биш даян дэлхийн асуудал болсон байна гэдэг дээр санаа нийлж Үй олноор хөнөөх зэвсэг тэдгээрийн биет материалын эсрэг Даян дэлхийн түншлэл санаачлага гарган хими биолог цацраг цөмийн зэвсэг /CBRN/-ийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол гарган,  түүнийг хэрэгжүүлэх НҮБ-ын 1540 байнгын хороог өнөөг хүртэл ажиллуулж байна. Уг тогтоолоор гишүүн орнууд хими бактерлоги цацраг цөм /СBRN/-ийн эрсдлийг хамтын хүчээр  бууруулах, үй олноор хөнөөх зэвсгийг тархаахгүй байх, хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийх зэрэг үүрэг хүлээсэн байдаг.

Дээрхи Даян дэлхийн түншлэл санаачлага нь өнөөдөр G7, хандивлагч болон гишүүн гуч гаруй орныг элсүүлэн  Вена дахь Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Гаага дахь Химийн зэвсэг хориглох байгууллага, Женев дэхь Биологийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, Дэлхийн Эрүүл мэнд, Гааль, Цагдаа, Хууль, Хүнс ХАА, Амьтны Эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 хороо,  Зэвсэг хураах газар зэрэг холбогдох байгууллагуудыг бодлогоор хангаж нэгтгэдэг бол үйл ажиллагааг нь НҮБ-ын Бүс хоорондын гэмт хэрэг хууль эрх зүйн судалгааны институт зангидаж,  Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах төв зэрэг байгууллагууд төсөл хөтөлбөр хэлбэрээр санхүүжүүлж олон улсын болон бүс нутгийн түвшинд хими биологи цацраг цөмийн эрсдлийг бууруулж байна.

Европын холбооны Хими бактерлоги цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлага нь 2010 оноос хэрэгжиж эрсдлийг бууруулах жараад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд найман бүсэд Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах бүсийн газрыг байгуулж жараад улсыг уг санаачлагад элсүүлээд тэдгээрт үндэсний   хими бактерлоги  цацраг цөмийн эрсдлийг бууруулах тогтолцоог төлөвшүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, техник-эдийн засгийн туслалцаа үзүүлээд байна.

Учир нь хими биолог цацраг цөмийн аюул эрсдлийг нэг улс орны хэмжээнд шийдэх боломжгүй,  тэдгээрийн аюул ослын хор уршиг үр дагавар нь хил хязгааргүй нийтийг хамарсан үй олноор хөнөөх шинжтэй, буруугаар хэрэглэсэн тохиолдолд олон улсын гэмт хэрэгт тооцогддог,   хими биолог цацраг цөмийн терроризм нь дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг  болсон учраас үүнд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл туршлага солилцоо туслалцаа дэмжлэг, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт төлөвлөлт менежмент хяналт зайлшгүй шаардлагатай.

Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагын хүрээнд Төв Азийн орнуудад биоаюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа EU CBRN Р53 төсөлд Монгол Улсыг хамруулах болсон нь бид цаашдаа уг санаачлагад нэгдэн үндэсний хэмжээнд эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэх үүд хаалгыг нээж байгаа юм.

Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах стратеги нь олон улсын хамтын ажиллагаа, үндэсний бодлого хууль эрх зүйн зохицуулалт, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал бөгөөд  цаашдаа бид дээрхи Европын холбооны санаачлагад нэгдсэнээр эдгээр эрсдлийн үнэлгээ хийх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох,  үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх,  эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй уул уурхай эрүүл мэнд шинжлэх ухаан аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт түгээмэл байгаа хими биолог цацраг цөмийн биет материал агентын улмаас гарч болзошгүй аюул эрсдлийг бууруулж Монгол хүн эрүүл байх байгаль орчин унаган төрхөө хадгалах боломжтой.

Ялангуяа цөмийн хаягдал эрсдлээс үүдэн хүн төрөлхтөн илүү хямд төсөр аюулгүй эрчим хүчний  шинэ эх үүсвэр гаргаж авахад ойрхон байгаа өнөө үед Монгол Улс уран олборлолт цөмийн эрчим хүчнээс аль болохоор зайлхийж сэргээгдэх эрчим хүч болон дотоодын бусад нөөцөө ашиглах нь зүйтэй. Наад зах нь манайх шиг нарлаг өргөн уудам нутагтай орон эзгүй хээр өмнийн говио нарны энергийн эх үүсвэр ханган нийлүүлэгч экспортлогч болгон хувиргах бүрэн боломж бий.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419