"Хариуцлагагүйн зуд" нүүрэлсэн Монгол Улсад татвар төлөх дөө харамсах юм...
Аз жаргалтай Улаанбаатар хотод өдөр бүр л гэнэтийн бэлэг тохиож байна. 2019.05.13 өдрийн өглөөний 09.00 цагаас эхлэн Хан-Уул, Баянзүрх дүүргийн олон орон сууц хамарсан үнэмлэхүй ус тасралт болов. Хүлцэнгүй Монголчууд маань дуулгавартай нь аргагүй усанд дараалан зогсож, хэрэгцээний усаа авна.
Өдөр ирнэ, 1 цагийн дараа ирнэ, орой ирнэ гэсээр байтал маргааш буюу 2019.05.14 өдөр болов. Харъяа СӨХ рүүгээ ярихаар Ус сувгийн удирдах газар луу ярь гэнэ. УСУГ руу нь ярихаар утсаа авахгүй эсвэл засвар хийж байна гэдэг ганцхан супер хариулт өгнө. Хотын захиргааны гомдол хүлээн авах утас бүүр ч гайхалтай.
Таны дуудлагыг хүлээн авлаа тэгээд л болоо. Юу ч шийдвэрлэхгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Яг үнэндээ Монголчууд бид улстөрчдийнхөө хоосон популизмд автчихаад #үнэн-ийг харах, ойлгох чадваргүй болжээ. МАНАй дарга нар МАНАН бүлэглэл, 30 гэр бүл-тэй тэмцэж байна гэдэг гайхалтай тархи угаалттай. Гэвч үнэндээ юу өөрчлөгдөв, юу хийв. 2016 оноос хойш хүнсний хамгийн гол бүтээгдэхүүн махны үнэ рекорд тогтоон өсөв, валютын ханш рекорд тогтоон өсөв, хариуцлагагүйн зуд гамшиг болон ужиграв. Саяхан даа саяхан.
Нийслэл УБ хот бүтэн өдөржин харанхуй болж байхад хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Төв цэвэрлэх байгууламжинд 5 сайхан залуу харамсалтайгаар амиа алдахад хэн ч хариуцлага хүлээгээгүй. Одоо ч энэ хүндрэл чирэгдэлд хэн ч хариуцлага хүлээхгүй. Байх л ёстой зүйл, болдог л юм шиг өдөр хоног өнгөрсөөр л байна. Монголын улстөрчдийн ярьдаг өнөө гоё Америк, Япон, Германд ийм явдал тохиолдвол хотын дарга нь ядаж уучлалт гуйх нь дамжиггүй. Харин манайд том том ярьсан дарга нар л хаа сайгүй болж дээ. Ус тасарсан энэ өдрүүдэд орон сууцандаа сав бариад гарах тэнхэлгүй хичнээн настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд, ганц бие шалтгаантай хүмүүс байгаа бол. Зүй ёсны хэрэгцээгээ ч сэтгэл хангалуун авч чадахгүй байгаа мөртлөө татвар, төлбөр хураамж шаардахдаа яаж ханддагаа сайтар бодоцгоо.
Татвар төлөхдөө үргэлж л харамсах юм даа
Эх сурвалж: Фэйсбүүк