Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн гурав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Котошёогикүг 3 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд гурван Озэки цолтон бүгд унаснаар Такаясү 2 унаа, Такакейшёо болон Гойэдо тус бүр нэг унаатай болов. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар энэ өдөр учраа тааран барилдаж Тамаваши эхний даваагаа авсан бол Ичиножёо 2 унаатай болж байна. Мөн өнөөдрийн барилдаанд М16 Дайшёохо Ч.Шижирбаяр, М17 Чиёошома Г.Мөнхсайхан нар өрсөлдөгч бөхчүүддээ өвдөг шороодлоо. Харин Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Сэкиваке Точиношин М4 Окиноумиг давснаар 3 даваатай явна.
Эх сурвалж: МОНЦАМЭ