2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг өчигдрөөс эхлэн 27-ны өдрийг дуустал харьяа сургуульд нь бүртгэхээр болсон билээ.
Энэ хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэх юм.
Бүрдүүлэх материал:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт
- Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
- Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ
Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
- Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
- Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
- Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
- Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.