Оюутолгойн орлогыг авдаг “Рио Тинто”-гийн сүлжээ

Оюутолгойн орлогыг авдаг “Рио Тинто”-гийн сүлжээ
Илжиг чихэндээ алт ч, ус ч орсон сэгсэрдэг гэдэг. Илжиг алтыг алт гэж мэдэхгүй учраас толгойгоо сэгсэрч, гаргахыг оролдож таарна л даа.
Түүн лүгээ монголчууд бид газар нутгийнхаа дор заяасан арвин баялагтай Оюутолгойн ордоо “сэгсэрсээр” өдийг хүрлээ.
Энэ ордыг ашиглуулах Хөрөнгө оруулалтын гэрээ гээчийг 2009 онд байгуулснаас хойш бол яг арван жил болж байна. Гэрээг хийсэн албан тушаалтнууд АТГ-т шалгуулж, гэрээний ашиг монголчуудад ирээгүй л байна.
Гэтэл Оюутолгойн ордыг ашиглаж байгаа хөрөнгө оруулагчид энэ ордоос олсон орлогыг түвэггүйхэн “хил давуулж” өөрсөддөө аваад байдаг сүлжээг бүтээсэн байна.
Тодруулах юм бол, Оюутолгойн ордын орлого болох хоёр тэрбум ам.долларыг “Рио Тинто” компани Люксембургийн Вант улсад байгуулсан өөрийн оффшор компани болох “Мовеле С.А.Р.Л”-аар дамжуулж авсан талаарх мэдээллийг “Зууны мэдээ” сонин өмнө нь хоёр ч удаагийн дугаараараа хүргэсэн.
“Рио Тинто” энэ оффшор компаниа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа жил 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулжээ.
Энэ компани руу Оюутолгойн орлогын хоёр тэрбум ам.доллар шилжсэн үндэслэлийг “Рио Тинто” цаасан дээр хэрхэн хийснийг товчхон харуулъя.
“Айвенхоу Майнз” компанийн 2008 оны  санхүүгийн тайланд “Гэрээний эрх үүрэг шилжүүлэлт зохицуулалт гэрээ”-ний дагуу 121.5 сая ам.долларын тоног төхөөрөмжийн борлуулалтын орлогыг хүлээн авсан талаар тусгажээ. “2008 оны есдүгээр сард “Айвенхоу Майнз” компани нь 2008 оны наймдугаар сард байгуулсан борлуулалт болон худалдан авалтын гэрээний дагуу эхний санхүүжилт болох Монголын Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад ашиглах томоохон тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого 47 сая ам.долларыг “Рио Тинто” компаниас хүлээн авсан. Тоног төхөөрөмжийн борлуулалтын нийт дүн 121.5 сая ам.доллараас үлдэгдэл 74.5 сая ам долларыг 2008 оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн. “Айвенхоу Майнз” компани энэхүү хөрөнгийг Оюутолгойн бүтээн байгуулалтад ашиглах болно. Хэрэв Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрүүлэхээр тохиролцоонд хүрч чадвал гэрээний дагуу “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” компаниас тоног төхөөрөмжийг буцаан худалдан авахыг шаардах эрхтэй” гэж заасан байна.
Гэтэл “Оюутолгой” ХХК нь энэ орлогын дүнгээр “Рио Тинто”-гийн өрийг бууруулан тайлагнаж, эрхийг шилжүүлсэн орлогыг санхүү, татварын тайландаа тусгаагүй. Зарим гүйлгээг нь буруу тайлагнажээ.
Ингэхдээ Оюутолгойн төсөлд ашиглах тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг 2006, 2007 онд байгуулж, уг тоног төхөөрөмжүүд Монгол Улсын хилээр орж ирээгүй байхад 2007, 2008 онд төлсөн урьдчилгаа төлбөрийг 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр “Дуусаагүй барилга”, “Амлалтын бичиг” өр дансанд бичсэн. Энэ өдрөөс  хүү тооцож эхэлсэн байгаа юм. Эдгээр буцаан худалдаж авсан тоног төхөөрөмжийг нь сүүлд 2010-2013 онд орж ирсэн байдаг.
Ингэхээр дээрх гэрээнийх нь дагуу “Рио Тинто Хангамж” гэдэг компани дээрх 121.5 сая ам.долларын тоног төхөөрөмжүүдийг худалдан авалтыг хариуцсаны нөхөн төлбөр буюу гэрээний менежмент, даатгал, тээвэр, хадгалалтын зардал, хүүгийн зардал, бусад зардлыг “Оюутолгой” ХХК-иас улирал бүр нэхэмжлэх эрхтэй болсон байгаа юм.
Товчхондоо, “Амлалтын бичиг”-тэй холбоотойгоор эзэмшил, эрхийг шилжүүлсэн орлогоо тайлагнаагүй, үйлчилгээний төлбөрөө татвар суутгаагүй, хөрөнгө нь орж ирээгүй байхад хөрөнгийн дансыг өсгөсөн зэргээр Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг зөрчжээ.
Бас “Айвенхоу Майнз” компанийн 2010 оны санхүүгийн нэгдсэн тайланд “…15 сая хувьцааг 241.1 сая ам.доллар /244.7 сая канад доллар/ худалдан авах “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компанийн гэрээ биелсэн. Энэхүү төлбөрөөс “Рио Тинто” компаниас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад ашиглах уул уурхайн болон тээрмийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зарцуулсан 195.4 сая ам.долларыг суутгасан. Эдгээр тоног төхөөрөмжийг анх “Айвенхоу Майнз” компани өөрөө гуравдагч этгээдэд захиалсан. Монгол Улсын Засгийн газартай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг хүлээж байсан. Энэ тоног төхөөрөмжүүдийг 2008 оны наймдугаар сард байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто”-д 121.5 сая ам.доллараар борлуулсан” гэсэн байна.
Хувьцааны борлуулалтын орлогоос “Амлалтын бичиг”-тэй холбоотой тоног төхөөрөмжийн төлбөрийг 2010 оны гуравдугаар сард суутгуулсан боловч 2010 оны гуравдугаар сарын 18-нд Сингапурын “Рио Тинто Алкан ПТЕ” компани, Монголын “Айвеноху Майнз Монголия инк” ХХК, Канадын “Айвенхоу Майнз” компаниудын хооронд “Эрх шилжүүлэлтийн баталгааны тухай” гэрээ байгуулж, “Амлалтын бичиг” болгон “Айвенхоу Майнз” толгой компанид өгөх өр үүсгэж байгаа нь халхавч төдий хэлцэл байж таараад байгаа аж.
 
Гэтэл “Оюутолгой” ХХК нь зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2014 оны арваннэгдүгээр сарын 26-нд Люксембургийн “Мовеле С.А.Р.Л” компанид төлчихсөн. Өөрөөр хэлбэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд “Мовеле С.А.Р.Л”, “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд 2010 онд үүссэн “Амлалтын бичиг”-ийн өрийг “Айвенхоу Майнз” компани нь зээлдүүлэгч тал буюу “Мовеле С.А.Р.Л” компанид шилжүүлсэн. Тэр нь бидний мэдээлж, нийтлээд байгаа хоёр тэрбум ам.доллар юм. Ингэхээр “Амлалтын бичиг”-ээр худалдаж авсан тоног төхөөрөмжийн төлбөрийг “Айвенхоу Майнз” компани 2010 оны гуравдугаар сард “Рио Тинто” компаниас авах борлуулалтын орлогоос суутган тооцож төлсөн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бол хувьцааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр байгаа учраас “Амлалтын бичиг”-ээр өр үүсэх, хүү тооцох, төлөх үндэслэлгүй байгаа юм. Энэхүү хөрөнгийн худалдан авалт хэмээх Оюутолгойн орлогыг авдаг “Рио Тинто”-гийн байгуулсан сүлжээг хүснэгтээр үзүүлэв. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэнэ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419