Нийлүүлэлт тасалдсанаас нөөцийн махны хомсдол үүсчээ

Нийлүүлэлт тасалдсанаас нөөцийн махны хомсдол үүсчээ

Жил жилийн хавар махны олдоц багасч, үнэ өсөн иргэдийн нуруун дээр дарамт нэмдэг. Тиймээс яамны зүгээс намар, өвөлдөө мах нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барихыг оролдоод цөөнгүй жилийг үджээ. Энэ жилийн хувьд махны үнэ бүр илүүтэй нэмэгдсэн нь олныг бухимдуулах шалтгаан болж байна. Хонины ястай мах 9000- ыг шүргэсэн бол үхрийн цул махны үнэ бүр талийгаад алга болсон. Махны үнэ галзуурч буй чухам энэ үед л нөөцийн махны хэрэгцээ хамгийн их тулгараад байгаа юм.

ХХААХҮЯ-ны зүгээс энэ жил дөрвөн мянган тонн мах бэлтгэжээ. Нөөцөлсөн махыг дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 15-ныг хүртэл худалдаанд гаргах юм. Нийслэлийн хэмжээнд 67 дэлгүүрээр нөөцийн махыг худалдаж байгаа хэдий ч олдоц муу талаар иргэд гомдоллох болов. Тиймээс бодит байдал ямар байгааг сурвалжлахаар нөөцийн мах зарж буй зах, дэлгүүрүүдээр явлаа.

Бид хамгийн эхлээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Буурал ээж” супермаркетыг зорин очив. тэр хавьдаа л томд тооцогдох тус дэлгүүрийн худалдагч Б.Отгонтуулаас махны борлуулалт хэр байгааг сонирхоход “Аль хэдийн  зарагдаад дуусчихсан. Ирсэн өдрөө л дуусчихдаг юм” хэмээн ярилаа. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Титэм” дэлгүүр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Элбэг март” зэрэг тав, зургаан дэлгүүрээр ороход “ирсэн даруйдаа зарагдаад дууссан” гэх ижил хариултыг өгч байв. Эдгээр дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, цөөн хором ярилцаж үзлээ. “Нөөцийн мах хаагуур зарж байгааг мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл амтыг нь үзээгүй явна. Гэрийн ойролцоо байдаг дэлгүүрүүдээс асуухад дуусчихлаа, та дугаараа үлдээж болно, ирэхээр нь хэлье гэдэг. Ер нь энэ жил нөөцийн махны олдоц хаа сайгүй тааруухан байх шиг байна” хэмээн 51 настай Батболд өгүүлэв.

Нөөцийн махны эрэлт их боловч борлуулалт хангалтгүй байгаа нь эндээс харагдаж байлаа. Борлуулалт муу байгаа шалтгааныг “Буурал ээж” супермаркетын эрхлэгч Б.Одгэрэлээс тодруулахад “Гэрээ хийсэн байгууллага хүргэлт хийдэггүй. Өнөөдөр очиж амжихгүй гэж дандаа хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн мах хэрхэн борлуулж байгаа талаар шалгаж, нөхцөл байдалтай танилцвал юу гэж хэлэхээ мэдэхгүй л сууна. Мах зарж байгаа зургаа явуул гэсэн. Ямар хоосон хөргөгчний зураг явуулалтай биш. Хүмүүс нөөцийн мах их асууж байна. Дуусчихсан, өнөөдөр хүргэлт ирээгүй гэхээр “худлаа мөнгө нэмж зарах гэлээ” гэж элдвээр хэлдэг. Өнгөрсөн сард манай дэгүүрт нөөцийн мах найман удаа ирсэн. Гэрээ хийсэн байгууллага гуравт нь л хүргэж ирлээ. Бусад үед нь бид өөрсдөө машинаараа очиж авчирсан. Манайх өнгөрсөн онд “Мах импэкс” ХХК-аас мах авч зардаг байхад ямар ч асуудал гардаггүй байсан юм. Цаашид ингэж ажиллаж чадахгүй болохоор гэрээгээ цуцлах гэж байгаа. Борлуулж буй махан дээрээ 200 төгрөг л нэмж зардаг болохоор бид өөрсдөө очиж авах гэхээр алдагдалтай байна” гэв. Тус дэлгүүр нөөцийн мах ирэх байх гээд өдөр бүр хоосон хөргөгч ажиллуулан хүлээж суудаг хэмээн худалдагч нь учирлаж байв. Ер нь тендерт шалгарсан компани махаа цаг тухайд нь нийлүүлэхгүй удаж буйгаас хомсдол үүсээд буйг цөөнгүй дэлгүүрийн эзэд хэлж байлаа.

Нөөцийн мах хайж олон дэлгүүрээр тэнүүчилсний эцэст 32-ын тойрогт байрлах “Бамбар” хүнсний дэлгүүрт зарж буйтай таарав. Тус дэлгүүр үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр зарж байлаа. Энэ нь ХХААХҮЯ-наас гаргасан нэгдсэн үнэ юм. Мөн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кгаар ангилан савласан байв. “Бамбар” хүнсний дэлгүүрийн эзэн Б.Ганболор “Нөөцийн маханд лимит тогтоосон байсан. Үхэр болон хонины махыг нэг дор 300 кг-аас илүү өгдөггүй. Мөн даваа, лхагва , баасан гарагт мах өгөх хуваарь гаргасан байна лээ. Манай дэлгүүр мах худалдан авч буй нэг хүнд хоёр уутнаас илүүг өгдөггүй. Ингэж зохицуулалт хийхгүй бол бусад хүмүүст хүрэхгүй байна. Чингэлтэй, Дарь-Эх, Орбит, Тахилтаас хүртэл хүмүүс ирж авдаг” гэсэн юм. Махны үнэ тэнгэрт хадсан энэ үед бараг тал үнээр нь мах авна гэдэг боломжийн гэдгийг тэрбээр онцолж байв. Тэднийх нэг удаадаа 500-600 кг-ыг авдаг бөгөөд энэ нь өдөртөө дуусдаг гэв.

Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэглээ дунджаар 12.2 мянган тонн гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн жил энэ тооцоонд үндэслэн 12.8 тонн нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байжээ. Харин энэ жил үүнээс гурав дахин багыг бэлтгэсэн нь амд ч үгүй, хамарт ч үгүй болсныг нөөцийн мах ирсэн даруйдаа зарагдан дуусч буй дүр зургаас харагдана. Нөгөө талаар чадна, болно хэмээн сайхан амлаж тендерт ялчихаад цагаа тулахаар махаа цаг хугацаанд нь нийлүүлж чадахгүй байгаа компаниуд хомсдол үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Тиймээс хариуцсан яам, хяналт тавих үүрэгтэй байгууллага нь үүнийг анхааралдаа авч, махны нийлүүлэлт тасалдахгүй байхад анхаарвал нэн сайн байна.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419