Хилс хэргээр хоригдож байгаад нас барсан эмэгтэйн хэргийг сэргээн шалгахаар боллоо
Nргэн Б.Үүрийнтуяа телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ “Ээж Б-г хүн амины хилс хэрэгт холбогдуулан шалгасан” тухай ярьсаны дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, сэргээн шалгуулахаар болжээ.
Дээрх эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан прокурорууд мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан эсэх талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар тодруулбал, иргэн Б гэх эмэгтэй хилс хэргээр шоронд орж, хоёр жил гаруй хугацаанд хоригдож байгаад өвчний улмаас нас баржээ. Энэ хугацаанд шүүхээс хоёр удаа цагаатгах тогтоол гаргасан хэдий ч эмэгтэйг нас барсны дараа прокуророос хэргийг сэргээн ялласан байжээ. Энэхүү хэргийн талаар талийгаач эмэгтэйн охин Б.Үүрийнтуяа ярьсан байдаг.