Далай Ламтай санаандгүй таарсан тэмдэглэл

Далай Ламтай санаандгүй таарсан тэмдэглэл

Ээжтэйгээ өдөржин гадуур явж байгаад 17 цагаас эхлэх ёстой байсан жолооны хичээлээ яагаад ч юм 16 цагаас гэж өөрөө бодчихоод, 15 цаг өнгөрч байх үед замдаа буулаа. Жолооны сургуульд явж байгаа анхны өдөр маань байсан болохоор дэвтэр, бал худалдан авахаар алхаж явтал 40 мянгатын хойд талд, Бөмбөгөр худалдааны төвийн урд шинээр баригдсан дөрвөлжин шилэн байшингийн өмнө баахан хүмүүс цугларч, бөөн цагдаа нар зам дагаад зогсчихсон байхыг олж харав. Дотроо бага зэрэг гайхасхийгээд өнгөрөх гэтэл юу ч юм намайг түр азнааж, яагаад ч юм би эргэж харахад хүрсэн юм. Тэгтэл тэр байшингийн ханан дээр наасан зурагт хуудас дээр Далай Ламын хөрөг байх бөгөөд, хажуу талд нь хэлсэн үгийг нь бичсэн харагдана. Тэр үгний утга нь: "Бусдыг битгий гоочилж, өөг нь эр. Тэгснээрээ та өөрөө сайхан болохгүй. Харин хэн нэгний талаар хүнд ярихдаа үргэлж сайн сайхан талыг нь л хэлж бай."- гэсэн санааг илэрхийлсэн байлаа.
 

Далай Ламтай санаандгүй таарсан тэмдэглэл


Шарын шашны нүдэнд дулаахан, сэтгэлд түшигтэй тэргүүний зураг, хэлсэн үгнийх нь ухаан хоёр намайг өөрийн эрхгүй тайвшрал, баяр хөөрөөр дүүргээд, эргэн тойрноо ахин нэг сайтар ажиглах хүсэлд яагаад ч юм хөтлөв. Тэгээд хартал хүмүүс яалт ч үгүй хэн нэгнийг хүлээсэн байдалтай сэтгэл догдлон зогсож, цагдаа нар замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь илхэн анзаарагдах нь тэр.

"Би ямар харалган хүн бэ. Түрүүн ийшээ ирж байхад зам маш их бөглөрч байсан. Бас цагдаа нар зам зохицуулж байна, мөн энэ хүмүүсийн байдлыг харахад Далай лам энд ирэх гээд байгаа юм биш үү?" гэсэн бодол толгойд зурсхийж, шуудхан эргэж алхаад, замын цаана бөөгнөрсөн хүмүүс дээр очин энэ талаар асуутал: "Тиймээ" гэсэн хариултыг авав. Ингээд л би тэдний эгнээнд элсэн, замыг хөдөлгөөнгүй болгох цагдаа нарын үгэнд дуулгавартай орж, арагшилж зогсоод, агуу хүнийг хүлээж эхэллээ. Хэдийгээр би тодорхой шашин шүтэж, амиа даатгадаг сүсэгтэн нэгэн биш ч гэсэн шашин бүрийг хүндэлж, аль ч шашны жинхэнэ суут удирдагчид болон оюунлаг сургаальтнуудыг хүлээн зөвшөөрөхийн сацуу дотроо биширдэг билээ. Бүх шашин хүн төрөлхтнийг жаргалын дээдээр амьдруулах гэсэн ганц зорилгын доор өөр өөсрдийн замаар сургааль айлддаг гэж би үздэг. Тиймээс миний хүндэлж биширдэг суутнуудын нэг бол яахын аргагүй  Далай лам юм. 

"Хаанаас ирэх юм бол?", "Ийшээ орох юм байх даа", "Ном айлдах юм болов уу?", "Биднийг оруулах болов уу"- хэмээн хүмүүс бие биенээсээ асууж, "Мэдэхгүй, би сая энүүгээр өнгөрч яваад л..."-гэсэн хариултыг бие биендээ өгцгөөж байв. Гэтэл нэгэн цагдаа Далай Ламыг айлдвар айлдахгүй болохыг хэллээ. Гэлээ ч гэсэн, "Бид ч азтай хүмүүс юм аа"- гэж бараг хүн бүхэн инээмсэглэж байгаад хэлэлцэнэ. Би ч дотроо тэгж л бодож зогсов. Энэ зуур хүн бүр хайртай хүмүүсрүүгээ залгаж, энэ талаар бахархал дүүрэн хэлж байлаа. Би ч ялгаагүй ээжрүүгээ залгаад, хэлээд авсан шүү. 

Саяхан хэсэгхэн хүний бөөгнөрөл болоод байсан тэр хавь нэг мэдэхэд улам олон хүнтэй газар боллоо. Хэн ч юу, зарлаагүй байхад хүмүүс нэг нэгээрээ цугларсаар урьдчилан бэлдэж, төлөвлөсөн тоглолт юмуу, томоохон арга хэмжээний үеийнх шиг маш олуулаа болцгоосон байв. Цагдаа нар эмх журмыг сахиулахаар хичээж, замаар ойртох машинуудыг буцаан, зогсох гэснийг нь болиулан, хүмүүсийг хашлаганы цаана байхыг хүслээ. Миний урд ирж зогссон 7 орчим насны хүүгээ хөл хүнд эхнэртээ хөтлүүлж, бага хүүхдээ тэвэрсэн залуу их л баяртай харагдав. Зам дагасан олон цагдаа нарын бидэнтэй хамгийн ойр байсан нэг нь тэр гэр бүлийн хүүд хандаж: "Миний хүү хойшоо зогсоорой, хүн амьтанд дайруулчихав аа" хэмээн эелдэг хэлэхэд ээж, аав хоёр нь дуу нэгтэйгээр: "Ийм сайхан өдөр ийм азтай цугларсан хүмүүс ухаан мэдэлгүй дайрч, хүүг минь унагахгүй байлгүй дээ"- хэмээн тайвнаар хэлэхэд нь би дотроо энд байгаа зүгээр л танихгүй хүмүүс яасан их амар амгалан, бүгдээрээ хоорондоо ямар их эв түнжинтэй байгааг гайхаад барахгүй байлаа. Уг нь бол задгай талбайд олон хүн цугларсан ямар нэгэн арга хэмжээний үеэр цагдаа нар яаж архирж, хүмүүс яаж тавтиргүйтдэг билээ дээ. Эцэг эх нь хүртэл амь шигээ хайрладаг үртээ энэ л өдөр, ийм олон хүний дунд санаа зовохгүй тайван байсан нь нэгийг хэлнэ.

Ингээд төд удалгүй шилэн байшингийн хаалганаас гурван лам гартаа хадаг барьсаар гарч иртэл хүмүүс шуугиж, дор бүрнээ "Ирж байх шиг байна, ирж байх шиг байна" хэмээцгээж эхлэв. Гэхдээ энэ бол хуурамч "салют" байлаа. үүний дараачийн хэдэн хоромд бие биенээ танихгүй олон хүмүүс зүгээр л нэг нэгэнрүүгээ харан инээмсэглэж байсан нь бараг үргэлж л баргар царайлан, яарсан алхаагаар алхаж, нэг нэгнийхээ дээр гарах гэж тэмцэлддэг зантай манай хотынхоны хувьд ер бусын үзэгдэл мэт санагдсан шүү. Мэдээж бүгд тийм гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Гэхдээ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг, хүйтэнд даараад нэг нэгэндээ улам ойртовч өргөсөөрөө нэгнээ хатгаж шархлуулдаг үхэр зарааны үлгэр шиг монгол зан тэнд огт байгаагүй юм. Тэнд цугларсан хүүхэд, залуус, хөгшидийн зарим нь шилэн барилгын зүүн талын замын хоёр талаар, зарим нь хойгуур нь өнгөрөх замын арын өндөр довжоон дээр эгнэн зогссон байв...

Улаан, цэнхэр гэрэл дээрээ гялалзуулсан тас хар жийп баруун зүгээс айсуй. Ардаас нь нилээн чамин хар жижиг тэрэг болон хэд хэдэн машинууд (машин танихдаа би нилээн муу юм л даа) цувран ирж харагдлаа. Ингээд л "Тэр ирлээ"- гэж миний дотор хэн нэгэн хэлэх шиг болов. Тиймээ тэр мөн байлаа.

өмнөхөн минь шахуу зогссон хар машины арын хар жийпнээс бахим чийрэг биеэ цэвэрхэн хослолоор чимсэн 4-5 залуу гарч ирээд, сүр сар хийн гүйлдэж, урд талын машинд хүрлээ. Их багш тэндээс бууж ирэх нь ээ... Машины хаалгыг залуусын нэг нь онгойлгож, дотроос нь шарын шашны лам нарын хувцастай хэдэн хүн бууж ирэв. Сэтгэл нь хөөрсөн хүмүүс ямар нэгэн шоу үзэж байгаа аятай "үү, үү" хэмээн орилолдон, шүгэлдэж, миний зүүн урд байсан хэсэг залуус бөөгнөрөн, ихэнхи нь гар утсаа гаргаж ирээд, өндөрт өргөн бичлэг хийж эхэллээ. Тэдний ард миний нүдний харах талбай хязгаарлагдсан тул би цүнхнээсээ утсаа яаран гаргаж ирээд бас л өндөрт өргөн бичиж эхлэв. Яг зөв дүрсээ бичиж байгаагаа мэдэхгүй ч утсаа өргөөд л байлаа.

Яаж ийж байгаад хүмүүсийн дундуур толгойгоо гаргаж хартал Далай лам бидэнрүү хараад гараараа даллан амирлангуй инээмсэглэх нь харагдав. "Би ямар азтай хүн бэ"-ийм л бодол тэр үед төрсөн дөө. Хүмүүс ч дээр хэлсэнчлэн дуу чимээ гарган, зарим нэг нь чин сэтгэлээсээ инээлдэн хөхрөлдөж байв. Хэдхэн хормын аз жаргалыг тэнд цугларсан азтай хүмүүст даллах гараараа, инээмсэглэлээрээ, гэгээн дүрээрээ бэлэглэсэн Далай лам ингээд бараа бологчдийнхоо хамтаар барилгаруу ороод явчихлаа.

Хичээлийнхээ цагийг андуурдаг будлиу зангийнхаа ачаар Далай ламыг 10-хан метрийн зайнаас хардаг юм байгаа. 5 цагаас хичээлтэй гэдгээ эртхэн санасан бол энэ үйл явдлын нэг хэсэг нь би болж чадахгүй байсан, хотын иргэдээ бие биенээ танихгүй ч гэсэн хоорондоо инээлдэн, нөхөрсөгөөр яриа өдөж, ямар нэгэн сайхан зүйлрүү хошуурахаараа нэг нэгнийгээ хойш унагаж, урагш түлхэлгүй маш амгалан тайван байж чаддаг юм байна гэдгийг олж мэдэхгүй байх байсан. “Жаахан манараа байх заримдаа үнэхээр хэрэгтэй юм байна шүү”- гэж бодсон шигээ буцаад алхаж байхад бөөн баяр баясгалан надаар дүүрч байлаа. үгүй ээ, энэ бол эгоист зангаас үүдэлтэй, Далай ламыг харсандаа бахадсан баяр баясгалан биш байв. Харин тэр агуу хүний нүүрнээс тодрох инээмсэглэл, нин амарлингуй төрх, бас түүнийг ирж яваа гэсэн сурагаар нь л цугласан тэр олон хүмүүсийн сайхан уур амьсгалаар тэтгэдсэн хайранд өлгийдөөстэй баяр хөөр байлаа.

Гэртээ ирээд утасныхаа бичлэгийг харсан чинь яг тэр агшны дүр зургийг буулгаж чадаагүй, дандаа машины орой, шатаар өгсөх бараа бологчдынх нь орхимжны хормойг авсан байна билээ. Түүнийг нүдээрээ харах гэж байгаад гартаа барьсан утсаа мартчихаж л дээ. Гэхдээ би харамсаагүй ээ. Яагаад гэвэл зураг, дүрст бичлэг дээрээс л олж хардаг тэр суут хүний төрхийг бодитоор нь хэдхэн метрийн зайнаас нүдээрээ тольдоод, ер бусын өвөрмөц мэдрэмжийг төрүүлсэн бодит оршихуйгийнх нь тусгалыг толгойдоо, зүрхэндээ хадгалж үлдэх ёстой байсан болоод л бичиж авч чадаагүй байх гэж бодсон. Бас өөрөө өөрийгөө таньсан нэгний дулаахан инээмсэглэл, цацруулах гэрэл гэгээ нь ямар олон хүнийг нэгтгэж, байгаа газартаа ч төдийгүй өөрийнхөө сураг төдийхнөөр ямар олон харилцааг аврах чадалтай байдгийн бэлэн гэрч нь болсон. Хүн гэдэг амьтан хайрын бүтээл болохоороо хичнээн эмнэг араншинтай байсан ч, яаж сэтгэлийн дарамттай амьдарч байлаа ч гэсэн алтны хажуудах гууль шарлахын үргэлээр энэрэл хайрыг тээгч нэгний хажууд өөрийн эрхгүй тэнгэрлэг болж хувирдаг юм байна. Мөн хамгийн гол нь хүн бүхэн хичээвэл өөрөө өөрийгөө таньж, хүний биеийг олж төрсөн Дээрхийн гэгээнтэн шиг болж чадна гэдгийг би мэддэг болохоороо үнэхээр сайхан байлаа. Эрдэнэт хүн хүсээд, хичээвэл чадахгүй зүйл гэж үгүй болохоор л тэр. Ийм нэгэн явдлын талаар хүүрнэн бичих хүслээ дарж чадаагүй миний тайлагналтай хамт байсан танд баярлалаа.

Далай Лам, Танд хүн төрлөхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? 

Гэсэн асуултанд: “Хүн. Яагаад гэвэл хүн мөнгө олхын тулд бүх л эрүүл мэндээ золиослодог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олхын тулд бүх олсон мөнгөө золиослодог... ... Тэгээд тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чададгүй. Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг.

Бичсэн. Б.Хаш-Эрдэнэ

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419