Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Баян-Өлгий, Дундговийн нутаг, Говь-Алтай, Ховд, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 6-8 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР: Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
|
2019 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи говийн бүсийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэй уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. |