Ой хүрээгүй хүнийг алж болно
Монгол ээжүүд өдөрт дунджаар 111 шинэ хүн эх орондоо бэлэглэдэг. Нялх үрсийн дуу айл гэрийн жавар үргээж амьдралын утга учир аз жаргалыг айл өрх бүрт авчирдаг. Алаг үрсээн тэвэрсэн эцэг эхчүүд аз жаргалаар дүүрэн амьдарч байна. Монгол эх орондоо өөрийгөө орлож үлдэх удам угсаагаа таслахгүй түүчээлсэн Бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ баярлалаа. Монголчууд бид 500 гаруйхан мянгуулаа байсныг бодвол эдгээр жилүүдэд эрүүл саруул 2,7 саяуулаа болоод байна. Дэлхий дээр 2 сая ажилтантай нэгхэн компани WALMART гээд хэд хэдээрээ бий.
Залуу хосууд хоёр хүүхэд төрүүлж өвгөн эмгэн болоход нэг нь ханийг нь нөгөө нь өөрийг нь орлож үлдэнэ. Тэд эх орондоо хүн бэлэглэж чадсан уу? 2+2=0 Монголчууд бидэнд алаг үрээ хэвлийдээ тээгдсэн цагаас нь эхлэн насыг нь тоолдог ёс бий. 10 жилд нэг удаа хийгддэг хүн амын тооллого хийсэн ажлын хэсгийхэн хүн амыг өсөөгүй гэдгийг яаж зарлахаа мэдэхгүй тэвдэж байна. НЭГ ӨРХ 2 хүүхэд төрүүлхэд Монголын хүн ам лав өсөхгүй нь... Ийм байхад нэг жилд 13100 орчим хүүхэд хэвлийдээ цаазлуулж байна. Энэ тоо бол зөвхөн улсын чанартай эмнэлгүүдийн амийг нь тасалсан хүүхдийн тоо.
ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД, ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД хичнээн монгол эхийн хэвлийд цаазын ял гүйцэтгэсэн бол. Мөнгө авч хүн алдаг эрх энэ нийгэмд байгаа нь ямар учиртай вэ? Би гайхаж байна. Ядуу байгаа учраас хүүхэд төрүүлээд яах юм бэ. ҮНДЭСТНЭЭРЭЭ МӨХ. Энэ даалгаврыг хэн бидэнд өгөв. Зах зээлийн нийгэмд шилжсэний 20 жилийн ойгоор 262 000 орчим монгол иргэнээ хэвлийд нь цаазалсан тухай хэн мэдэж байна вэ? 0-20 орчим насны 262000 залуучууд эхнээсээ ээж аав болон бидний дунд амьдрах байлаа. Бүгд оршуулагдсан.
Намайг заавал эргэж тэврээрэй ээж ээ...
Залуу хосууд хоёр хүүхэд төрүүлж өвгөн эмгэн болоход нэг нь ханийг нь нөгөө нь өөрийг нь орлож үлдэнэ.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ!!!
Нийтлэлч: Б.Түвшинтөгс