Мексикийн хойд хэсэгт орших Коауила мужид “Bombardier Challenger 601” нисэх онгоц унаж, онгоцонд сууж явсан бүх хүн амиа алджээ. Бүс нутгийн аюулгүй байдлын яамны мэдэгдсэнээр, ослын улмаас онгоцны багийн 3 гишүүн, 10 зорчигч амиа алдсан байна.
Энэ ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Урьдчилсан мэдээллээр, нисэх онгоц аянганд цохиулж, нисгэгч ослын буулт хийхийг оролдсон байна.
Зорчигчид Лас Вегас хотод болсон боксын тулааныг үзсэнийхээ дараа Нуэво-Леон мужийн Монтеррей хот руу буцахаар уг агаарын тээврийн хөлөг онгоцонд суужээ. Онгоц өнгөрсөн ням гарагийн 18:30 цагт газардах ёстой байсан аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ