Нүүрс тээврийн үнэ буурсан тул жолооч нар ажил хаяхаар боллоо

Нүүрс тээврийн үнэ буурсан тул жолооч нар ажил хаяхаар боллоо

Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд одоогийн байдлаар хүнд даацын 13 мянга гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж байгаа билээ. Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг. Учир нь, урд хөршид  ашиглагдахаа больсон машинуудыг хилээр оруулж ирж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдэлтэй осол аваар гарч жолооч нар амь нас, эрүүл мэндээр хохирсоор байгаа билээ. Тухайлбал,  өнгөрсөн  сарын 13-нд Ухаа худагаас Гашуунсухайт чиглэлд явж байсан нүүрс тэвээрлэлтийн “Nord benz” маркийн хүнд даацын шланзны руль нь гэнэт түгжигдэж осол гарсан байна.

Нүүрс тээвэрлэлтийн замд осол гарсан хэвээр байна

Жолооч Б нь туршлагатай нэгэн байсан учраас  машиныг зөөлөн унгасан ч өөрөө хүнд гэмтэл авчээ. Түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан ч нурууны хүнд гэмтэлтэй одоогоор Улаанбаатар хотод ГССҮТ-д хагалгаанд ороод байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар бид түүний эхнэр болон өөртэй нь утсаар холбогдож мэдээлэл авсан юм. Тэр хэлэхдээ “Би нүүрс тээвэрлэлтийн жолоочоор тав дахь жилдээ ажиллаж байна. Тэр өдөр Цагаан хад нэлээн дөхсөн байсан. Осолдсон хэсэгт замын эвдрэлийн ихэнх нь таардаг. Гэтэл гэнэт руль түгжигдсэн. Түгжээг гаргах гэж өчнөөн оролдоод гаргаж чадаагүй. Хятад эзэнтэй компанийн машин барьдаг. Техникийн бүрэн бүтэн байдалд ер анхаардаггүй. Тэр компанийн нэрийг ч сайн мэдэхгүй. Хятад,  монгол хоёр залуу бидэнтэй холбоотой ажилладаг. Мөнгөө тэд нараар дамжуулж авдаг. Эмнэлэг дээр эргэж ирээгүй байна. Эхнэртэй уулзсан,  нөхөн төлбөр өгнө гэж ярьсан байсан. Одоогоор өгсөн юм алга” гэв.  Өмнө тус компанийн мэдлийн хоёр машин унаж, нэг жолооч амь насаа алдсан бол нэг нь мөн хүнд гэмтэж байжээ. Энэ мэтчилэн Ухаа худагаас Гашуунсухайт чиглэлд явдаг нүүрс тээвэрлэлтийн замд хяналт сул, осол аваар ихтэй, жолооч нарын амьдрал бүрхэг хэвээр байна.

Засгийн газрын үүрэгт ажлууд хэр урагшилж байна?

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа энэ мэт хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гарган ажиллаж байна. Тодруулбал, юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасан. Энэ хүрээнд  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг  үүрэг болгосон. Тэгвэл бидний авсан мэдээллээр аймаг, орон нутгийн зүгээс энэ асуудалд  анхаарч, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 165 дугаар тогтоол гаргаж,  орон нутгийн өмчит тээврийн үйлчилгээний төвийг Цагаан хаданд байгуулах шийдвэр гаргажээ.Энэхүү тээврийн үйлчилгээний төв нь авто тээврийн оношилгоо, засварын төв, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний төв гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах аж. Ингэснээр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн хүнд даацын тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог газар дээр нь хийж, шаардлага хангасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах суурь нөхцөл бүрдэх юм байна.

Авто оношилгооны төвийн барилгын ажил энэ сард эхлэх бөгөөд ажиллах боловсон хүчнээ хүнд даацын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгч урд хөршид дадлагажуулан ажилуулахаар төлөвлөжээ. Саяхан Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын цагдаагийн албан хаагчтай бүрэлдэхүүн Цагаан хад суурьшлын бүсэд үүсээд байгаа иргэдийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор хууль бусаар үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Асуудлын гол нь тухайн бүсэд байнгын оршин суудаг 7200 иргэн байдаг. Харин түр оршин суугчид 20 мянга хүрч уугуул оршин суугчдаас давсан байна. Үүнээс шалтгаалж тухайн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн гэмт хэргийн холбогдолтой дуудлага мэдээллүүд тасардаггүй ажээ. Өөрөөр хэлбэл, сууршлын бүсээр өдөрт 20 мянга гаруй  иргэн дайран өнгөрөхийн зэрэгцээ бүртгэлгүй иргэд болон  тээврийн хэрэгслийн  жолооч нар байнгын үйл ажиллагаа эрхэлснээр нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг аж. Түүчлэн 12 цэгт согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгосон нь хүн амын тоотой  харьцуулахад хэтэрсэн байгаа юм байна. Үүнийг цуцлах, бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлэх Засаг даргын шийдвэр гаргасан аж.

Хяналт шалгалт ихсэх тусам хулгайн замын осол их гардаг

Үүнээс гадна Цагаанхадны Гаалийн хяналтын бүсээр нүүрс тээвэрлэлттэй холбоотой жолооч нарын дунд маргаан үүсэх, хууль бус иргэд нүүрсний тээвэр хийх зэрэг зөрчил түгээмэл гардаг байна. Цагдаагийн байгууллагаас Цагаан хаданд  үүсээд байгаа асуудлыг цэгцлэх оршин суугчдын эрхийг хамгаалах зорилгоор албан хаагчдын тоог нэмэгдүүлэн байнгын хяналт  тавьж буйгаа мэдэгдсэн юм. Энэ үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм. Гэвч манай эх сурвалжийн ярьснаар Цагдаагийн газраас жил бүр нэмэлт хүн хүч гаргаж ажилладаг ч үр дүнгээ өгдөггүй. Учир нь гэрээт цагдаа нар жолооч нарыг л торгохоос биш уг тээврийн хэрэгсэлийн эзэмшигч компанид хариуцлага тооцдоггүй. Жолооч нарыг доод тал нь 150 мянган төгрөгөөр торгодог. Надад одоо 700 гаруй мянган төгрөгийн торгуулийн хуудас байна. Тэд машиныг гаднах  өнгө үзэмжийг нь харж торгуулиа ногдуулдаг. Доторх эвдрэлийг нь хардаггүй. Гэрээт цагдаа нарыг “шидэт дохиур” гэж нэрлэдэг.  Яагаад гэвэл тэд мөнгө хийх гэж л энд ирдэг. Ирэхдээ төв байгууллагадаа гэрээт цагдаа болох гэж мөнгө төлдөг гэж байсан. Уг нь олон улсын тээвэр хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниуд тэдний бүртгэлд байдаг. Нөгөөтэйгүүр бүртгэл нь монгол компанийн нэр дээр байдаг ч эзэд нь хятад хүмүүс. Хятад эзэд хэзээ ч машины бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаггүй гэж байв.  Мөн хяналт шалгалт үргэлжлэх хугацаанд Цагаан хаданд нөхцөл байдал өмнөхөөсөө илүү хүнд болдог. Цагдаа нар зөвхөн тодорхой хяналтын цэг, постонд эргүүлээ чангатгадаг. Гэтэл жолооч нар тэднээс зугтах гэж хулгайн зам энэ, тэрүүгээр гаргаж байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг.  Үүнээс болж осол аваар ч гардаг. Мөн торгуулиар мөнгөжих гэж л хяналт хийдэг гэж хэлэхэд буруудахгүй” гэв.

2000 жолооч ажил хаяна гэв

Өчигдөр “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээврийн компаниудын эрх ашгийг хамгаалах нэгдсэн зөвлөл”-өөс хамтран  хэвлэлийн хурал хийлээ.  Хурлаар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн үндэсний компаниудын 2000 жолооч  ажил хаяхаа зарлаж   Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  даргад албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Учир нь БНХАУ-ын талаас нүүрсний тээвэрлэлтийн үнийг буулгах шийдвэр гаргасан нь үндэсний тээврийн компаниудыг алдагдал хүлээхэд хүргэлээ. Энэ сарын 3-наас эхлэн нэг км-ийн нүүрс тээвэрлэлтийн үнийг нэг дахин буулгажээ. “Ингэснээр нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд худалдан авагч Хятадын талтай гэрээ байгуулан ажиллаж, тэдний хэлсэн мөнгөөр тээвэр хийж, өгсөн мөнгийг авч байна. Нүүрс тээврийн үнэ өмнө нь нэг тонн тутамд 115 юань байсан бол  70 болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 65 юань болсон” хэмээн Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ хэллээ. “70 юань болсноор 65 тонн нүүрс тээвэрлэдэг нэг машины тээврийн хөлс нь нэг сая 788 мянган төгрөг болно. Тээвэрлэлтийн туршид шаардагдах түлшний үнэ гэхэд 765 мянга, автозамын хураамж 208 мянган төгрөг болон бусад зардал нийлээд нэг тээвэр хийх зардал нийт зардал 1.5 сая төгрөг болдог. Гэтэл цаана нь компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд 300 орчим мянган төгрөг яавч хүрэхгүй. Тиймээс зогсолт хийхээр болж байна” гэв. Автотээврийн тухай хуулийн 6.1.7 дэх заалтад жишиг үнэ тогтоож мөрдүүлэх тухай заалт бий. Үүний дагуу 2013 оны долдугаар 10-нд жишиг үнийг шинэчлэн батлах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын 162 дугаар тушаалыг баталсан. Үүнд 100 км-ээс дээш тээврийн зайд нэг тонн км ачааны үнэ хамгийн багадаа 216 төгрөг 56 мөнгө байна гэж тогтоосон байдаг тухай тээвэрчид мөн хэлж байв. Харин 70 юань нь жишиг үнийн тал хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс тэд Засгийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулах тухай шаардлага хүргүүлж байна. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү “Одоогийн нөхцөл байдалд бидэнд худалдан авагч талын үнийг дагахаас өөр сонголтгүй. Тиймээс төр засгийнханд шаардлага хүргүүлж байгаа.

Тодруулбал, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 230 км уртын тээвэрт нэг тонн тутамд 70 юань, богинын 20 км-ийн тээвэрт нэг тонн тутам нь 120 юань байгаа хэт зөрүүтэй үнийн харьцаа бий болсон талаар нээлттэй  сонсгол хийх, нүүрс худалдан авах гэрээнд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, гэрээг яаралтай шинэчлэх, нүүрс тээвэрлэх эрхзүйн орчныг сайжруулах талаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны дотор зохион байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлж байна” гэлээ. Мөн тэд ойрын гурав хоногт Засгийн газар арга хэмжээ авч өгөхгүй бол уурхайд зам хааж, зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр энэ алхам нь олон хүндрэлийг үүсгэж болох ч тээврийн асуудлыг 100 хувь айлын талд өгсөнөөс үүдэн бий болсон асуудлыг шийдэхийн тулд үүнээс өөр аргагүй боллоо гэж байв.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419