Москва хотод "Аэрофлот"-ын онгоц сүйрч, 41 хүн амиа алджээ
Өнгөрөгч ням гарагийн үдээс хойш Москвагаас Мурманскийн чиглэлд хөөрсөн Сухой Супержэт 100 нисэх онгоц осолдлоо. Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван ажилтан явснаас 41 нь амь үрэгдэж, 37 хүн амьд үлдсэн байна. Аэрофлотын СУ 1492 чиглэлийн онгоц хөөрснөөсөө хагас цагийн дараа техникийн шалтгаанаар буцаж, Шереметьевогийн нисэх буудалд газардсан юм. Газардах үеэр онгоц ойж буухдаа газарт хүчтэй мөргөснөөс хөдөлгүүрээс нь гал гарч эхэлсэн байна. Аврагдсан хүмүүсээс гурвынх нь бие муу, эрчимт эмчилгээний тасагт байгааг ОХУ-ын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор хоёр хүүхэд байсныг мөн мэдээлсэн байна.