Баялгийн эзэн Монголчууд "ӨР"-өнд орсны учрыг ярих уу, болих уу?
1. Оюутолгойг ашиглуулаад Монголын тал 2,645 $-ийн өртэй үлдэнэ.
Оюу толгой төсөл /2016-2108/
Нийт ногдол ашиг 34.443 сая ам доллар
Монгол улс /34%/-ын хүртэх ашиг 11.710 сая $
Хөрөнгө оруулагч РиоТинто/66%/-ын хүртэх ашиг 22.732 сая $
Монголын тал 34 хувьдаа ноогдох санхүүжилтийг Хөрөнгө оруулагчаас6.5 хувийн хүүтэй зээлж , ирээдүйд хүртэх ногдол ашгаасаа буцаан төлөх гэрээтэй.Зээлсэн мөнгөө хүүтэй нь бодохоор төслийн нийт хугацаанд Монголын тал хөрөнгө оруулагчдад 14.355 сая ам $ төлөх тооцоо гарч байна. Энэ нь Монголын талын хүртэх ноогдол ашиг 11.710 сая $-оос давсан өр гарч байгаа биз. Оюу толгойн зэс алтаа өгсөн мөртлөө өөрсдөө өрөнд орж үлдэхийн гол гогцоо энд л байгаа юм
Монгол улс /34%/-ын хүртэх ашиг 11.710 сая $
Монгол улс /34%-д оногдох хөрөнгө оруулалтдаа авсан зээл 14.355$
Зөрүү 2,645 сая $ -ийн өртэй үлдэнэ.
Энэ өрөө Монгол улс “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” –өөр авч байгаа 2,5 хувийн татвараасаа л төлнө. Уг нь энэ татвар 5 % байсныг Оюу толгойн гэрээ батлагдахын өмнө 2,5% болгон бууруулсан билээ.
2. Өрөнд оруулах технологи
Хөрөнгө оруулалтын зардлаа өсгөхийн хирээр Монголын талын 34 хувьд оногдох зээл дагаж нэмэгднэ. Оюу толгой 2016-2108 оны үйл ажиллагааны зардалд нийтдээ 72,689 сая ам зарцуулахаар тооцсон нь ТЭЗҮ-д тусгасан /20,355/ дүнгээс 3,5 дахин өссөн байна. Яг ийм байдлаар хөрөнгө оруулалтын зардал 2,2, тээврийн зардал 4,9, менежментийн төлбөр 3 дахин өссөн байна. Энгийн логикоор бодоход Оюу толгойн орд газраас нийт 34, 4 сая ам долларын ногдол ашиг хүртэхийн тулд түүнээс 2 дахин их зардал гаргана гэж байхгүй учраас энэ бол ЗОХИОМОЛ зардал гэж ойлгож болно.
3. Зардал өсөх нь хэнд хэрэгтэй вэ?
Оюутолгойн төсөлд ажиллаж байгаа Менежментийн баг нь “ хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 6 хувийг авах”-аар гэрээнд тусгасан. Менежментийн багийн гол ажил уг нь төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, бага зардлаар ихийг олох байтал Оюу толгой дээр эсрэгээрээ. Хэдий чинээ их зардал гаргана төдий чинээ менежментийн багийн хүртэх ашиг нэмэгднэ. ТЭЗҮ-д заасан 20,3 тэрбумын 6 хувийг хүртэх үү? Эсвэл зориудаар өсгөсөн 72,6 тэрбумын 6 хувийг хүртсний аль нь менежментийн багт ашигтай байх вэ? Мэдээж хоёрдахь нь.
4. Менежментийн багаас гадна Рио Тинто группын үйлчилгээний төлбөр 2 тэрбум $
Энэ бол менежментийн үйлчилгээтэй давхцсан ямар ч хэрэггүй үйлчилгээ. Энэ нэмэлт төлбөрөөр Рио Тинто групп зардлаар дамжуулан өөрт ноогдох үр ашгийг нэмэгдүүлэх нэг арга нь.
5. Оюу толгойн ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа 3 гишүүн ажлаа хийгээч!!!!
Ганцхан жишээ хэлье. Монгол улсын ААНОАТ-ын тухай хуулийн 17,2,9-д “Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар ноогдуулна” гэж заасан байхад Татварын Ерөнхий газрын дарга 2015.05.15-ны өдөр албан тоот гаргаж “Тухайн ажил үйлчилгээг зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн бол татвар төлнө” гэж заажээ. Үүгээр бүх зүйл цахимжсан энэ үед хилийн гадна тухайлбал Бээжинд суугаад ОТ-д ажиллаж байгаа гадаадын ажилчдыг татвараас чөлөөлжээ. Хуулиас давсан энэ зохицуулалтыг зөвхөн оюу толгойд олгосноор улсын төсөвт орох байсан 3 тэрбум ам долларыг тэдэнд хөнгөлөлт болгон өгчээ.
6. ТЭЗҮ бол уг нь орд газрын Үндсэн хууль... Гэвч
Манай тал хөрөнгө оруулагчдыг батлагдсан ТЭЗҮ-ээр явахыг шаардах ёстой. Гэтэл гэрээнд:”ТЭЗҮ нь тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлээс хамаарч , өөрчлөгдөж болзошгүй бөгөөд эрх зүйн хувьд заавал мөрдөх бичиг баримт биш болохыг талууд хүлээн зөвшөөрөв” гэсэн нь Монгол улсын хүртэх өгөөжийг баталгаажуулах боломжгүй болгож байна
Оюутолгойн луйврыг яриад байвал ДАЛАЙ ДАЛАЙ..... Цааш нь Ярих уу? Болих уу ?
Сэтгүүлч Б. Отгон