УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна..
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно.
2019 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмлол үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Идэр, Тэс, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
|