Хүн төрөлхтний хэлнүүд устсаар байна...

Хүн төрөлхтний хэлнүүд устсаар байна...

Хэдийгээр хүн төрөлхтөн бид харцаараа, зан дохиогоор, зүрхээрээ, хайраар, хөгжмөөр гээд олон төрлөөр бие биенийгээ мэдэрч ойлгож чадах боловч ХЭЛ бол яах аргагүй бидний харилцааны маш чухал хэрэглүүр төдийгүй бидний соёл, бидний сэтгэхүйн хамгийн тод тусгал. өнөөдөр дэлхийн хүмүүс бид нийт 5651 төрлийн хэлээр ярьж байна. Хэдийгээр улс төр, эдийн засаг, газар нутгийн байдлаараа дэлхийн хүмүүс бид 224 улс болон бүс нутагт хуваагдан, хилийн зурвасын наана цаанаас бие биенээ харж тоглоод байгаа болохоос биш үнэндээ хэл, сэтгэхүйгээрээ ялгавартай 5651 улс үндэстэн гэж хэлж болмоор юм шиг надад санагддаг.Хамгийн аймшигтай баримтыг дэлгэхэд, дэлхий дээр 14 хоног тутамд бүхэл бүтэн нэг соёл, нэг хэл устан үгүй болж мартагдаж байна.

 Сүүлийн 500 жилд хүн төрөлхтөн нийт хэлнийхээ 50 % -ийг мартаж, ирэх 50 жилд одоо байгаа хэлнийхээ мөн 50 % -ийг гээж мартах аюулд өртөж болошгүй байна гэж судлаачид сануулсаар байна.үнэхээр нэг хэл устана гэдэг нь нэг соёл устаж байна гэсэн үг. Харин нэг соёл устана гэдэг нь нэг үндэстэн, нэг улс устаж байна гэсэн үг.Даяаршлал бол хэл соёл усгтах аюул тээгч бөмбөгДаяаршлал, Глобалчлал дэлхийн улс гүрнүүдэд эдийн засгийн хувьд маш том боломж авчрах сайшаалтай хэрэг байх. Харин миний хувьд энэ бол дэлхийн хэлнүүд устахад хүрч байгаа хамгийн том шалтгаан хүчин зүйл. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч том гүрнүүдийн хувьд асуудал маш өөдрөгөөр төсөөлөгдөн байгаа байх.

Тиймдээ ч тэдний хэл соёл дэлхийд ноёлогч байр суурь эзэлж, харин бага хүн амтай, жижиг улсын хэл соёл түүнд нь нугачин дарагдаж, бүдгэрч, булингартаж байна. Бидний хувьд глобалчлал гэж юу юм бэ?  Түүнийг аюул гэж харах уу? Боломж гэж харах уу? Хэл соёлоо хэрхэн авч үлдэх вэ? Сайн бодох хэрэгтэй. үнэндээ Америк, Англи, Франц, Хятад гээд дэлхийн том том гүрнүүд өөрсдийн хэл соёлоор дамжуулан дэлхийд ноёрхлоо тогтоох гэж өрсөлдөн уралцаж байгаа энэ үед жижиг улс орнууд хэл соёлоо хамгаалах талаар маш их санаа тавьж дорвитой ажлууд хийх хэрэгтэй нь аминд тулсан шаардлага болоод байна.

Уржигдар хичээл тарсны дараа бидний 4 нөхөр сургуулийн хоолны газар нэгэн сэдвийн дор баахан ярилцаж санал бодлоо хуваалцан сууваа. Энэ сэдэв нь мэдээж өөр өөрийн орны төрөлх хэлний тухай байсан юм. Гана хэл, Мали хэл, Солонгос хэл, Монгол хэл.  
 
Солонгос бол эдийн засгийн хувьд хөгжингүй орон. Харин Монгол, Гана, Мали гурав бол эдийн засаг буурай, нийгмийн хөгжлийн түвшин хоорондоо их төстэй, шуудхан хэлэхэд хөгжиж байгаа орон буюу ядуу улсуудын эгнээнд мөр зэрэгцэн яваа юм.  Гэхдээ надад энэ нийгмийн болон эдийн засгийн талын тодорхойлолт тийм ч сонин биш ээ. Харин хэл соёлын хувьд энэ 4 улс орон ямар ялгаатай хийгээд  даяаршлалын нөлөөнд өртөж байгаа эсэх нь надад хачин сонин байв. 

Өмнөд Солонгос.

Солонгос улс 1910-1954 оны хооронд Японы клоничлолд байсан бөгөөд 1953 онд Солонгосын хойг 2 хуваагдаж, дайныг эцэслэн дуусгасан. Ингээд мөн оны 10 сард Солонгос Америк хоёр орон  Цэрэг армийн холбоо байгуулж, улмаар Америк 28500 цэргээ Солонгос руу илгээсэн байдаг. үүнээс хойш хөдөө аж ахуйн уламжлалт хэвшилтэй байсан өмнөд Солонгос экспортыг суурь болгон, гадагш чиглэсэн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж 40 жилийн хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орон болсон. За энэ баримтууд ч яахав. Гол яриандаа оръё. өнөөдрийн Солонгос хэл соёлын хувьд Америкийн соёлын нөлөөг асар их авсан бөгөөд Солонгос хэлний үгсийн сангийн 10 % -аас их хувийг эзэлж байгаа англи хэлний үгийн сан үүний тод илрэл юм. Солонгосын залуучууд энэ байдлаа халахыг их эрмэлздэг тухай Цуй Мин Жүн хэлсэн билээ. Тэр бас Солонгос залуучуудын дунд Англи үг хэрэглэвэл 1 пиво уухаар торгуульдаг тоглоом байдаг тухай ярьсан. 

Гана. 

Гана нь Баруун Африкийн нэгэн жижиг улс. Эдийн засаг, улс төрийн хувьд Африкийн хамгийн тогтвортой улс гэж Мари хэлсэн юм. Ганад Гана хэл гэж байдаг. Мэдээж дотроо олон нутгийн аялгатай. Гэвч энэ улс 1874 онд Их Британий клончлолд орж, 1957 онд автономит эрхтэй салан тусгаарлаж, улмаар 1960 онд бүрэн тусгаар улс гэдгээ зарласан. Хэл соёлын хувьд Английн нөлөөнд асар их автсан бөгөөд одоогийн албан ёсны хэл нь Англи хэл бөгөөд Гана хэлээр яригч хүмүүсийн тоо асар их цөөрсөн. Ажилд орох, хүнтэй анх танилцах зэрэгт заавал англиар ярих ёстой бөгөөд хэрэв Гана хэлээр яривал соёлгүй бүдүүлэгт тооцогддог гэж Мари ярьсан юм. 
 
 Мали. 

Мали улс нь 1800 оны сүүлчээр Францын клоничлолд орж, 1959 онд  тусгаар тогтносон. Төрөлх нь хэл нь БАМБАРА(Bambara). Францын клоничлолд олон жил байсан тул францаар яригч хүмүүс олон болсон бөгөөд одоогийн албан ёсны хэл буюу 1 дүгээр хэл нь Франц хэл юм. Тиймээс Бамбара хэлээр ярьдаг  хүмүүсийн тоо өдрөөс өдөрт багасч байна. Малид "Бамбараа хэлээр хэн сайн ярьж чадах вэ?" нэртэй радио нэвтрүүлэг олны талархлыг маш их хүлээсэн тухай Таоффек Тоурү ярьсан бөгөөд энэ нэвтрүүлэгт оролцогч нь хөтлөгчтэй 5 минутын турш Бамбара хэлээр ярих ёстой ба нэг ч франц үг хэрэглэж болохгүй. Энэ нэвтрүүлгийн ялагчид үргэлж 60 аас дээш насны хөдөөний хүмүүс байсан тухай Таоффек Тоурү бас ярьсан юм. Бамбараа хэлээр Малигаас гадна баруун Африкийн хэд хэдэн улс орон ярьдаг боловч англи, франц хэлний нөлөөгөөр Бамбара хэл нилээд хувирч, хоорондоо хэлэлцэхэд ойлголцохгүй байдал үүсэх болсон гэнэ. 
 
Бамбара хэлээр 2.7 сая хүн ярьдаг гэж Wikipedia дээрээс сая уншлаа. Гэвч хэрэв Франц, Англи, Араб хэлний нөлөө их байсаар байвал энэ хэл ойрын 50 жилд бас мартагдаж, мөхөж болзошгүй юм. Ийм нэгэн хэл, ийм нэгэн соёл байгааг ядаж бидний нэг ч гэсэн мэдэж, мэдэрч чадвал түүний насыг уртасгах боломж тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Бамбара хэлээр дуулсан нэгэн сайхан дууг сонсгоё. Дууг сонсохдоо болуул чин зүрхнээсээ мэдрээрэй. Мали улсын дуучин Habib Koite дуулж, хөгжмийг ардын хөгжмийн зэмсгүүдээр тоглосон. Дууны нэр "И МАДА ". И Мада гэдэг нь Африкийн 2 утастай гитар юм. 

Дууны үг нь:  

" И Мада, Мада...аядуухан дугар, уясан дуул.
Сэтгэлийг минь илэрхийлэн дуул.....
Яагаад гэдгийг мэдэхгүй юм
өнөөдөр би түүнтэйгээ тааралдсангүй.
Хайрт минь, надаас харцаа битгий нуу
Чамд хайртай гэдгийг минь нар, сар, одод
бас цөөрмийн ус цөм мэдэж байгаа.
Тэднээс асуувал тэд чамд лавтай хариулна
Чи өөрийн оюун сүнснээсээ бас асуу
Тэр ч чамд үнэнийг хэлэх болно
Чи минь уурлаж байхдаа ч, инээж байхдаа ч хөөрхөн
Надруу харсан ч хараагүй ч,
Надтай ярьсан ч яриагүй ч
Чи  миний хайрт хүн, сэтгэлийн гүнж
И Мада, Мада...аядуухан дугар, уясан дуул.
Сэтгэлийг минь илэрхийлэн дуул...."
Харь үгийг зээлэхдээ монголжуулж авмаар байна... 
 
Аль ч хэлэнд харь үгийн сан байдаг бөгөөд энэ нь нийгэмд шинэ хэрэглээ, шинэ соёл орж ирэх үед үгсийн санд дагаж орж ирдэг гэж ойлгож байна. Гадаад үгийг шууд зээлэх болон дүйцүүлэн орчуулах замаар эх хэлний үгсийн санд оруулж болно. Харь үгийг үгсийн сандаа зөв бодлогоор зөв оноон оруулж чадах юм бол нь эх хэлний цэвэр байдалд муу нөлөөгүй бөгөөд харин ч эх хэлээ баяжуулж, хөгжүүлж байна гэсэн үг. Харин бидний хувьд гадаад үгийг их хэмжээгээр шууд зээлж байгаа нь томоохон сөрөг асуудал юм. Бусад улс орон харь үгэнд хэрхэн хандаж байгааг өөрийн мэдэж байгаа жишээн дээр ярихад....

Барууны соёлын давалгаа бидэнд битгий хэл Хятадад хүртэл хүрээгээ хүчтэй тэлж байгаа нь тэдний санааг зовоож байна. Даяршлалыг дагаж Хятад хэлний үгсийн санд олон үетэй үгнүүд ихээр орж ирэх болсон. Гэхдээ хятад хэл нь дүрс үсэгтэй тул харь үгсийг шууд авах боломж хомс юм шиг санагддаг. Тиймээс ямар нэг харь үгийг эх хэлэндээ оруулахдаа Хятадууд утгачилан, хятаджуулж авдаг.

Жишээ нь: 

Pampers гэдэг үгийг 帮宝适 Банбаоши гэж оруулсан. Банбаошо гэдэг нь Памперс гэдэгтэй дуудлагын хувьд төстэй бөгөөд ханзны утгуудыг тайлах юм бол  帮 туслах  宝 хүүхэд 适 тааламжтай буюу утгачилбал Нялх хүүхдийг таатай байлгах туслагч гэсэн үгс болж байгаа юм. За тэгээд Хятадаар дүүрэн ормол үгс байна. Гэхдээ Нангиад нөхдүүд айхтар, хэлний боломж нь хязгаарлагдмал тул хэзээ ч гадаад үгийг шууд зээлж авна гэж байхгүй. 
 
Монголчууд бас гадаад үгийг монголжуулж авах юмуу түүн дээр дөрөөлж шинэ үгийн санг бүтээгээсэй гэж би боддог бас хүсдэг. "Глобус" гэдэг үгийг монгол хэлэнд оруулахдаа Ц.Дамдинсүрэн гуай "Бөмбөрцөг" хэмээн эх хэлэндээ гайхамшигтайгаар оноон орчуулсан тухай сонсож байсан санагдана. Хэрэв би буруу санаагүй бол шүү дээ.  
 
Харь үгийг монголжуулахдаа үг хэмнэлтийн зарчмыг баримтлахгүй бол хэтэрхий урт үетэй буюу олон үгнээс бүтсэн үг хүмүүсийн хэрэгцээг хангахгүй улмаар нийтэд түгж чадахгүй байх гэж бодож байна.  Жишээ нь Табочки гэж үг байна. Уг нь Табочкийг гэрийн шаахай гэж нэрлэж заншиж болмоор. Гэтэл гэрийн шаахай гэхээр табочки гэснээс даруй 1 дахин их цаг зарцуулагдах тул хурд, цаг хугацаа маш үнэтэй болсон энэ нийгэмд табокчи л бидний хэрэгцээг хангаж чадна. Гэхдээ табочки бас их асуудалтай. Одоо хуучны цагтай адил орос хэл сурдаг хүмүүс олон биш. Тиймээс табочкийг яаж зөв бичих вэ гэдэг нь бидний хувьд томоос том асуудал. Тэр бүр табочкиний тухай бичих хэрэгцээ гарахгүй ч гэсэн энэ үгийг болон бусад харь үгсийг монгол хэлэнд хэрхэн зөв бичих талаар нийтээр хэлэлцэж тохиролцмоор байгаа юм. Минийхээр бол шууд л ТААВЧИГ гэмээр байгаа байхгүй юу. Ингэвэл цаг хэмнэнэ. Хүмүүст бухимдал үүсэхгүй. Яг л Карандаш гэдэг үгийг Харандаа болгож  авсан шиг л....Пэлээтэг, Бандааш, Саахар, Түмбүүшиг гээд л бичээд заншмаар байна.Та энэ талаар юу гэж бодож байна? 

Энхтайваны Эрдэнэсувд
greentara.miniih.com

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419