Нотариатын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО" өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн нээлт 11:00 цагт эхлэх бөгөөд нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Акадамич С.Нарангэрэл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал болон хамтран зохион байгуулж буй төрийн байгууллагын төлөөлөл оролцоно.
Өдөрлөгийн үеэр иргэдэд:
-Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх,
-Нотариатын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх,
-Нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх
-Өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох
-Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.