Барилгын сэргэлтийг барааны үнийн өсөлт угтах нь

Барилгын сэргэлтийг барааны үнийн өсөлт угтах нь

Өвлийн турш үл хөдөлсөн өргөгч кранууд “амь” орж, сунайсан гурван сарыг амарч өнгөрөөсөн барилгачид ажилдаа ханцуй шамлах цаг ирлээ. Шинэ барилга, байшингийнхаа зургийг хэдийн санаандаа зурагласан хэн бүхэн төсөв, төлөвлөгөөгөө гаргаад эхэлсэн энэ үед бүтээн байгуулалтын чанар, ханшид хамгийн хүчтэй нөлөөлдөг түүхий эд, бараа материалын ханш хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхлоо. Тухайлбал, барилгын араг яс болдог арматурын ханш тонн нь 1.78-1.8 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс ялимгүй өсчээ.

Манай арматурын эрэлтийн дийлэнхийг хилийн чанадын бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Одоогоор дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эс тооцвол энэ төрлийн бүтээгдэхүүний томоохон хэмжээний нийлүүлэгчид цөөрчээ. Мөн сүүлийн 2-3 жилд барилгын салбар удааширснаас дотоодын жижиг тоглогчид ч хаалгаа барихад хүрсэн. Үүнээс үүдэн дотоодын арматурын зах зээл гадаадын үйлдвэрлэгчдийн атганд орж, үнэ ханш ч өсөж эхэлсэн байна. Өнгөрсөн намар бүр арматурын нийлүүлэлт тасалдаж, үнэ ханш ч огцом өсөж байв.

Харин сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчид хүч түрэх болсон цементийн ханш харьцангуй тогтвортой байна. Хэдэн жилийн өмнө манай зах зээлийг эзлээд байсан урд хөршийн цементийн импорт өдгөө бараг зогсчээ. Бага хэмжээний импортын цемент зүүн аймгуудын хилээр нэвтэрч байгаа аж. Түүнчлэн тоосго болон блокийн үнэ ялимгүй өсчихсөн байна. Нэг ширхэг тоосго 290 төгрөгтэй тэнцэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 30 төгрөгөөр өссөн үзүүлэлт. Одоогоор тоосгоны үйлдвэрүүд хэдийн ажиллаж буй бол блокийнх хараахан эхлээгүй байна.

Барилгын голлох материалын үнэ ханш бүтээн байгуулалтын улирлыг угтан өссөн дүр зураг гол худалдааны төвүүдэд ажиглагдаж байна. “Ер нь бараа материалын ханш мэдэгдэхүйц өссөн. Жижиглэнгийн барааны үнэ дор хаяж 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн нь үнэн” хэмээн “Цайз” захад барилгын материал борлуулдаг Х.Наран ярилаа. Тэрбээр лангуун дээрээ өрсөн цонх, ванн зэргийн зай бөглөдөг силикон руу заагаад “Энэ л гэхэд өнгөрсөн жил 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин одоо бөөний үнэ нь 3500 төгрөг болсон” хэмээн хэлсэн юм. Ирэх саруудад барилгын материалын ханш 5-6 хувиар өсөх төлөвтэй гэж “Барилга Эм Эн” компанийн ерөнхий захирал Г.Батсүх таамаглаж байна.

Үнийн өсөлтийг хэд хэдэн хүчин зүйл өдөөж байгаа аж. Худалдаачдын хэлж буйгаар өнгөрсөн жилийн өдийд 350 төгрөгтэй тэнцэж байсан юанийн ханш өдгөө 400-г шүргэж байна. Өөрөөр хэлбэл, үнийн самбарт өдөр бүр өөрчлөгддөг валютын ханш ийнхүү бараа материалын үнийг автоматаар хөдөлгөжээ. Мөн хил гаалийн хяналт чангарснаас энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлоход улам амаргүй болсон байна. “Өмнө нь бараагаа УАЗ-469 машины орой дээр ачаад оруулж ирдэг байлаа. Одоо нэмэлт төлбөр төлдөг болсноор тээврийн зардал өссөн” хэмээн хэлэх худалдаачид ч байна. Энэ хэрээр манай барилгын материалын эрэлтийн бараг тэн хагасыг бүрдүүлдэг импортын барааны үнэ өсчээ. Үүнээс гадна дотоодод шатахуун түлшний үнэ өссөөр буй нь бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлснийг дотоодын үйлдвэрлэгчид хэлж байна.

Гэтэл энэ жил их бүтээн байгуулалт барилгын салбарт өрнөхөөр байгаа. 2016 оноос хөөс нь арилж, өсөлт нь саарсан энэ салбар сүүлийн саруудад эргэн сэргэж эхэлсэн. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.6 их наяд төгрөгийн барилга, бүтээн байгуулалтын ажил хийхээр хүлээгдэж буй нь 2017 оныхоос тав, 2018 оны дүнтэй харьцуулахад хоёр дахин өндөр  үзүүлэлт юм. Мөн барилгын салбарыг мөнгөөр ундаалах олон улсын төслүүд ч дуусахгүй. Олон улсын байгууллагууд болон донор орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн нийт өртөг мөн л хоёр их наяд төгрөг рүү дөхөж байгаа. Тухайлбал, азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1070 айлын орон сууц барина. мөн БНСУ-ын 500 сая ам.долларын зээл гээд энэ жил барилгын компаниудыг завтай байлгах ажлууд мундахгүй нь.

Энэ хэрээр барилгын материалын эрэлт нэмэгдэнэ. Харин энэ эрэлт үнийн өсөлттэй нүүр тулж, иргэд төдийгүй бизнес эрхлэгчдийн зардал өсөж, хэтэвч нимгэрэх нь. Нөгөө талаас, энэ эрэлтийн багагүй хувийг гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн бүрдүүлж буй тул ирэх саруудад барилгын материалын импорт нэмэгдсэнээр валютын гадагшлах урсгал эрчимжиж,  төгрөгийн ханшид дарамт болох эрсдэл ч хүлээж байна.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийг хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг хөгжлийн гол түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгал багассан. Гэсэн хэдий ч энэ зах зээлийн нийт бараа бүтээгдэхүүний тал хувийг гадаадаас худалдан авч байгаа учраас биднээс үл хамаарах ханшийн дарамт, хил гаалийн хяналтад цаашид өртсөөр байх нь. Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой.

Тиймээс барилгын салбарыг, цаашлаад бизнес эрхлэгчид болон энгийн иргэдийг ханшийн өсөлт, хил гаалийн хяналт зэргээс үүдсэн бараа материалын үнийн өсөлтөөс хамгаалахын тулд дотоодын үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй байна.

Байр суурь

Барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаяр

Энэ жил барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Харин энэ хөрөнгө оруулалтыг дотоодын барилгын компаниуд яаж шингээх, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Үндэсний худалдан авалтын тухай хуулийн дагуу аль болох дотоодоос бараа материалаа худалдан авахыг хичээнэ.

"Монмач" компанийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлтуяа

Өндөр бүтээмжтэй, байгаль орчин болон эдийн засгийн хэмнэлтэй техник тоног төхөөрөмжийг ашигласнаар барилгын компаниуд зардлаа хэмнэх боломжтой. Шатахуун, цахилгааны зардлыг барилгын компаниуд багасгаснаар урт хугацаанд багагүй нөлөө үзүүлнэ.

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар

Валютын ханш эрсдэл дагуулж байгаа. Сүүлийн хэдэн жил энэ салбар зогсонги байдалд орсноос орон сууцны борлуулалт буурлаа. Мөн энэ салбарын бодлого тодорхойгүй байснаас гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол буурлаа. Энэ онд нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу гэж найдаж байна. Барилгын компаниудад татаас олгож, гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419