ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг үргэлжүүлэн хорих саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж, 15 хоног хорих шийдвэр гаргажээ. Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон.